Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Уран гулгалт”-ын улирал эхэлж иргэд ууц нуруугаа хугалж байна

2016-11-13
0
ЖИРГЭХ

Өвлийн улиралд жил бүр халтиргааны улмаас 24 мянган хүн унаж бэртдэг гэсэн статистик судалгаа бий. "Уран гулгалт"-ын улирал дөнгөж эхэлж буй энэ үед ахмад настан, хүүхэд хамгийн их бэртэх болжээ.

 

Учир нь өндөр настануудын яс ихэнхдээ сийрэгжсэн байдагтай холбоотой гэнэ.  Хальтиргаатай гудамж талбай, албан байгууллагын гөлгөр шат зэргээс бэртэж гэмтсэн иргэдээр ГССҮТ-ийн хүлээн авах дүүрэн байгаа аж.

 

 

Сүүлийн үед “Халтирч унаад бэртлээ” хэмээн тус эмнэлгээс тусламж хүсэгчдийн тоо эрс нэмэгджээ. Өдөрт 250-350 хүн хандаж байгаагийн 60 хувь нь буюу 130-180 нь халтирч унаснаас болж бэртдэг байна.

 

Өнгөрсөн амралтын өдөрүүдэд ихэнх нутгаар цас орж, гудамж талбай мөстсөний улмаас осол аваарь их гарах болсон тухай холбогдох албаныхан мэдээлсэн.

 

Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай

 

Тодруулбал, 70 орчим насны эмэгтэй дэлгүүр орж, цайны сүү авахдаа хальтирч унаснаас болж ууц нуруу, тархиндаа хүнд гэмтэл авчээ. Үүнээс болж ГССҮТ-д яаралтай тусламжаар хүргэгдэн нурууны мэс засалд орхоор болсон аж. Өвчтөнийг Н.Цэрэнням гэдэг байна.

 

Тус  төвийн мэдээгээр  нийт унаж бэртсэн хүмүүсийн 60 хувь нь халтиргаа гулгааны улмаас гэмтдэг гэжээ.

 

Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч нар анхааруулж буй юм.

 

Хальтиргаа гулгааны улмаас бэртсэн иргэд хохиролоо барагдуулах бүрэн боломжтой. Харин иргэд ямар нэгэн байгууллага, аж ахуй нэгжийн үүдэнд, ойролцоо газар халтирч унаад бэртэхдээ ихэвчлэн анзааралгүй орхидог. Нөгөө талаар байгалийн үзэгдэлтэй холбож хохирол барагдуулах тухай бодолгүй өнгөрдөг байна. Тэгвэл иргэн та хохиролоо хэрхэн барагдуулах вэ?

 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий.

 

Тиймээс энэ заалтыг иргэд мэддэг байх нь чухал юм. Уг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх хог, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, халтиргаа, гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь хүртэл цуцлах заалт бий.

 

Тиймээс эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд халтиргаа, гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гаргавал хариуцах ёстой ажээ.  Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах юм байна.

 

   Иргэн та бэртсэн бол хохиролоо баримтжуулах  шаардлагатай

 

Харин энэ журмын хэрэгжилтэд дүүргүүдийн мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих ёстой. Хэрэгжүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, хорооны Засаг дарга нар торгох эрхтэй юм байна.

 

Торгохдоо байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно гэж Хог хаягдлын тухай хуульд заажээ.

 

Хэрвээ иргэн та ямар нэгэн албан байгууллагын үүдэнд бэртэж гэмтсэн бол дуугүй өнгөрөлгүй зарга мэдүүлэхэд таны хохирлыг бүрэн барагдуулах юм. Ингэхдээ унасан даруйдаа тухайн үйл явцыг баримтжуулах шаардлагатай. Тухайлбал, гар утсаараа баримтжуулах, эмнэлэг цагдаагийн тусламж гуйх олон боломж бий.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (119.40.97.94)
    Цаснаас гадна нийтийн эзэмшлийн явган хүний замын хавтанг дулаан орны хавтангаар хийснээс болж хүмүүс маш их гэмтэж байна. Жишээ нь Ард, Төрийн өмчийн хорооны хажуу талын явган хүний зам дээгүүр нэг яваад үзээч
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • maliin zasaa darga (202.131.225.251)
    Huduunuud irsen hotiin darga huduu ruugaa yavsan deer shdee. hotiin irged iheer hohirch baina.aria heretch baina.
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • naran (122.201.31.237)
    halitirgaa ih baigaa ch hamgiin gol shaltgaan ni chuluun havtangaar zam talvaigaa hiisen nihalitirgaa vvseh ynahdaa berteh gol shaltgaan baina monajilgvizaluus bolon busadamar bolomj bainater bvriigashiglan zamaa tsasaa tseverleh heregtei bainaa
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочтн (66.181.187.117)
    Хот ын иргэд минь ээ. Хальтирч унахдаа сайн селфи хийх эсвэл тусч хэн нэгнээр дахин адилхан унаж зургаа даруулах хэрэгтэй болсон. Тэгээд зургаа хотын дарга руу газар дээр нь илгээх уостой шуу
    2016 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    4 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    35 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    1 цаг 5 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    1 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    2 цаг 6 мин
  • Украины цохилтын улмаас Оросыг Крымтэй холбодог стратегийн гүүрний хэсэг нуржээ
    2 цаг 39 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
    2 цаг 40 мин
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
    3 цаг 12 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас хэлэлцэнэ
    3 цаг 20 мин
  • Оросын цэргийн онгоц Сибирьт осолдсоны улмаас зорчиж явсан 19 хүн бүгд амиа алджээ
    3 цаг 22 мин
  • Засгийн газар: Ургац хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэнэ
    3 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    3 цаг 27 мин
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
    3 цаг 30 мин
  • "Зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, молибдений баяжмалын үнэ огцом өслөө
    17 цаг 56 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа
    19 цаг 43 мин
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    19 цаг 47 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    19 цаг 56 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    20 цаг 5 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    20 цаг 53 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    20 цаг 58 мин
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК