Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Алтанхүү VS Ц.Алдармаа: Шүүхийн шударга, энэрэнгүй байдлыг илтгэсэн үү?

2015-2-03
0
ЖИРГЭХ

Найз охиныгоо 48 цаг зодож амь насанд нь халдсан байж болзошгүй хэргээр шалгагдаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал болж шийдвэрээ гаргав.
7s6mbck11aevb32ho3d3bvm5le  
Г.Алтанхүүгийн хэрэг шүүх шударга гэдгийн баталгаа юу?

Найз охиныгоо 48 цаг зодож амь насанд нь халдсан байж болзошгүй хэргээр шалгагдаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал болж шийдвэрээ гаргав. Түүнд найз охиныгоо хөнөөгөөгүй харин зоддог байсан нь үнэн гэх үндэслэлээр шүүхээс 3 жилийн ял оноосон юм. Тэгвэл энэхүү мэдээллийг сонссон зарим хүмүүс ял завших гэдэг л энэ байна даа хэмээж, бухимдлаа илэрхийлсээр байв.  Гэвч учир мэдэх хүмүүс шүүх хэнээс ч хараат бус, шударга үнэн гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж өглөө гэж үзэж байна.

Г.Алтанхүүгийн тухайд хэрэг анх задрахад л олон нийтэд алуурчин мэтээр ойлгогдсон. Найз охиныгоо олон цагийн турш тарчлаан зовоож хөнөөсөн хамгийн адгийн хэрэгтэн мэтээр яригдсан. Энэ хэрэгт энгийн иргэдээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл анхаарал хандуулсан. Хэргийн үнэн мөнийг олж, алуурчныг шийтгэх ёстой гэдгийг хууль шүүхийн байгууллагад хүртэл анхааруулсан. Ёстой л олон хүний нүд, чихээ сонортуулсан хэрэг байв.

Гэвч эцсийн дүнд шүүх Г.Алтанхүүг талийгаач Ц-гийн аминд хүрээгүй гэдгийг тогтоолоо. Маш олон хүний гайхшралыг төрүүлж, бухимдалд автуулах энэ шийдвэрийг шүүгч нарын зүгээс гаргалаа.

Олон арван хүний нүдэн дээр, олон арван хүний чихэн дээр энэхүү шийдвэрээ уншиж танилцууллаа. Тэгвэл энэ шийдвэрийг шүүгчдийн зүгээс Г.Алтанхүүгийн тусын тулд гаргасан уу. Харамсалтай нь үгүй.

 Учир нь тэдэнд хийгээгүй хэргийнх нь төлөө хүнийг яллах эрх байхгүй шүү дээ. Хэн ч тэднийг чичилж, наад хүнээ яллах хэрэгтэй гэж тушааж байсан ч тухайн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх нь шүүгчийн үүрэг.

Эгдүүцлийг бий болгосон энэхүү шийдвэрээ гаргаахдаа тэд бусдаар шүүмжлүүлж, хараалгаж зүхүүлэхээ мэдэж байсан. Гэсэн ч тэд өргөсөн тангарагтаа үнэнч, эцсийн дүнд шударга шүүх байдаг гэдгийг энэ хэргээр илчилж өгч байгааг учир мэдэх хэдхэн хүн анзаарсан гэлтэй.

Олон мянган хүний анхаарлын төвд байгаа энэ хэргийг төсөөлөхийн аргагүйгээр өөрчилж чадсан шүүхийг хэн нэгэний харцаар хөдөлсөн гэж бодох хүн одоо ч байгаа байх.

Гэвч Ерөнхийлөгчөөс илүү ар талтай хүн гэж ховор биз ээ. Учир нь Ерөнхийлөгч хүртэл уг хэргийг анхааралтай ажиглаж байсан шүү дээ. Тиймээс асар олон хүний хараанд байсан, чих тавьж байсан, улсын тэргүүн нь хүртэл анхаарал хандуулж байсан уг хэрэг олон арван нотлох баримттайгаар шийдэгдсэн гэдэгт итгэлтэй байгаа юм.

 Магадгүй энэ хэрэг дээр шүүх хэнээс ч хараат бусаар ажиллаж чадсан гэдгийг олон өнцөг гаргагч хүмүүсийн аль нэг "өнцөгт" багстан биз ээ.
7s6mbck11aevb32ho3d3bvm5le
Ц.Алдармаа дээр шүүх энэрэнгүй гэдгээ харуулав уу?

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчид болох Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар огцом түргэн уур,  хорсол зэвүүцлээсээ болж нэгнээ буцлам халуун усаар түлсэн.  Эмэгтэй хүмүүс, тэр дундаа үлгэр дуурайлал болж явдаг урлагийнхан нийгэмд ийм зүйл сонсгосон нь багагүй шүүмжлэлийг дагуулсан. Урлагийн алтан тайзнаа зэрэгцэн алхаж, зовлон жаргалаа хуваалцан ажиллаж хөдөлмөрлөж байсан тэдний хувьд хийсэн хэргийнхээ төлөө шүүхийн танхимд зогсоно гэдэг яахын аргагүй хүнд зүйл.

“Нэр хугарахаар яс хугар” гэгчээр нэр хүнд нь ч сэвтэж эхэлсэн. Нэгнээ ийн хохироосондоо чин сэтгэлээсээ гэмшсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж тэд уйлсан, шархалсан.

Шүүхийн өмнө гэмээ наминчилж, нэгнийхээ хохирлыг барагдуулна гэж андгай тангараа өргөсөн. Мөн алдаагаа давтахгүйгээ хэлж, зохих шийтгэлээ ч хүлээхэд бэлэн гэдгээ өчсөн.

Тэгвэл шүүхээс тэдэнд ял, мөнгөн торгуулийг ч оноосон. Тодруулбал, Ц.Алдармаад эрүүгийн хуулийн 96.2.6-д зааснаар бусдын биед онц хэрцгий аргаар санаатайгаар гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр 7 жил 10 хоногийн ял оноосон бол жүжигчин Д.Оюунтуулд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 1.350.000 төгрөгийн торгууль ногдуулсан.

Гэхдээ давж заалдах шатны шүүхэд тэдний  хэрэг өөрөөр шийдэгдэх байх гэж найдах хүн олон байсан юм. Магадгүй зарим хүмүүс тэднийг шийтгэж, ялыг нь эдлүүлэх хэрэгтэй гэж байсан ч нөгөө хэсэг нь арай өөрөөр хандаж байв.

Энэ бүхний дараа Давж заалдах шатны шүүх хурлын өмнөхөн  Шинэ үе” продакшнд дахин харамсалтай явдал тохиов. Дотны анд, чадварлаг ажилтнаа тэд цаг бусаар алдав.

Юун шүүх хурал, юун түлэгдэлт. Тэдэнд маш хүнд тусах нь ойлгомжтой. Монголын ард түмэнг дахин харуусуулсан уй гашуу болов. Энэ бүхний хажуугаар Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал болов. Гэвч Ц.Алдармаа тэнсэрч, харин Д.Оюунтуулд үүссэн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд ямар нэгэн ял, шийтгэл оногдуулаагүй юм.

Хамгийн сонирхолтой нь энэ шийдвэрийн дараа иргэд Шүүх рүү дайрах биш энэрэнгүй байлаа гэцгээж байв. Үнэхээр шүүх энэрэгүй байх ёстой. Үүнийгээ ч эл хэрэг дээр харуулж чадсан гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.

Ийн шүүхийн шударга, энэрэнгүй байх  зарчмыг дээрх хоёр хэргээс тод томруун харж болох талтай. Магадгүй та бидэнтэй санал нийлэхгүй байж болох ч энд хэн нэгэний захиалгаар, шүүхийн талд илт давуугаар үйлчилсэн зүйл байхгүй гэдгийг онцлон мэдэгдэе.

Сэтгүүлч хардах, санал бодлоо дэвшүүлэх, анализ дүгнэлт хийх бүрэн эрхтэй. 

 24tsag.mn

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Уржигдар 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Уржигдар 10 цаг 50 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    Уржигдар 10 цаг 48 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    Уржигдар 10 цаг 11 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК