Зам, тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21.00 цагийн үед гарсан хүн амины хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын энэ хэргийн шүүх хурал өнөөдөр болох гэж байна. Хэргийг нэхэн сануулбал, цагдаагийн байгуулагын үзлэг шалгалт хийгээд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоосон. Тиймээс Нийслэлийн прокурорын газарт өнгөрсөн арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлээр шилжүүлсэн юм. Уг хэрэгт Б.Махбалаас гадна тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэнг яллагдагчаар татан шалгаж байгаад батлан даалтад гаргасан бол Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид цагдан хорьсон хэвээр байгаа юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд хэргийг шилжүүлсэн энэ бөгөөд өнөөдөр 14.00 цагаас урьдчилсан хэлэлцүүлэг болно.