Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШЕЗ-ийн гишүүн О.Зандраа, П.Батсайхан нарыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул чөлөөлөх зарлигыг энэ сарын 15-нд гаргажээ. Тиймээс ШЕЗ-ийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж энэ сарын 18-нд дээрх хоёр эрхмийг өмнө нь ажиллаж байсан шүүгчийн албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. Тодруулбал, О.Зандрааг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчээр, П.Батсайханыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах эрхийг нь сэргээхийг Ерөнхийлөгчид санал болгосон байна.
Сэтгэгдэл (6)