Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Ланд круйзер 200” маркийн машин дүрэм зөрчсөнөөс осол гарчээ

2015-8-24
0
ЖИРГЭХ

Цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин осолдож, хоёр цэрэг газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан талаар манай сайт мэдээлсэн билээ.

 

Тэгвэл энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ.  

 

 

Энэ үеэр ЗХЖШ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Оюунгэрэл "Хэргийг Замын цагдаагийн газарт шалгаж байгаа. Одоогоор ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна. “Ланд круйзер 200” маркийн машин дүрэм зөрчсөнөөс осол гарсан гэх дүгнэлт эхний байдлаар гарсан. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид хуваарьт дадлага сургуулилтдаа оролцоод явж байх үеэр осол гарсан. 


Хоёр алба хаагч ослын газарт амь насаа алдсан. Одоогоор нэг алба хаагчийн биеийн байдал хүнд Батлан хамгаалах хууль сахиулахын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн үзлэг оношлогоонд орж, ослын шокноос гарсан алба хаагчдыг гадуур эмчилж байна” гэсэн юм. 

 

Хэргийн талаар тодруулбал, осол өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 21-ний 21:15 цагийн үед гарсан Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр буюу “Говь ресорт” амралтын газрын эсрэг талын замд гарчээ.

 

Тухайн үед Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хуваарьт дадлагынхаа дагуу Дугана хаданд уулын авиралтын дадлага хийгээд буцаж явжээ. Ингэхдээ цуваа үүсгэн зургаан автомашинаар зорчиж явсан байна. Цувааг Зил 131 автомашин тэргүүлж явсан бөгөөд тэнд нийт 23 алба хаагч зорчиж явжээ. Тэдний хоёр нь кабинд, 21 нь тэвшин дээр зорчиж явсан аж.

 

Гэтэл эсрэг урсгалаас “Mitsubishi L-200” маркийн авто машин гүйцэж түрүүлэн, маш хурдтай гарч ирсэн гэнэ. Энэ үед Цэргүүдийн цувааг толгойлж явсан Зил 131 автомашины жолооч хурдаа сааруулж, баруун тийшээ шахаж зам тавьж өгчээ. Гэтэл өнөөх “Mitsubishi L-200” маркийн автомашин хурдаа сааруулалгүйгээр Зил 131 автомашины арын дугуйг хүчтэй мөргөснөөр осол болсон гэнэ.

 

ЗХЖШ-ийн Ажиллагааны удирдлагын газрын дарга Бригадын генерал Б.Ганзоригийн хэлж буйгаар “Mitsubishi L-200” маркийн автомашин цэргүүдийн цувааг тэргүүлж явсан Зил 131 маркийн автомашины арын дугуйг хүчтэй мөргөхөд тэнхлэг нь хугарч улмаар замын хажуу руу онхолдсон аж. Ослын улмаас тэвшин дээр зорчиж явсан 21 цэргийн алба хаагчийн хоёр нь газар дээрээ амиа алдаж, арав гаруй хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

 

Осол болсон даруйд Батлан хамгаалах Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгээс хоёр түргэний автомашин ослын газар руу очсон байна. Харин тэднийг очихоос өмнө Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн 5-6 автомашинтай эмч нарын баг ослын газар дээр ажиллаж, хохирогчдод анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж, эмнэлэг рүү зөөвөрлөх ажилллагааг хийж байжээ.

 

Ослоор амиа алдан А нь 26 настай, ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр төгсөж ирээд 084 дүгээр ангид ажилд ороод удаагүй байсан бол 24 настай М нь өнгөрсөн хавар Ахлагчийн сургууль төгсөөд тус ангид ажиллаж байсан байна.

 

Түүнчлэн осолд орсон цэргүүдийн гурвынх нь биеийн байдал хүнд, Эрчимт эмчилгээний тасагт байсан бол тэдний нэг нь өчигдөр тархины хагалгаанд орж, хоёр нь энгийн тасаг руу шилжээ. Одоо Батлан хамгаалах Хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт 12 алба хаагч хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусад нь гэрээрээ байгаа аж.

 

Энэхүү осолтой холбогдуулан "Mitsubishi L-200" маркийн машины жолоочид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тухайн үед тус автомашинд жолоочоос гадна хижээл насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, жирэмсэн бүсгүй, хоёр хүүхэд зорчиж явжээ. Тэдний биеийн байдал харьцангуй сайн, жирэмсэн эмэгтэй нь ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Warior (67.213.218.72)
    Mistubishi L200 гэж пикап байдаг юм. Toyota Landcruiser 200-аас шааааал өөөөөөр шүүүүү.
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • иргэн (122.201.31.251)
    бас хаанаас ийм генерал гараад ирэв ээ. монголын зэвсэгт хүчин хариуцлагагүй мэдлэггүй чадваргүй хэдэн генерал хурандаа нарын бөөгнөрөл болж дээ хөөрхий. ийм газар ч муу юм нүүрлэлгүй яахав дээ.
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
    • mongol
      ene generald bish baihaa, harin joloonii kurs muu tugsugchid, heden tugruguu yaj barahaa medehgui yavaa negen bayn hunii l buruutai uil ajillagaa bna. enend general hurandaag tegj bolohgui baihaa, arai ch tegj heden tserguudeeree togloj bolohgui shu
      2015 оны 08 сарын 24
    • daichin
      uy meddeg bolood muu general geed baidag, mongol hun bgaa, medleg bolovsrol undur hun bgaa yum, medehgui bol Zevsegt huchin orj ireed ajillaad uz
      2015 оны 08 сарын 24
    • zochin
      nuguu mashinii buruu ym bnashdee uund general hurandaa nar ymar hamaa bnaa ene generaliig tanihgui bol uur general hurandaa meddeg tsarailaad yahveedee!!! osloor endsen tsergiin alban haagchidiinhaa ar ger emgenel ilerhiilye
      2015 оны 08 сарын 24
  • шоронгоос ярьж байна, (122.201.31.252)
    Хэдхэн секүүнд,хүний амь малнууд аа,аа,аа
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.31.252)
    Хурдаа хас,малнуудаа хэдхэн секүүнд
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • мэдрэмж,сэрэмж,,, (122.201.31.252)
    Асар их хурдтай хурд хэтрүүлж явдаг юм байнлээ,хохих чинь хэзээ ч хурдаа хасахгүй малнууд хэдхэн секунд нь болдог байхгуй юу хурд, хурд, хурд, ээ чаа вас хүний амь,хурдаа хас,,,
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (5.76.230.186)
    Тэнэг мал ЗИЛ 131 машиныг ланд 200 тай морголдуулээд уз дээ аль томорын сэг бол
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
    • ЗИЛ 131...
      хурд гэж хэлээд байна ш дээ тэнэг малаа,,, монголоор дүүрэн малнууд вэ ???
      2015 оны 08 сарын 24
  • Зочин (103.26.195.57)
    Орос хуучирсан ямбий Зил 131 ийг төмрийн хогт хаяачэээ
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
    • Орос машин
      L - 200 ЯАЖ ТЭСЭХ ВЭ ДЭЭ ЧИ БАС ХУЦДАГ МАЛ ВЭ ??? JAPAN- гялгар уутан машин юм
      2015 оны 08 сарын 24
  • Зочин (103.9.88.210)
    Сэтгүүлч нарын чадвар үнэн муу байнаа. Эхэнд Ланд круйзер 200 машин гэж байсанаа сүүлдээ Mitsubishi L-200 болчих юм.
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.122.64)
    Land200gin 100huwi buruu bnshde hodolgoondo sonor seremjtei oroltsohd yadag bna oorihn buruutai vildelees blj hairan saihan zaluuchuud gvn emegnel ilerhiiley
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.169.49.44)
    Бүх Ланд машины жолооч нарыг дүрмийн шалгалт авч, дахин эрх олго.
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Гайтай хүүрнүүд мөрөөрөө ч явахгүй хайран сайхан залуусын амийг авчээ...
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    56 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    1 цаг 48 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    1 цаг 50 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    2 цаг 5 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    2 цаг 10 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    2 цаг 27 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    4 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    5 цаг 56 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    6 цаг 43 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    6 цаг 43 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    7 цаг 7 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    7 цаг 24 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    7 цаг 51 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    7 цаг 53 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    8 цаг 29 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    8 цаг 34 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    8 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    8 цаг 46 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    8 цаг 57 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    9 цаг 3 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК