Өнөөдөр буюу энэ сарын 19-ний 17.25 цагт Баянгол дүүргийн VI хороо, Сити 18 дугаар байр дахь гэр рүүгээ орох гэж байсан эмэгтэйг гэмт этгээдэд зодуулж, дээрэмдүүлсэн байна. Хэргийн дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчидтай хамтран гэмт хэргийг үйлдсэн эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22.25 цагт баривчиллаа. Сэжигтэн Б нь урьд өмнө буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан бөгөөд 2018 онд мөн дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодолын бүртгэлтэй байжээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (9)