Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Даваацэрэн: Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байхад битгий улстөржүүлээч ээ

2016-10-06
0
ЖИРГЭХ

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд өчигдөр сүүлийн үед зарим хэвлэлүүдээр гарч байгаа мэдээлэл болоод УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

 

 

"Эрдэнэт үйлдвэр” 130 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

 

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн “Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгааг дурдаад "2016 оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлэн ажиллаж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуайн Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт оруулах ёстой татвар бага байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэнтэй холбогдуулан олон иргэд хариулт нэхэх болсон. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр оны эхний найман сарын байдлаар улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 130 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн" гэдгийг онцлов.

 

Эрдэнэт үйлдвэр орон нутагтаа найман төрлийн татвар төлдөг аж. Тэгвэл оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа юм байна. Харин улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг бөгөөд үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлсөн байна. Тиймээс энэ онд 20 тэрбумыг төлөөд байгаа бөгөөд үүнийг нь Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж буруу ойлгосон байх гэдгийг хэвлэлийн хурлын үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд онцолж байсан юм.

 

2016 оны эхний долоон сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр улсын төсвөөс авлагатай байгаа аж. Энэ талаар "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн "Улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд байхад манай үйлдвэр байнга хамтарч ажиллаж ирсэн. 2015 оны сүүлээр Засгийн газраас боломжтой бол татвараа урьдчилж төлөөчээ гэж хүссэн. Бид дотоодын банкнаас зээл авч төсөвт төвлөрүүлсэн.Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд, ажилчдынхаа цалинг цагт нь тавиад явж байгаа. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байхад битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна" гэсэн юм. 


 

49 хувийн хувьцаа зарагдсантай холбоотойгоор манай байгууллагад ямар нэгэн өөрчлөлт ороогүй


 
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой асуудалд мөн тус үйлдвэрийн удирдлагууд байр сууриа илэрхийлсэн юм. Энэ талаар “Төр засгийн түвшинд хийгдсэн ажил. 49 хувийн хувьцааг хэн, хаанаас яаж худалдаж авсныг бид мэдэхгүй. Харин 49 хувийн хувьцаа зарагдсантай холбоотойгоор манай байгууллагад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ТУЗ байгуулагдаад тэндээс ирсэн шийдвэрээр бол хэлтэс бүрт орлогч дарга томилогдож, эдийн засгийн хэмнэлтийн бодлогоо сайжруулж, үр ашгаа нэмэгдүүл гэх чиг үүрэг өгсөн.“Эрдэнэт үйлдвэр” төрийн 51 хувийн өмчлөлтэй, хувийн хэвшлийн “Монголын зэс” ХХК-ийн 49 хувийн өмчлөлтэй болсон. Нэг зүйлийг хэлэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудыг улс төрөөс хол байлгаач ээ. Хэрвээ улс төржмөөр байгаа бол “Эрдэнэт үйлдвэр”-ээс хол улс төржөөч ээ. Улс төржсөн мэдээлэл өгмөөргүй байна. Татвар төлөлт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх гэж ирсэн. Өнөөдөр бид төрийн эзэмшиж байгаа 51 хувийг хэн нэгэн хүн авч, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэх мэдээлэл аваагүй. Тэгэхээр 51 хувийг Монголын төр эзэмшиж байгаа хэвээр байгаа гэж ойлгож байна. 

 

Ц.Даваацэрэн: Өнөөдрийн байдлаар халаа сэлгээ хийгдээгүй

 

“Эрдэнэт үйлдвэр”-т хийгдсэн халаа сэлгээний асуудлаар мөн үйлдвэрийн удирдлагууд нээлттэй мэдээлэл хийсэн. Энэ талаар Ц.Даваацэрэн хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар халаа сэлгээ хийгдээгүй. Үйлдвэрт 6092 ажилтан ажиллаж байна. Түүнээс 2016 онд 13 Орос ажилтан өөрийн хүсэлтээр харилцан тохиролцсоны  дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Гурван захирлын асуудал шийдэгдсэн. Бидний хийж байгаа ажил Монгол улсын  хууль тогтоомжийн хүрээнд явагддаг. ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврын дагуу  зохистой засаглалын зарчмын дагуу, олон улсын жишгээр  зарим нэг бүтэц, газар нэгжийг өөрчилж нэгтгэсэн. Үүнээс болж нэг ч хүн  халагдахгүй. Мөн шинээр дарга нэмж томиолох, ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар Да.Ганболд гэсэн хүн томилогдсон нь  нээлттэй мэдээлэл" гэсэн юм.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Gxd (202.131.238.35)
    Үгүй тэгээд өнөөдөр жигд явж байна гээд энэ улсыг тэжээдэг үйлдвэрийг нэг луйварчинд хууль бусаар карманд нь хийгээд өгчих хэрэг үү? Чамд өөрөөр шийдчих арга байгаа юм уу? эсвэл чи энэ луйварчидын хамсаатан юм уу? Одоо л асуудлыг нэг тийш болгохгүй бол жаахан удвал чи удирдах үйлдвэргүй болно гэдэгээ ойлгодог л хүн байх даа эсвэл ...
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.50)
    Ц.ЭЛБЭГДОРЖЫН МӨСӨН УУЛЫН ОРОЙ Ч ЦУХУЙЖ БАЙНА ДАА. ҮҮНИЙ АРААС С.БАЯРТАЙ НИЙЛЖ РИОТИНТОГООС ОВОО МӨНГӨ ШАНТААЖЛААД БАЙСАН Н.ЭНХБАЯРЫГ ЗАЙЛУУЛЖ БАЙГААД ЗАРСАН ОЮУТОЛГОЙН АСУУДАЛ БОСЧ ИРНЭ. 4 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСТЭЙ, 50 НОЁН УУЛ ШИГ АЛТТАЙ, ӨЧНӨӨН АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ДЭЛХИЙД НӨӨЦӨӨРӨӨ 3-Т ОРЖ БАЙГАА ОРДЫГ АЛДСААН ТАВИАД ТУУСАН ГЭЖ ӨНГӨРӨӨХ ОРД МӨН ҮҮ.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Lodoi (188.244.137.27)
    Yun yls torjilt ve yagaad mongol ylsiin tor barih baigyylgana ene asyydliig medehgui genet zarlaj bgaa,yaj ene vil ajillagaa ni yavagdsan gedeg ni chyhal 100mongolih bolobgyyt yagaad tatvar toloh ni bagassan bhav ter mongoldoo vldeed bgaa ashig ni ard tumend yamar hurteltei um gedeg ni chyhal
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • irgen (202.9.44.227)
    Bitgii huts gahai mini chinii saind heviin ajilaj baigaa yum uu ajilchidin saind heviin ajillaj b.gaayum za
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Оросууд Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (87.89.22.38)
    Хулгайч нар төрийн өмчийг хуйвалдаж хулгайлаад авчихаад байхад удирдлага нэртэй утсан хүүхэлдэй нар нь Элбэгдоржийн захиалгаар эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж байна битгий улс төржүүл гэсэн жүжиг тавиад сууж байгааг түмэн олон мэдэж байхад ийм тэнэг жүжиг тавихаа болиочээ. Тийм хэвийн ажиллаж байсан бол урьд нь өгдөг байсан татвар нь багасаж 300 тэрбум төгрөг нь алга болоод байхад яаж хэвийн гэж хэлж чадаж байна аа. Атигар мангас хулгайгаа нуух гэж зүсэн зүйлийн жүжиг тавьж байна даа. Даанч одоо ард түмэн хууртхаа больсон доо.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.115.190)
    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • Lodoi
      Sanal neg bn olon ylsiin alyyrchidtaiANYniileed ene huzuugui hun mongoliig mani samarch bn.Ter Kapplaag orshooson,OT mongold ashiggui geree ene ter geed ene Tsahiyagiin huuhdiin hiij bgaa nugel asar ih.Tarih ygaah amerik tehnologi naana saihan um yariad hachir deree mongold uy ch vldehgui aldagdal ni ihseed toloh tatvar ni baihgui bolood Elbegdorj terguutei nohod hagartlaa bayajaad l dyysna
      2016 оны 10 сарын 06
  • Зочин (59.153.115.190)
    Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Зүгээр сууж,улс төрчдийн улыг долоож,шахаа хийдэг улс зөндөө байдгийн нэг нь өөрөө байна.Одоо хангалттай,наад хүчин чадал нь буурч байгаа үйлдвэрийг та нар зүгээр байлга..Хэдэн жил ч гэсэн улс орныг,Эрдэнэтийн иргэдийг тэжээг..
      2016 оны 10 сарын 06
  • Зочин (59.153.115.190)
    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.115.190)
    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.115.190)
    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж, луйвардаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.115.190)
    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувь буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.115.190)
    Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.115.190)
    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.115.190)
    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • irgen (103.57.95.119)
    ene ym bichsen ulsuud bugd MAN -iikh bna ldaa hiisen ymiig dandaa uguisgej baih ym.ymiig uur uur tal untsuguus ni harj sursan baimaar ym odoog boltol jalga divnii heruul hiigeed l yavaad baih ym.yag unendee zasag barisan 20 jild yu hiisen ym be.hotoor 1 shavaaraldsan barilgfa baishin.ajil hiie geheer buun ah duu arin gaalga avilga ..... iim l ymiig hiij irsen baih
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.44.191)
    Даваацэрэнг солиочээ
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.169.48.131)
    ene mahan toooroi, gahain tejeeliin farm-n bodong hurdan zailuulaachee, harahar oi gutmaar yumaaaaa
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    хэвийн юм бол татвараа төлөөч. ард түмнийг өмнө чиний өмнөх бүх захирал татвараа төлдөг байхад чи одоо хаашаа юм
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • ZOCHIN
      TULSUN GEJ YARIAD B.GAA YUM BISH UU MALAA
      2016 оны 10 сарын 06
  • Даваацэрэн гэж жинхэнэ ХУЛГАЙЧ байна ааа. Монголы (202.9.40.143)
    Даваацэрэн гэж жинхэнэ ХУЛГАЙЧ байна ааа. Монголын ард түмний бахархал болсон үйлдвэрийг ЛУЙВАРЧИД авчаад байхад, би мэдэхгүй, надад хамаагүй гэнэ эээ!! Хулгайчуудтай хуйвалдан бидний Эрдэнэтийг завшсан энэ муу ХУЛГАЙЧ чи хариуцлага үүрэх цаг ирнээ. Хэрэг хуучирахгүй шүү дээ!!!! Чамайг Эрдэнэтийн захирлаар тавихдаа ХУЛГАЙ хийгээрэй, ХУЙВАЛДААД Завшаарай гэж тавиагүй, Чи удахгүй Хулгай, хуйвалдаандаа хариуцлага үүрнэ Даваацэрэн, Зүгээр тэгээд маниигаа доромжилчоод гэмгүй мэтээр зайлна гэж ҮГҮЙ!!
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • ZOCHIN
      CHAMAIG BODVOL ENE TOM UILDVERIIG EN ZEREGTEI AVCH YAVJ BAIGAA BAIHAA MANAI ZAHIRAL SAIN AVCH YAVJ BAIGAA CHI BOL URUUSUN GUYAND NI CH HUREHGEUI
      2016 оны 10 сарын 06
  • Зочин (103.57.94.42)
    Даваацэрэн эрдэнэтээс их хуссан даа эрдэнэтийн санхүүгийн хүнд байдалд орсон Даваацэрэнгийн өнгө зүс сайжирсан хоёр яг тэнцэнэ дээ
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    1 цаг 59 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    2 цаг 28 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    2 цаг 55 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    3 цаг 36 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    4 цаг 12 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    4 цаг 32 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    4 цаг 44 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    4 цаг 59 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    5 цаг 30 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    5 цаг 40 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    5 цаг 52 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    6 цаг 5 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    6 цаг 25 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    6 цаг 25 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    6 цаг 48 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    6 цаг 58 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    7 цаг 29 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    7 цаг 59 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    8 цаг 27 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    9 цаг 0 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК