
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Тува улсын уран бүтээлчид тус аймгийн Ванганы нэрэмжит хөгжимт жүжгийн театрын хамт олонтой хамтран 1941-1945 оны аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан номын болон фото зургийн үзэсгэлэн, найрал хөгжмийн концертыг толилууллаа.





















































