Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Бүдханд: Шинэ Эрүүгийн хуулиар хүчингийн хэргийн зарим заалт хөнгөрсөн

2019-2-12
0
ЖИРГЭХ

 

Өмгөөлөгч М.Бүдхандтай ярилцлаа.

-Та цагдаагийн бай­гууллагад олон жил мөрдөгчөөр ажилласан туршлагатай. Цагдаагийн албаа хүлээлгэж өгсний дараагаас хүчиндэх гэмт хэрэг болон хүний наймааны золиос болсон иргэдийг цөөнгүй олон жил өмгөөлж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл заалтын талаар тантай ярилцах гэсэн юм. Болох уу?

-Бололгүй яах вэ.

-Та яагаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийг өмгөөлөх болсон юм бэ. Миний сонссоноор энэ төрлийн гэмт хэрэг их ээдрээтэй байхын зэрэгцээ гаднаас нөлөөлөх нөлөөлөл их байдаг гэсэн. Энэ утгаараа баргийн өмгөөлөгчид өмгөөлөхөөс халширдаг юм билээ?

-Хувь тавилан эсэхийг мэдэхгүй. Ямартай ч цаг­даагийн байгууллагад мөр­­дөгчөөр ажиллах болсон үеэс л энэ төрлийн гэмт хэргийг голчлон мөрд­дөг байлаа. Дараа нь өм­гөөлөгчөөр ажиллах болс­ноос хойш хүчиндэх, хүн худалдаалах гэмт хэр­гийн золиос болсон хохирогчид надад хандах болсон. Үүнд өмнөх ажлын турш­лага нөлөөлсөн болов уу. 
-2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүү­гийн хуульд 14-16 насны хүүхэдтэй бэл­гийн харьцаанд орвол торгох арга хэмжээ авах эсвэл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлүүлэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлана гэж хуульчилсан. Гэтэл энэ насны хүүхдийг аливаа шийдвэрийг гаргахдаа хагас чадамжтай гэж үздэг атал ингэж хуульчилсан нь буруу гэж иргэд шүүмжилж байна. Өмгөөлөгч хүний хувьд та үүнийг юу гэж харж байна вэ?
-Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь хүн ёсны хувьд буруу зүйл. Гэхдээ иргэд үүнийг хүчиндэх гэмт хэргээс ялгаж ойлгох хэрэгтэй. Өсвөр насныхан нэг нэгэндээ дурлаж, хайрлаж үерхдэг биз дээ. Бие биедээ татагдсан хүүхдүүд бэлгийн харьцаанд орох тохиолдол цөөнгүй. Үүнийг л энэ хуулиар зохицуулах гэж оролдсон хэрэг. Өөрөөр хэлбэл, 14-16 насны хүүхэд өөрөө зөвшөөрөн бэлгийн харьцаанд орсон байлаа ч “Та насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байна” гэж Эрүүгийн хуулийн 12.5-аар зүйлчилж ял оноох юм. Харин энэ насны хүүхдийг хүчиндсэн бол мэдээж хүндрүүлэх нөх­цөлөөр 12.1.2-оор шийт­гэх ёстой. Үүнийг ир­гэд салгаж ойлгох хэрэгтэй.
-Өмнөх хуулиар ямар ял оноодог байсан юм бэ?
-2017 оны долдугаар сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан Эрүүгийн хуульд насны доод хязгаарыг тогтоож өгөөгүй байсан юм. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйл ангиар 16 нас хүртэлх буюу насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 51-150 дахин хэмжээгээр торгох эсвэл 250-300 хүртэлх цагийн албадан ажил хийлгэх, эсвэл гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлүүлдэг хуультай байсан. 
-Тэгэхээр Эрүүгийн хууль өмнөх хуулиасаа зөөлөрч шинэчилэгдсэн байх нь. Үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн тохиолдолд гэмт хэрэгтэнд оноох ялын хугацаа багассан гэсэн. Энэ талаар та тайлбарлахгүй юу?
-Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёрдугаар бүлэгт хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг тусгайлан зааж өгсөн. Энэ бүлгийн 12.1-т хүсэл зорилгынх нь эсрэг хүч хэрэглэж, заналхийлэх, сэтгэцийн өвчтэй, согтуурсан, ман­суур­сан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ бай­гааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол 1-5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 18 наснаас дээш настай хүнийг хүчиндсэн бол энэ зүйл ангиар 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн үг.

Харин 14-18 насны иргэнийг хүчиндсэн бол Эрүүгийн хуулийн 12.1.2.1-ээр зүйлчилж яллана. Яагаад 14-18 нас гэж зааж өгсөн бэ гэхээр энэ насныхан аливаа шийдвэр гаргахдаа насанд хүрсэн хүний адил зөв шийдвэр гаргах чадвар тун бага байдаг. Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий этгээд байвал, хохирогч гэмт хэргийн улмаас жирэмсэн болсон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан, өмнө нь хүчингийн хэргээр ял эдэлж байсан, харгис хэрцгий аргаар үйлдсэн бол 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Мөн 12.1.3-т энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Ингэхээр бүр хүндэрч байгаа биз. Харин бага насны буюу 14-өөс доош насны хүүхдийг хүчиндсэн бол 12.1.4-өөр 12-20 жилийн ял оноох юм. 
-Бага насны хүүхэд гэдэгт 14 настай хүүхэд хамаарахгүй гэсэн үг үү?
-Бага нас гэсэн ангилалд 14 нас хүрээгүй буюу 0-13 настай хүүхдийг хамааруулна.    
-Одоогийн хуулиар 14-16 настай хүүхдийг хүчиндсэн этгээдэд 2-8 хүртэлх жилийн ял оноож байгаа юм байна. Тэгвэл 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэнд ямар ял оноодог байсан юм бэ?
-Хуучин 126 дугаар зүйл ангиар зүйлчилдэг байсан. Үүнд, хохирогчид хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдыг биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан хурьцал үйлдсэн бол тав хүртэлх жилээр хорих ял шийтгэнэ гэж заасан байсан. Санкцын хувьд ялгаагүй байгаа биз. Харин энэ хэргийг хийхдээ хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоож тарч­лаан хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулсан, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан бол, насанд хүрээгүй хүнийг, албан тушаал, эрхшээлдээ байгаа хүнийг, бүлэглэж хүчиндсэн бол 5-10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байсан. Хүндрүүлэх нөхцөл нь онц хэрцгийгээр, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, хохирогч амь насаа алдсан, бусад хор уршиг учруулсан, 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жилээр хорих эсвэл цаазаар авах ял оноож байсан юм. 
-Өмнө нь насанд хүрээгүй хүнийг хүчинд­сэн бол 5-10 жилийн ял оноодог байсан бол одоо мөрдөгдөж байгаа хуульд 2-8 жил болж буурч ял нь хөнгөрсөн байх нь ээ?
-Насанд хүрээгүй хүүх­дийн эсрэг үйлдэгдсэн хүчингийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ өмнөх хуулиас хөнгөрсөн нь үнэн. Тухайн хэргийг хөнгөрүүлэх эсвэл хүнд­рүүлэх үү гэдгийг яаж тусгасныг жишээгээр тайл­барлах гээд үзье. Хоёр залуу үл ойлголцлын улмаас маргалдаж, нэгнийгээ цохисноос болж хохирогч хүнд гэмтэл авчихаж. Бусдын биед хүнд гэмтэл учруулбал хуулиар 2-8 хүртэлх жилээр хорих ял эдлэх ёстой. Гэтэл “Бид бага зэрэг маргалдсан. Нэг удаагийн цохилтоор гэмтэл үүсгэлээ. Буруугаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардал төлнө” гэхээр хохирогч нь үүнийг хүлээн зөвшөөрөхөөр хөнгөрүүлэх нөхцөл үүсдэг.
-Гэхдээ хоёулаа хү­чиндэх гэмт хэрэг ярьж байгаа шүү дээ. 
-Миний хэлэх гээд байгаа санаа нь өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар тухайн гэмт хэргийг хүнд, хөнгөн гэж хоёр ангилдаг болсон. Харин өмнөх Эрүүгийн хуульд гэмт хэргийг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж гурав ангилдаг байсан юм. Оноож байгаа ялаараа ингэж хуваадаг байсан гэсэн үг.  Хүчиндэх гэмт хэргийн хүнд зүйл ангид 2-8 хүртэлх жилийн хорих ял онооно.  Харин хөнгөн хэрэг дээр нь тав хүртэлх жилийн хорих ял онооно гэсэн байгаа шүү дээ. Хүндрүүлье гэвэл өнөөх хүнд гэмт хэргээ бүгдийг нь хүндрүүлэх болно биз дээ. Ингэхээр буцаад л шоронжсон гэсэн статус руугаа буцна.  
-Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт этгээдэд 2-8 хүртэлх жилийн хорих ял оноох нь зөв гэж үү?
-Та ч, би ч адилхан үр хүүхэдтэй хүн. Насанд хүрээгүй хүүхдийг хүчинд­сэн гэмт этгээдэд ийм хэмжээний ял оноох нь нэг талаасаа буруу. Хэдийгээр шинэчилэн найруулсан шинэ хуульд хүндрүүлэх нөхцөл байдал руу оруулж байгаа ч 2-8 жил бол яах аргагүй бага хугацаа. Би үүнийг хүлээн зөвшөөрнө. 
-Ингэхээр гэмт этгээд ял завших боломжтой байх нь?
-Яг тэгж хэлж болохгүй болов уу. Үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял оногдуулна гэж ойлгох хэрэгтэй. 
-Гэхдээ насанд хүрээ­гүй хүүхдийг хүчиндсэн гэмт этгээдэд “Чиний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оноолоо” гээд хоёрхон жилийн ял оноох нь хэтэрхий энэрэнгүй шийтгэл биш гэж үү. Дээр нь тухайн гэмт этгээд үйлдсэн гэмт хэргээ өөрөө хүлээн зөвшөөрвөл ял хөнгөрөх нөхцөл хуульд зааж өгсөн. Ингэхээр бараг бараг ял эдлэхгүй байх боломжтой юм билээ?
-14-16 насны хүүхдийг хүчиндсэн гэм буруу нь тогтоогдсон этгээд гэм буруугаа хүлээж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлбөл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг 1-4 хүртэл жилээр бууруулах боломжтой. Энэ бол өнөөдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд заасан зүйл заалт. Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээд ийм хэмжээний ял авахаар хэний ч дургүй хүрэх нь аргагүй. Гэтэл хуульд ингэж заасан нөхцөлд тухайн хуулийг хэрэгжүүлж байгаа хуулийн ажилтан хуулиа дагаж мөрдөхөөс аргагүй. Тэгэхээр хүндрүүллээ гэхэд хэдэн жилийн хорих ял оноох байсан юм бэ гэдэг зүйл яригдана биз дээ. Хуулийн төслийг боловсруулж баталсан хүмүүс “14-16 насны хүүхдийг хүчиндвэл хүндрүүлэх нөхцөл үүснэ” гэж оруулсан уу, оруулсан. Хэргийг хүндрүүлэх, хөнгө­рүүлэх нөхцөлийг хоёуланг нь тусгаж өгсөн. Гэхдээ 2-8 жил хөнгөдөж байна. Дээр нь тухайн гэмт этгээд хэргээ хүлээчихвэл энэ ял хоёр дахин буурах боломжтой гэхээр олон нийтийн дургүйцлийг тө­рүүлэх нь аргагүй юм л даа. 
-Насанд хүрээгүй хүн хүчиндчихээд 1-4-хөн жилийн ял авах бо­ломжтой гэхээр харам­саад ч барахгүй нь?
-Тэгэлгүй яах вэ. Нэгэнт эрх бүхий байгууллага нь хууль баталсан байхад бид хуулиа баримтлахаас өөр ямар ч аргагүй. Би түрүүн хэлсэн. Хуульд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг хоёуланг нь тусгаж өгсөн. Хөнгөрүүлэх нөхцөл гэхээр Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол хөнгө­рүүлэх нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл, хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрт нь талтай байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж, улмаар хэрэг үүсэх шалтгаан бол­сон бол магадгүй хөнгө­рүүлэх нөхцөл үүсдэг. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохи­рогчид эмнэлгийн тус­ламж үзүүлсэн бол гээд хөнгө­рүүлэх хэд хэдэн нөхцлийг хуульчилж өгсөн. Ингээд бодохоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлээр ялыг хоёр дахин бууруулах, дээр нь 6.5 дугаар зүйл ангиар дахин хөнгөрүүлэх боломжтой.  Ингэхээр таны хэлснээр багахан хэм­жээний ял эдлэх боломжтой нь үнэн.
-Шинэ Эрүүгийн хууль өмнөх хуулиасаа олон талаар дэвшил авчирсан гэж хуульчид хэлдэг. Гэхдээ хүчиндэх гэмт хэргийн хувьд өмнөх хуулийн зүйл заалтыг хуучнаар нь байлгаж болоогүй юм байх даа?
-Аливаа зүйлийг сайж­руулах гэж байгаа бол нийгмийн өөрчлөлтийг дагахаас өөр аргагүй. 2002 оны Эрүүгийн хуулийг шоронжсон хууль гэж үздэг. Хорих ял их байна гэсэн шүүмжлэл их ирдэг байсан болохоор л өөрчлөлт хийсэн байх. Хэдийгээр шинэчилж найруулсан боловч өмнөх хуулиар эрүүл мэндийн эсрэг хөнгөн гэмт хэргийн хувьд хохирлоо төлсөн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож болдог байсан. Тэгвэл шинэ хуулиар хохирлоо төлсөн ч хэргийг заавал шүүхэд шилжүүлдэг болсон. Ялгаа нь энэ. Аливаа зүйл хоёр талтай байдаг шиг хуулийг хэрэглэж байж л алдаа, оноог нь дэнслэнэ шүү дээ. 2002 оны Эрүүгийн хуулийг хэтэрхий яллах бодлого баримталж байсан гэж шүүмжилсээр байгаад л шинэчилэн найруулсан. Гэтэл тухайн үед батлаад хэрэглэх явцад 2002 оноос өмнөх хуулиас дэвшилттэй зүйл олон байсан байж таарна. 
-Яллагдагчид ашигтай хууль гэж үзээд байгаа шүү дээ?
-Энэ үнэн. Гэхдээ зарим зүйл заалтын хувьд шүү дээ. 
-Таны ажлын туршла­гаас харахад хууль “зөөлөн” байх нь гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлдөг юм болов уу?
-Хүн төрөлхтний турш­ла­гаас харахад цаазын ялтай байсан ч гэмт хэргийн гаралт буурсан тохиолдол байхгүй. Манай улс цаазын ялтай байсан. Тэгэхэд гэмт хэргийн гаралт буурсан уу, үгүй шүү дээ. Би хувь хүнийхээ үүднээс цаазын ялын эсрэг байр суурьтай байдаг. Гэмт хэрэгтэнд оногдуулах ял бага байлаа гээд мөн л гэмт хэргийн гаралт буурдаггүй. Хамгийн гол нь ял тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, аргад тохирсон байх ёстой.
-Тантай уулзсан нэг эмэгтэй хүчингийн гэмт хэргийн золиос болсон байтал мөрдөгч шинжээч томилоогүй гэж байхыг сонслоо. Энэ төрлийн гэмт хэргийг шалгаж буй мөрдөгчийн хайхрамжгүй эсвэл ажлын дадал туршлагагүй байх
нь хэрэг илрүүлэлт сөргөөр нөлөөлсөн тохиолдол хэр олон гардаг вэ?
-Мөрдөгчийн хайхрамж­гүй гэхээс илүүтэй ажлын ур чадвар ямар байна вэ гэдэг чухал. Мөрдөгч болоод удаагүй дэслэгч энэ төрлийн гэмт хэрэг дээр ямар ажиллагааг зайлшгүй хийх ёстой вэ гэдгийг бүрэн хэмжээнд мэдэхгүй байх тохиолдол бий. Ингэхээр хэрэг илрүүлэлт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Хоёрдугаарт, тухайн дүүр­гийн цагдаагийн байгуул­лагын алба хаагчдийн ажлын ачаалал маш их байдаг. Ачаалал их байхаар зохион байгуулалт тааруу, ур чадвар дутмаг мөрдөгчид хэрэг нэг бүр дээр хийх ёстой ажиллагааг хийж чадахгүйд хүрдэг. Бидний үед хүчингийн гэмт хэрэг гарлаа гэхэд хэрэг шалгах төлөвлөгөөний дагуу заавал хийх ёстой ажил­ла­гааг хийдэг байсан. Ингэхээр хэрэг бүртгэж, мөрдөн шалгах ажилла­гаанд асуудал гардаггүй байсан. Өнөөдөр яг энэ системээр явж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Таны сонссон хэргийн хувьд мөрдөгч шинжээч томилоо­гүй байсан. Тиймээс “Мөр­дөгчдөө хүсэлт гарга” гэдэг зөвлөгөө өгсөн.

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
Б. Анхзул: Бүх амжилтын эхлэл бас хөшүүрэг нь би өөрөө
"Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Й (202.9.40.116)
    Энэ нөгөө бузарын заваан авгай бншдээ
    2025 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.191.96)
    Энэ нөгөө 11 настай хүүхдэд хэрэг үүрүүлдэг мөрдөгч мөн үү?
    2025 оны 02 сарын 03 | Хариулах
  • Иргэн (202.179.27.7)
    Дарга нарын хүүхдүүд ийм хэрэгт их холбогддог болохоор өөрсөндөө тааруулж гаргасан хууль байх даа гэхдээ л нүгэл нүдээ олно шүү
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.21.124.129)
    хүчиндчихээд тохирчихдог гарууд олон бмий ш дээ. бүр амташсан гарууд ч бий. тэднийг яаахын
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    3 цаг 26 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    5 цаг 24 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 3 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    7 цаг 22 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    9 цаг 11 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    20 цаг 52 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    20 цаг 58 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК