Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ

2025-3-06
0
ЖИРГЭХ


Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин.

Халдварын эх уурхай нь өвчтөн. Улаан бурханы вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой.

Урьд нь өвчилсөн болон дархлаажуулагдсан эхээс төрсөн хүүхэд эхээсээ дархлаа авдаг учраас эхний 3 сард энэ өвчнөөр өвчлөхгүй. Үүнээс хойш дархлаажуулалт хийгдээгүй тохиолдолд улаан бурханаар өвчлөх боломжтой. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд 100 хувь насан туршийн дархлаа тогтоно, харин вакцины үр дүнд 90 хувьд нь дархлаа тогтож, 20 ба түүнээс дээш жил хадгалагдана.

Шалтгаан

Morbillvirus–ийн удмын paramyxoviridae бүлд хамрагдах бөөрөнхий дугуй,  дан эрчилсэн РНХ бүхий вирус.  Уг вирус нь ганцхан ийлдэс хүрээтэй тул энгийн нэг валенттай вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой.

Улаан бурханы үүсгэгч нь хими физикийн бодисуудад тэсвэр муутай, тасалгааны ердийн дулаанд 34 цаг хүртэл идэвхээ хадгалдаг, 50 градусын температурт 15 минут, 60 градуст агшин зуурт, нарны гэрлийн шууд туяа, хэт ягаан туяанд амархан үхдэг. Бага хэмд хэдэн долоо хоног хүртэл идэвхээ хадгалдаг.

Хэрхэн илрэх вэ?

Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Эхний  буюу улайралтын үед Стимсоны гурвал шинж болох ринит, ларингит, коньюктивит илэрнэ. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.

Хүүхдийн нүүр хөөнгөдүү, хамар уруулын салст, зовхи хавагнасан байдаг.
Өвчний нэг дэх хоногийн сүүл, 2 дахь хоногт БФК –ийн толбо буюу өвчний өвөрмөц тууралт гарна. Улайсан салстын суурин дээр дээш өргөгдсөн шар будааны хэмжээтэй цайвар шаргал өнгөтэй, толбот тууралт. Эхэндээ бага арааны харалдаа завьжны салстад, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст зэрэгт гардаг.

Энэ тууралтын онцлог нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй, өөр ямарч өвчний үед илэрдэггүй. Үүний дараа хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын ар хананд гарна (Герман Патений тууралт). Эхлэл үе дунджаар 3-4 хоног үргэлжилж, төгсгөлд нь халуун хэвийн болдог. 5 дахь өдрөөс халуун улам өндөрсөж улайралтын үе даамжирч арьсаар тууралт гарч, тууралтын үе эхэлдэг.

Энэ тууралт нь том толбо-гүвдрүүт, тод улаан өнгөтэй, хоорондоо нийлсэн, барсгар, харин арьсны суурь хэвийн өнгөтэй байдгаас хүүхдийн арьс улаан цоохор харагддаг. Бага зэрэг загатнана. Тууралтын онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чиглэсэн байдаг. Чихний араас эхлэн, эхний өдөр хүзүү цээжний дээд хэсгээр, 2 дахь өдрөөс их биеэр, 3 дахь өдрөөс мөчдөөр гардаг. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.

Бусад эрхтэн тогтолцооны зүгээс илрэх шинжүүд:

–Эрүүн доорхи, хүзүүний тунгалгийн булчирхайнууд томорч, эмзэглэлтэй болно.
–Ховор тохиолдолд элэг дэлүү томроно.
–Судасны цохилт олширно, зүрхний авиа бүдгэрнэ, артерийн даралт ялимгүй ихэснэ. Цаашилбал зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орно.
–Үрэвсэл гуурсан хооолой, мөгөөрсөн хоолойг хамарсан бол амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс өөрчлөлт илэрнэ.
– Хоол боловсруулах тогтолцооны зүгээс хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэл өнгөртөх, шүлс их ялгарах, хэвлий зөөлөн, дүүрэнг, эмзэглэлтэй болно.

Ямар төрлийн улаан бурхан байдаг вэ?

–Хөнгөрүүлсэн улаан бурхан: урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтад хамрагдсан болон өвчин нууц үедээ байхад нь гаммаглобулин тариулсан хүмүүст илэрдэг. Өвчин хөнгөн явагдана. Нууц үе урт (21-28 хоног), эхлэл үе богино (1-2 хоног), БФК толбо илэрдэггүй, халуун бага зэрэг их буюу хэвийн, тууралтын үе богино, тууралт нэг өдрийн дотор шат дараалалгүй , цөөн тооны, бүдэг, хоорондоо нийлдэггүй; нөсөөжилт бүдэг бөгөөд 1 долоо хоногт арилдаг, гуужилт үүсдэггүйгээрээ онцлогтой байдаг.
– Маш хүнд хэлбэр: Дархлаа тогтолцоо хямарсан, дарангуйлагдсан, ХДХВ-ын халдвартай, хавдартай хүмүүст тохиолдоно. Нас баралтын түвшин өндөр (70% хүртэл). 30%-д тууралт илрэхгүй, 60%-д тууралтын хэлбэр, онцлог улаан бурханыхаас өөр. Хүндрэл маш их тохиолдоно.
– Насанд хүрэгчдийн улаан бурхан: хүнд явцтай, улайралтын шинжүүд хүүхдийнхээс бага, хордлогын шинж ихтэй. БФК толбо их, тууралт шигүү, том, цусархаг тууралт зэрэгцэн гарна. Гуужилт илүүтэй. Энцефалит, менингет, менингоэнцефалит үүсэх нь элбэг. Эхсээр халдвар дамжиж ургийн гажиг үүсгэж болзошгүй байдаг.
Хүндрэл:
5-аас бага насны хүүхдүүд болон 20 –оос дээш насныханд элбэг тохиолдоно.
– Уушгины хатгаа – эрт үед илэрбэл хордлого ихтэй, төв мэдрэл, зүрх судасны тогтолцооны хямралтай хавсардаг.
– Дунд чихний үрэвсэл
– Төвөнхийн үрэвсэл – өвчний шинж боловч тууралтын үеэс багасан арилах ёстой байдаг, харин улам даамжирч удаан хугацаагаар үргэлжилбэл хүндрэл үүсгэнэ.
– Хоолойн хуурамч бачуурал – төвөнхийн үрэвсэл гүнзгийрэх үед илэрнэ. /хэдхэн минутад бүтэлт үүсч нас барах аюултай/
– Ам гэмтэх – аль ч үед тохиолдож болно.
– Менингоэнцефалит
– Бүдүүн гэдэсний үрэвсэл – нөсөөжих үед үүснэ, цусан суулгалт төст шинжээр илэрнэ.

Эмчилгээ

Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ
– Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна
– Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана
– Витамин эмчилгээ хийнэ. / +А витамины тунг 24 цагийн зайтай 2 удаа өгөх нь хараа алдагдах хүндрэлээс сэргийлнэ/
– Хамгийн гол нь асаргаа сувилгаа:
- Амны хөндийг буцалсан ус, 2%-ийн содын уусмалаар зайлуулна
- Нүдийг 20%-ийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах
- Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих
- Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяналтад эмчлүүлнэ.

Урьдчилан сэргийлэлт:
– Өвчтөнг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.
– Хавьтал болсон, халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна. Харин 12 сараас дээш хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ. Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.
– Товлолын дагуу 8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.

Анхааруулга:
Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага дуудан үзүүлэх боломжтой.
Мөн www.nccd.gov.mn www.ubhealth.mn сайтуудаас мэдээлэл авах боломжтой юм байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    2 цаг 14 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    2 цаг 25 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    2 цаг 37 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    3 цаг 19 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    3 цаг 31 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    3 цаг 36 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    3 цаг 59 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    4 цаг 12 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    4 цаг 14 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 21 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    5 цаг 0 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    5 цаг 39 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    5 цаг 58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    6 цаг 11 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    6 цаг 48 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    7 цаг 6 мин
  • Г.Дамдинням: Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзана
    7 цаг 14 мин
  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
    7 цаг 24 мин
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
    7 цаг 59 мин
  • Монгол Улсад 841 мянган жуулчин иржээ
    8 цаг 8 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК