Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“УБЦТС” ТӨХК-иас маш ноцтой зөрчлүүд илэрчээ

2015-8-17
0
ЖИРГЭХ

        ШӨХТГ-аас ус, дулаан, цахилгаан түгээх байгууллагуудад хяналт шалгалт хийжээ.


Хяналт шалгалтад “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, ОСНААУГ болон түүний харьяа ХҮТ-үүд, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн конторын үйл ажиллагаа эрхэлдэг “Бадамлах нар” ХХК, “Батбаян дулаан” ХХК, “Богд асар” ХХК, “Ганбиж” ХХК, “Туул арвижих” ХХК, “Тэлмүүн орд” ХХК, “Тунамал өргөө” ХХК, “ЖМБО” ХХК зэрэг ААН-үүд хамрагдав.

 

ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГҮЙ ХЭРЭГЛЭГЧТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛДАГГҮЙГЭЭС ӨНДӨР ТАРИФААР ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ТӨЛЖ ХОХИРЧ БАЙНА


Уг хяналт шалгалтын хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа нь тогтоогдлоо.


Тухайлбал гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд байрлуулсан цахилгааны  тоолуурууд заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс хэрэглэгч өөрийнхөө цахилгааны хэрэглээг хянах, мэдээллээр хангагдах боломжгүй, “УБЦТС” ТӨХК-ийн ажилчид тоолуурын заалт авч, төлбөрийн бичилт хийхдээ мэдээлэл өгдөггүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2-т “Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө:”, 7.2.5-д “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж заасныг зөрчсөн байна.


Түүнээс гадна газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Үүний улмаас нэг тоолуурт хэд хэдэн айл холбогдсоноор хэрэглээний төлбөр 150 квт-аас илүү гарч энэ хэрээрээ өндөр тарифаар  төлбөр төлж хэрэглэгчид хохирох нөхцөл байдал ихээр гардаг байна. Энэ талаар тус компанийн зүгээс төлбөрийн тооцоо хийхэд хүндрэлтэй байдаг гэж тайлбарлаж байгаа боловч хэрэглээний төлбөрөө төлөхөөс татгалзаж, хаягаа өөрчилсөн тохиолдолд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой юм.


Мөн хэрэглэгчээс цахилгаан эрчим хүч ашигласан төлбөр нэхэмжлэх, цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзах зэрэг бусад мэдээллийг үүрэн телефоны сүлжээ ашиглан хэрэглэгчдэд мессежээр хүргэж байгаа нь дэвшилттэй хэлбэр боловч харилцах утсыг тухай бүр тодотгохгүй байдгаас мэдээлэл хэрэгцээт эзэндээ очихгүй байх, төлбөрөө төлсөн байхад мессеж дахин, дахин илгээх зөрчил түгээмэл байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.8-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.


Мөн шинээр баригдсан орон сууцны цахилгаан эрчим хүчний борлуулалтыг хүлээлгэж өгөх байдал удааширсанаас болж хэрэглэгчид аж ахуй нэгжийн үнэ тарифаар цахилгаан эрчим хүчний үнийг төлж хохирох тохиолдол гарч байна.


ШӨХТГ, ЭХЗХ нь Өрсөлдөөний тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудад заасан эрх үүргийн хүрээнд тухайн зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг хянаж, баталдаг байтал “УБЦТС” ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны “Төлбөрт үйлчилгээний үнэ батлах тухай” А/14  тоот тушаалаар үйлчилгээний үнэ тарифыг баталж, мөрдөн ажиллаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 9.1.4-т заасныг тус тус зөрчсөн байна.


Түүнчлэн “УБЦТС” ТӨХК-ний ажилтнууд зарим сард газар дээр нь очиж тоолуурын заалтыг авалгүй таамгаар бичдэг, хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөр сар бүр ижил гардаг, цагтаа бичихгүйгээс дараа сард хуримтлагдан их гардаг зөрчлүүд байна.


Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”  ТӨХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож, захиргааны шийтгэл ногдуулахаар боллоо.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.229.120.163)
    Манай улс цахилгаанаа ОХУ-аас авдаг, дотооддоо үйлдвэрлээд хүрэлцээ муу л гэх юм, энэ бол худлаа, зөвхөн удирдлуудын менежмент, сэтгэл дутагдаж байгаа гэж ойлгодог. Энэ нь өрсөлдөгч үгүй дан ганц монополь байгаагийн хар гай, ганц цахилгаан ч биш усны тоолуурын заалтыг аваагүй байж сар бүр төлбөр нь нэхэмжлэгдээд ирдэг, бид өглөө гараад орой гэртээ ирдэг, ядаж утсаар тоолууруудын заалтаа асуугаад авч болдоггүй юм байх даа, мөнгө нэмэх болохоор мессеж ирээд байдаг, би ойлгохдоо станц дээр нь дүүрэг, хороо, байр, тоот нь гардаг болохоор тэрүүгээрээ л бичдэг юм байх гэж ойлгодог. Мэдээлэл, сурталчилгаа, менежмент муу байна
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Бөөн будилааны хүмүс
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin (112.72.13.126)
    Muu er daind hooron gej unen ug shuu.uchraa medehgui baij
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.140.141)
    zuslangiin gazar baishinga barij duusaagui hayg nomeroo ch abaagui b.had belner togni mongo tol ged ugui bol tasdaj utsiig ni huraana getsen 2 baagii nym garig yvj baigaaa shuuu tsaaguur chin
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Төмөрөө (180.149.78.28)
    Утасаа тасалчихсан байхад хүртэл төлбөрийн нэхэмжлэл ирээд байх юм Бас тоолуур халж байна гээд таслаад шууд холбочихоод дараа нь сүүлийн 5 сар торгууль задгайгаар тооцож төл гээд 500000 төг нэхээд аргагүй эрхэнд төллөө тэгсэн одоо хувиараа цахилгааны утсаа соль гээд тог залгадаггүй лаа бариад л сууж байна Тэр утсийг нь авах гэсэн бас л доод тал нь 500000 болж байна би энэ команид алуулж байна Өөр өрсөлдөгч байхгүй болохоор эдний аманд орж яаж ч чаддаггүй ээ Одоо утас автлаа харанхуй байна
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.201)
    7 сард амараад 10 хоног б.хгуй бхад тогны унэ 7 мянгаар илуу гарна гэж б.х уу.
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • mongol (112.72.13.28)
    Deerees ni tyhain companuud zardlaa buuruulbal unee nemj ard tymniig shulah shaardlagyi bolno dandaa zarna l hyanaltgyi idej uuchihaad ashiggyi ajilla geed ard tymniig shyldag
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.77.5)
    Яг үнэн таамгаар бичдэг,сарын дундуур 20,21 нд биччихээд цалин буугаагүй байхад тог тасалчих юмаа тэгээд залгуулах гэж бөөн чирэгдэл
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.77.5)
    Яг үнэн таамгаар бичдэг,сарын дундуур 20,21 нд биччихээд цалин буугаагүй байхад тог тасалчих юмаа тэгээд залгуулах гэж бөөн чирэгдэл
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • zochin (182.160.41.33)
    Shalgaltaar garsan iluu tulultiig butsaaj olguulbal lur dun garlaa gemeer bna daa. Shudarga ursulduuniihun mini
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • zochin (150.129.140.166)
    MARSHAL TOWN US, DULAAN, HALAALT GEED IH MUNGU AVAAD BAIDAG SHALGAJ UGUUCH
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Ус (124.158.111.6)
    Ус,цахилгааны заалтаа өөрсдөө явж бичиж айл, өрхтэйгөө тулгалт хийж баймаар байна. Худлаа таагаад бичээд байх юмаа... Далдыг хардаггүй л баймаар юм.
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    1 цаг 56 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    2 цаг 48 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    2 цаг 50 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    3 цаг 5 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    3 цаг 10 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    3 цаг 27 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    5 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    6 цаг 56 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    7 цаг 43 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    7 цаг 43 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    8 цаг 7 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    8 цаг 24 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    8 цаг 51 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    8 цаг 53 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    9 цаг 29 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    9 цаг 34 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    9 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    9 цаг 46 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    9 цаг 57 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    10 цаг 3 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК