Солонготын даваанд их хэмжээний цас орж, мөстөж халтиргаа үүссэн. Улмаар Солонготын даваанд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замыг тавдугаар сарын 4-ний өдрийн 17:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргасан юм.
Одоогийн байдлаар Солонготын давааны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээгүй байгаа агаад Завхан Азза ТӨХК-ний ажилчид замын зорчих хэсэгт битүү тогтсон мөс, цасыг автогрейдерээр хусаж цэвэрлэх ажил үргэлжилж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.