Драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза 18” олон улсын театрын наадам энэ сарын 16-24-ны өдрүүдэд болно. Тус наадмын зочин шүүгчээр олон улсын зохиолч, театр судлаачид ажиллахаар болжээ. Тухайлбал,
- Олон Улсын театрын институтийн ерөнхийлөгч, Уганда улсын иргэн Жессика Каава,
- Япон Улсын Токио дахь D’UOMA ex machina театрын үүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какумото Ацуши,
- Дани Улсын “Winter movement academy”-ийн үүсгэн байгуулагч, театрын хөдөлгөөний найруулагч, сургагч багш Денни Деннис,
- Олон Улсын театрын институтийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман нар урилгаар ирж ажиллах аж.