Тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаарх ноолуурын ханшийн мэдээллийг хүргэж байна. Орон нутгаас дараах компаниуд ноолуур худалдан авч байгаа аж.
- Төв, Булган аймагт 137-140 мянган төгрөгөөр Ханбогд Кашмир, Кашмир Холдинг ХХК, Өрнөх Голомт ХХК
- Архангай аймагт 140 мянган төгрөгөөр Баялаг Өлзий ХХК, Номадс Файбер ХХК, Хатант Интернэйшнл ХХК, Бэби камель ХХК, Бат баялаг Өлзий, Сувд Кашмир ХХК
- Говь-Алтайд 135 мянган төгрөгөөр Говь-Эрдэнэ Кашмир ХХК, Өгөөж Шим ХХК
- Өвөрхангайд 110-115 мянган төгрөгөөр Өгөөж Шим ХХК, Их Шаньюй ХХК
- Хөвсгөл 140.0-143.0 мянган төгрөгөөр Сор Кашмир, Үлэмж, Ханбогд Кашмир
Харин Баянхонгор аймагт 130-135 мянган төгрөгөөр Баялаг Өлзий, Сор Кашмир, Өгөөж Шим ХХК-иуд авч байна гэх мэдээллийг Монголын ноос ноолуурын холбооноос мэдээлжээ.