Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Нэмэхжаргал: Хуурамч мөнгийг танихад 2 секунд л хэрэгтэй

2015-6-15
0
ЖИРГЭХ

        17 сая төгрөгөөс илүү мөнгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй

 

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн манай улсын иргэн У, Г нарын бүлэг этгээдүүдэд холбогдох хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой үйлдлийг илрүүлэн шалгаж эхэлсэнийг бид мэдээлсэн. Тэд сүүлийн 2-3 жилийн хугацаанд их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэж арилжаанд нэвтрүүлсэн нь тогтоогоод байгаа юм. Сэжигтэн этгээдүүд одоогийн байдлаар 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэнээ хүлээгээд байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Гэсэн ч ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “хуурамч төгрөг илэрлээ” гэсэн гомдол, мэдээлэл нэмэгдэн ирсээр байна. Өөрөөр хэлбэл, дээрх этгээдүүд 17 саяас ч илүү хэмжээний хуурамч мөнгө нийлүүлсэн байх магадлалтай байгаа ажээ.

 

Мөнгө хуурамч эсэхийг шалгахад хэдхэн секунд л шаардлагатай

У, Г нар нь өндөр зэрэглэлийн хувилагч машин ашиглан ихэвчлэн 20 мянга, 10 мянгатын дэвсгэртийг бичгийн цаасан дээр ар, өврийг нь тааруулж хувилаад, голограмм, дардас зэргийг саатай үзгээр балаар бичдэг байжээ. Ийм замаар үйлдээд хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар ихэвчлэн үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, ойр зайнд таксигаар үйлчлүүлэх зэргээр хуурамч дэвсгэртээ жинхэнээр задлуулж байжээ. Уг нь цаасан мөнгийг нягтлан харж, имэрч үзэхэд цаас, товгор хэсгүүд нь мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл, мөнгө хуурамч байна уу, үгүй юу гэдгийг шалгахад ердөө 1-2 секунд хангалттай. Гэтэл иргэд анзааргагүй, итгэмтгий байдлаасаа үүдэж гэмт этгээдүүдийн хуурамч мөнгийг авч, цааш өөр хэн нэгэнд дамжуулсаар 2-3 жил олон хүний гар дамжжээ.

 

Мөнгө тоолох автомашин, неон гэрэл авч байрлуулах шаардлагатай

 

Тэдэнд Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх, борлуулах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлд зааснаар ял шийтгэдэг. Мөнгөн тэмдэгтийг хуурамч гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан л бол 176.1-т зааснаар 2-5 жилийн хорих ялтай.

 Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд томоохон дэлгүүр хоршоо, супермаркетуудаас гадна жижиг аж ахуйн нэгж, байгууллагууд хүртэл мөнгө тоолох автомашиныг худалдан авч байршуулах, эсвэл неон гэрэл авч байрлуулах шаардлагатай байна.

 

Тэгвэл энэ талаар ЭЦГ-ын ЭЦГХТХ-ийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Нэмэхжаргалаас тодрууллаа.


-Их хэмжээний хуурамч мөнгө илрүүлжээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай улсын иргэн У, Г нар нь бүлэглэн хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулсан хэргийг шалгаж байна. Тэд бүлэглэн мөнгийг их хэмжээгээр өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан олшруулсан байна. Тодруулбал, ар, өврийг нь тааруулж хувилаад, голограмм, дардас зэргийг мөнгөлөг өнгийн саатай үзгээр бичих аргаар үйлдвэрлэсэн байна. Энэхүү хуурамч мөнгөө гүйлгээнд оруулахдаа хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар ихэвчлэн үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, ойр зайнд таксигаар үйлчлүүлэх, өндөр настай болон бага насны хүүхдэд өгөх зэргээр гүйлгээнд оруулж байсан нь тогтоогдсон. Иймээс иргэд гүйлгээнд хэрэглэж байгаа мөнгөн дэвсгэртийг сайтар ажиглаж, цаасны биет байдал зэргийг сайн харж байж гүйлгээнд оруулахыг зөвлөж байна.


-Хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулахгүй байхын тулд яаж сэргийлэх ёстой вэ?
-Хуурамч мөнгөн дэвсгэртийг үйлдэж гүйлгээнд оруулсан тохиолдол нь ихэвчлэн банк санхүүгийн байгууллагын мөнгө тоолох машинд илэрч тогтоогдож байгаа. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд томоохон дэлгүүр хоршоо супермаркетуудаас гадна жижиг аж ахуйн нэгж байгууллагууд хүртэл мөнгө тоолох автомашиныг худалдан авч байршуулах шаардлагатай байна. Ингэснээр хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд орж, иргэдийн гараас гар дамжин төлбөр тооцоонд ашиглагдаж байгаа хууль зөрчсөн үйлдэл таслан зогсоогдох болно. Мөн дэлгүүр хоршоо аж ахуйн нэгж байгууллагууд дотоод орчноо камержуулах шаардлагатай. Энэ нь тухайн хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулж байгаа этгээдүүдийн царай зүсийг илрүүлэн богино хугацаанд энэхүү хэргийг зогсоох боломжтой.


-Хуурамч мөнгө гүйлгээнд оруулсан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
-МУ-ын мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх борлуулах гэмт хэргийг МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлд зааснаар шийднэ. Тус зүйл ангид мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах, Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа.


-Хэдийгээр 17 сая төгрөгийг хуурамчаар илрүүлсэн нь тогтоогдсон ч дахин хуурамч мөнгө үйлдвэрлэсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна?
-Сэжигтнүүдийн мэдүүлгээр 17 сая орчим төгрөг хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулсан нь тогтоогдоод байгаа ч үүнээс их мөнгө хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Учир нь өдөр бүр аж ахуйн нэгжээс хуурамч мөнгө байж болзошгүй шалгуулая гэж их хандаж байна. Тиймээс иргэд маш болгоомжтой харьцах хэрэгтэй байна. Цаасны хувьд шал ондоо учраас хуурамч мөнгийг танихад 2 секунд л хэрэгтэй. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    10 цаг 24 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    11 цаг 17 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    11 цаг 19 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    11 цаг 34 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    11 цаг 38 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    11 цаг 55 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    13 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    15 цаг 25 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    16 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    16 цаг 11 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    16 цаг 36 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    16 цаг 53 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    17 цаг 20 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    17 цаг 22 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    17 цаг 58 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    18 цаг 3 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    18 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    18 цаг 14 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    18 цаг 26 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    18 цаг 32 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК