Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийн салбар тоглоом биш гэдгийг улстөрчид хэзээ ойлгох юм бэ

2019-2-01
0
ЖИРГЭХ

Улс төрийн бужигнаантай зэрэгцэн хуулийн салбарт том лобби явчихлаа. Энэ бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл юм. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн нь салбарынхны эгдүүцлийг ихэд хүргэж байгаа сурагтай. Анхнаасаа хуульчдын саналыг огт тусгаагүй энэ төсөл Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжигдчихэв.

Ер нь манай УИХ-ын гишүүд өөрсдөдөө юмуу, нэг нэгэндээ зориулж хууль баталдаг болоод удаж байгаа. Эрх ашгаараа нэгдсэн эрхмүүд хүссэн хуулиа нүд ирмэхийн зуур баталж, өөрсдийн зорилгоо биелүүлдэг гэдгийг сая М.Энхболдыг огцруулснаар нотолсон. Харин ард түмний төлөө, тэдний эрх ашгийг хамгаалсан хууль батлахдаа тун ч хойрго л доо. Батлахгүй гэсэн хуулиа бүрэн эрхийнхээ хугацааг дуустал нь хав дарчихдаг талтай. Тэгсэн атлаа сандал ширээ, хууль эрх мэдлийг гартаа авах гэсэн худрагагүй явдлаа гүйцэлдүүлэхдээ гаргууд. Үүний тод жишээ бол Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.

Өмгөөллийн тухай 2002 оны хуулийг хүчингүй болгож, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдал зохицуулалтгүй болсон гэж зарим нэг хүн дуугардаг. Тиймээс энэ хуулийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарсан гэх нь бий. Үүн шиг худлаа юм байхгүй. Өнөөдөр хуульчийн эрх зүйн байдал, эрх, үүрэгтэй холбоотой харилцаа, хуульчийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Хуульчдын холбооны талаар Эрх зүйн байдлын тухай хуулиар  зохицуулагдаж ирсэн. Үүнийг нь салбарынхан бүгд мэднэ. Хууль хэрэгжиж эхэлснээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг өндөрсгөж, үүнийг зөрчсөн хуульчид хариуцлага зайлшгүй хүлээлгэх тогтолцооны суурь тавигдсан талаар салбарынхан нь ам сайтай байдаг. Тэгээд ч Засгийн газрын оруулж ирсэн төсөл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 80-аад хувийг нь хуулчихсан байгаа юм. Жижүүрийн засвар төдий өөрчлөлтүүд оруулчихаад шинэчилсэн найруулга гэж нэрлэхийн учир юу вэ. Заавал том төсөл болгон боловсруулж, хөрөнгө мөнгө зарцуулж байхаар одоогийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх маягаар зохицуулах боломж уг байлтай.

Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилсны гол зорилго нь Хуульчдын холбоог татан буулгахад чиглэж байгаа гэхэд хилсдэхгүй байх. Тодруулбал, хуульч, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлах, түүнийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг чиг үүргийг Хуульчдын холбооноос Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх гэж байна. Мөн хуульчийн шалгалт авах чиг үүргийг ч Хуульчдын холбооноос хасахаар санаархжээ.

Үнэн хэрэгтээ, Өмгөөлөгчдийн холбоог байгуулахаар далд санаа агуулж буй  Өмгөөллийн хууль өнөөдөр манай нийгэмд ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Яагаад гэвэл өмгөөлөгчийн хараат бус байдал, баталгаа алдагдана. Монгол Улсын хэмжээнд 2500 өмгөөлөгч байдаг. Гэтэл  тэднээс энэ хуулийн ач холбогдол, ашиг тусыг нь асуулгүйгээр шууд хүч түрэн оруулж ирж байгаа нь өмгөөлөгчдийн татвар хураамжид шунасан хэн нэгний явцуу ашиг сонирхол юм. Өмгөөллийн тухай хуулийн төслийн талаас илүү хувьд нь Өмгөөлөгчдийн холбооны шинэ бүтэц бий болгохоор байгаа аж. Хуульчдын холбоотой зэрэгцүүлэн ийм давхардсан бүтэц бий болсноор өмгөөлөгчдийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж үү. Харин ч бүр эдийн засгийн хувьд өмгөөлөгчид хоёр дахин их зардал төлөхөөр байгаа юм. Одоогийн Хуульчдын холбоо 37 ажилтантай, жилд 300 гаруй сая төгрөг зарцуулдаг гэнэ. Тэгэхээр дахиад ийм хэмжээний санхүүжилт шаардсан бүтэц бий болгох шаардлагатай юу гэдэг асуулт эндээс ургана. Өмгөөлөгчид сар бүр хоёр газар 20, 20 мянгын татвар төлөх хэрэгтэй болох нь. Ингэснээр одоогийн байдал дээрдэх нь юу  л бол. Зарим нь татвараа хоёр хуваачихъя гэж байна. Татвараа хоёр хуваалаа ч захиргааны зардал нь хоёр дахин өснө. Хоёр талд захиргааны зардалд жилд ойролцоогоор 600 сая төгрөг зарцуулахын зэрэгцээ тус тусдаа байрны түрээс, урсгал зардал төлөх болно. Ер нь бол 5500-хан гишүүнтэй Хуульчдын холбоог хоёр хуваах гээд байна. Ингэвэл хүч тарамдаж Хуульчдын холбоонд буй одоогийн чиг үүргүүд бүрэн хэрэгжиж чадахгүй. Эдийн засаг хүнд байгаа үед ийм дэмий зардал гаргахын оронд Хуульчдын холбоогоо бэхжүүлэх, хуульчдаа хөгжүүлэхэд анхаарч яагаад болохгүй гэж.

Хэрэв Өмгөөллийн тухай хуулийг баталвал хуулийн давхардсан асуудал үүсэхээс гадна шинэ, залуу өмгөөлөгчдийн зах зээлийг хаах эрсдэлтэй. Шинээр гарч ирсэн өмгөөлөгчдийг “Та туршлагагүй байна, туршлагатай болчихоод өмгөөлөгчийн эрхээ ав” гэх нь байна шүү дээ. Хуульчийн шалгалтаа өгчихсөн хүмүүст ийм маягаар өмгөөлөгчийн эрхийг нь нээж өгөхгүй байхыг үгүйсгэхгүй. Бодит байдал дээр эрх зүйн байдал сайжирна гэж харагдахгүй байгаа.   

Хуульчдын холбоо байгуулагдснаар салбартаа олон дэвшлийг авчирсан гэдэгтэй өмгөөлөгчид, хуульчид санал нэг байдаг. Жишээлбэл, хуульч болох хүмүүсийг анхнаас бэлтгэх, дадлагажуулах, хэрхэн шалгаруулж авах зэргийг энэ холбоо хариуцдаг.  Тиймдээ ч сүүлийн гурван удаагийн хуульчийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан байдаг. Статистикаас харахад, 2016 онд анх удаа бие даан хуульчийн шалгалтыг зохион байгуулж, тус шалгалтад нийт 1325 эрх зүйч хамрагдсанаас 154 нь тэнцэж хуульчийн зөвшөөрлөө авчээ. Дараа жил нь уг шалгалтад 1083 эрх зүйч хамрагдсанаас 229 нь шалгалтад тэнцэж хуульчийн тангаргаа өргөсөн байна. Харин өнгөрсөн 2018 оны хуульчийн шалгалтад 1143 эрх зүйч хамрагдаж 240 эрх зүйч хуульч болох шаардлагыг хангажээ. Энд нэг зүйлийг онцлоход, Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдээгүй сургуулийг төгссөн хүн хуульчийн шалгалтад орох эрхгүй гэсэн хуультай. Олон жилийн судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага болон Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журмыг Хуульчдын холбооны зөвлөл 2017 онд баталсан байна. Ингэснээр хууль зүйн сургуулиуд илүү сайжрах, шинэчлэгдэх суурь тавигдсан юм. Нэгэнт хуульч болчихсон хүмүүсийг мэргэжлийн өндөр төвшинд, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бий болгох чиг үүргийнхээ хүрээнд Хуульчдын холбоо давтан сургалтыг байнга явуулдаг. Бас шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой бүрэн эрхийг тус холбоо хэрэгжүүлдэг. Тухайлбал, Хуульчдын холбоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг гишүүнд нэр дэвшүүлдэг. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй. Тэгэхээр бүх хуульчдын төлөөлөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орно гэдэг бол уг зөвлөл дурдсан зорилгоороо ажиллахад тустай. Бас хуульчдын сайн дурын оролцоонд тулгуурлаж, төлбөрийн чадваргүй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, боловсронгуй болгох ажил хийдэг.

Энэ мэтчилэн Хуульчдын холбооны үйл ажиллагаа нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэг байна. Энэ бол дэлхийн жишиг юм. Гэтэл хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах байгууллага буюу Хуульчдын холбоог бэхжүүлж чадахгүй бол хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх эрх, хууль дээдлэх зарчим хэрэгжиж чадахгүй байх нөхцөлийг Өмгөөллийн хуулиар бий болгох гэж байгаа нь харамсалтай. Энэ тал дээр ч өмгөөлөгч, хуульчид дуу хоолойгоо нэгтгэж, байр сууриа илэрхийлж эхэлсэн байна лээ. Тэд “Олон хэлбэрийн холбоод байх нь хуульчдийн хүч саринах аюултай.  Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тодорхойлохын зэрэгцээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн бүлэг заалт болгон зохицуулах нь илүү зохимжтой, илүү хүчтэй гэж үзэж байна” гэв.

Тиймээс л өмгөөлөгч, хуульчдын хүсэл сонирхолыг үл тоон Өмгөөллийн хуулийг зүтгүүлж буй нь хэний эрх ашгийг хамгаалах гэж байна вэ. Хүн бүр өмгөөлүүлэх эрхтэй. Гэтэл энэ хуулийг шинэчилж байгаа нэрийдлээр өөх ч биш, булчирхай ч биш болгох нь чухам хэнд ашигтай юм бэ. Хуулийн салбар тоглоом биш гэдгийг улстөрчид хэзээ ойлгох юм бэ.

                                                                                                                                           Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
Б. Анхзул: Бүх амжилтын эхлэл бас хөшүүрэг нь би өөрөө
"Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Сэдвийн нэрний тухай (103.14.36.6)
    Мэргэжлийн аль ч салбар улс төрийн тоглоом биш гэж харж, хэрэгжүүлбэл л Монгол Улс хөгжлийн зөв голдрилд орох байх. Түүнээс бид мэргэжлийн амбиц ярьж байгаа юм шиг салбар салбараар нь улс төрөөс холдох тухай яриад утгагүй л дээ. Саяхан УИХ-ын чуулган дээр нэг гишүүн боловсролын салбарт улс төр оролцох ёсгүй талаар ярьж байна лээ. Эсвэл энэ салбарт улс төр хийж болно гээд гишүүд маань хууль баталчих хэрэгтэй юм болов уу.
    2019 оны 02 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.181.107)
    Хуулийн салбарын зарим нэгэн ажилтан улс төрчдийг, гэмт хэрэгтнүүдийг, зоостой хүмүүсийг даган баясч, албан тушаалаа урвуулан ашигласан мэдээ их байдаг. Тэд нарыгаа олж эгнээнээсээ зайлуул. Шударга ажиллацгаа. Тэр цагт та нарыг оролдох хэрэггүй болно. Муу, муухайг эхлээд өөрөөсөө хайж сурах нь эрхэм чанар юм шүү
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • М.Мөнхсайхан (115.187.88.2)
    хүүхдийн сэтгэлгээгээр хөөрхөн бодосноо бичиж хаха
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
    • huts chi Мөнхсайхан гуай
      ter n yu gesen ugiin. chi ooroo bodoj setgej bichij chaddag geh gee yu. utasnii tsaanaas l orilohoor oor id shidgui um baij dongos chi
      2019 оны 01 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    3 цаг 44 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    5 цаг 42 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 21 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    7 цаг 40 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    9 цаг 29 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    21 цаг 10 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    21 цаг 16 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК