Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн банк бонд гаргахгүй гэсэн яасан

2014-12-21
0
ЖИРГЭХ
Төрийн мөнгөний сан улайж энэ оны төсөв 320 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэж Сангийн яамнаас мэдэгдэж буй.
    fdbbdeb1-e1af-4afb-b5b1-917e15a0ef85Төрийн мөнгөний сан улайж энэ оны төсөв 320 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэж Сангийн яамнаас мэдэгдэж буй. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэмнэлтийг бүх шатанд явуулж төрийн албан хаагчдаа хүртэл 15 мянгаар цомхотгоно гэсэн билээ. Мөн хүүхдийн мөнгө, оюутны 70 мянга, одонтой ээжүүдийн тэтгэмжид шалгуур тавьж шаардлагатай нэгэнд нь өгөхөөр болсноо баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр дуулгасан.

Энэ мэт улс мөнгөгүй болсноос үүдэж олон байгууллага хаалгаа барьж, ажилчдаа цомхотгон цалингаа ч тавьж чадахгүй байдалтай хүнд байна. Бас нэгэн жишээ дурдахад, улс ажил хийлгэсэн компаниудынхаа мөнгийг өгч чадалгүй уджээ.  Тендер авч ажил хийсэн компаниуд хэдэн сар хүлээсний эцэст сая нэг тал дутуу мөнгөө авсан байна. Тиймээс ажилчдадаа ч цалинг нь дутуу өгчээ.

Энэ мэт нөхцөл байдал хүнд хэцүү байгаа учир Засгийн газраас 320 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд гаргах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулав. Энэ мөнгөөрөө төлж дуусгаагүй тооцоонуудаа хийх гэнэ.

Мэдээж арилжааны банкууд эрсдэлтэй алхам хийж Засгийн газрын 320 тэрбум төгрөгийн бондыг авахгүй.

Тиймээс чаддагаараа Хөгжлийн банкинд тулган шаардалт хийж дээрх мөнгийг гаргуулахаар болжээ.

Гэтэл Хөгжлийн банкинд ийм эрх байна уу гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. УИХ-ын дарга З.Энхболд өмнө нь Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг “Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан байна. Тийм эрх байхгүй. Зүй зохистой гэдэг бонд ав гэсэн үг биш. Чи өөрийгөө банк удирдаж байгаа гэж бодсон юм уу. Танай байгууллага банк биш учир чамд тийм эрх байхгүй. Юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явна” гэж шүүмжилсэн.

Тэгсэн одоо хэлснээсээ эсрэг зүйлийг УИХ-аараа баталлаа.  УИХ-ын бусад гишүүд ч “Чингис” бондын мөнгөөр Засгийн газар үнэт цаас авчихаж. Ингэж болохгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж нэлээд маргаан өрнүүлсэн. Мөн МАН-ын бүлэг бондын мөнгөөр цалин тавьсаныг эсэргүүцэж бөөн шүүмжлэлийг шидэлж байсан билээ. Тэд ажлын хэсэг гаргаж Хөгжлийн банкийг шалгаж өгөхийг хүссэн албан бичгээ УИХ-ын даргад хүргүүлж байсан ч удаатай.

 Гэтэл одоо таг дуугуй хэлээ хазаад бонд авах зөвшөөрлийг Хөгжлийн банкинд олгож байна. Тийм л шударга юм бол одоо ч эсэргүүцэх л ёстой шүү дээ. 

Улс мөнгөгүй болсондоо аргагүйдэж Хөгжлийн банкаа сэгсрээд 320 тэрбумыг гаргалаа. Харин гарах үр дагавар нь ямар байхыг бид бүгд мэднэ.

Уг нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд тус банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой. Гэтэл энэ хуулийг Засгийн газар хоёр жил дараалан дагаж мөрдсөнгүй. Мөн  2011 оны 02 сарын 10-ны өдөр УИХ-аар баталсан Монгол улсын хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж заажээ.

Үүнээс үзвэл Хөгжлийн банк нь бонд авч тэр мөнгөөр нь улс цалингаа тавьж болохгүй нь тов, тодорхой байна. Харин улс орны хэмжээний стратегийн томоохон хөрөнгө оруулалт босгож, түүнийгээ төсөл хөтөлбөрүүдэд оруулах санхүүгийн акцуудыг хэрэгжүүлэх ёстой аж. Гэтэл манай “Хөгжлийн банк бонд гаргаж” болохгүй хэмээн орилоод байсан нөхөд өнөөдөр чив, чимээгүй сууж байгаад ярьж байснаасаа эсрэг зүйлийг баталлаа. Улсыг мөнгөгүй болгосныхоо үр, уршгийг тэд ингэж л далдалж байна.

Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (150.129.140.175)
    Anhnaasaa zuv bodoltoi zuv udirdlagaar ajillasan bol ingehgui Altanhuyagt yagaad hariutslaga tootsohgui baigaa um be odoo tegeed buur itgejiin argagui unasan ediin zasagtai baihad uunees oor arga uldeegui l um baina l daa. MAN iihantai anhnaasaa niilsen bol ingehgui l baisan daa
    2014 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.103)
    xaxaxaxa ингэж л таарна дөө
    2014 оны 12 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Уржигдар 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Уржигдар 10 цаг 50 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    Уржигдар 10 цаг 48 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    Уржигдар 10 цаг 11 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК