Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
9:00 цагт: “Гарааны бизнесийн бодлогын экосистемийг хөгжүүлэх нь” олон улсын сургалт Континенталь зочид буудалд болно.
9:00 цагт: Азийн ойн хамтын ажиллагааны XII чуулга уулзалт Холидей Инн зочид буудалд болно.
10:00 цагт: “Хиймэл оюунд суурилсан гаалийн байгууллагын шинэчлэл, хамтын ажиллагааны” төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ГЕГ-д болно. Холбогдох утас: 90145985
11:00 цагт: Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” ТББ-аас “Монгол эр хүнд итгэ, тэд гэр бүлээ хамгаална” сэдвээр “Монгол ньюс”-д мэдээлэл өгнө.
12:00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос хууль зүйн сайд, цагдаагийн ерөнхий газрын дарга нарыг огцруулах асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.