Орон сууцны үнийн индекс 2025 оны 4 дүгээр сард 1.28 болж, өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байгааг ҮСХ-оос мэдээлэв.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.0 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өсжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авах боломжтой.