Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4750 4751 4752 4753 4754 4755 4756
  • УИХ-ын чуулган маргааш хуралдана
    2017 оны 6 сарын 28
    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    06 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.
    ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    06 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт:

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
    06 дугаар сарын 30-ны Баасан гарагт:

    1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/.
    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/.
    ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    06 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт 15.00 цагаас, 30-ны Баасан гарагт 10.00 цагаас:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
    Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
  • Шинэчлэгдсэн ”Galaxy Note 7”-г ирэх долоо хоногт зах зээлд гаргана
    2017 оны 6 сарын 28
    Өмнөд Солонгосын ”Samsung electronics” корпорацийн ”Galaxy Note 7”-г цэнэглэж байх явцад шатсан гэх гомдлуудын дагуу өнгөрсөн онд уг гар утсыг үйлдвэрлэх, борлуулахыг зогсоогоод байсан билээ. Тэгвэл ирэх сард ”Galaxy Note 7”-ийн шинэчлэгдсэн хувилбарыг зах зээлд гаргахаар болжээ.



    Шинэ хувилбар нь ”Galaxy Note FE” нэртэй байх бөгөөд түүнийг 700 мянган вон буюу 616 ам.доллароор 7 дугаар сарын 7-ноос эхлэн худалдаална хэмээжээ.



    Шатсан шалтгааныг судалж үзээд авагддаггүй зай хураагуураас болж шатсан гэх дүгнэлтийг хийжээ. Шинээр гарч байгаа загварын зай хураагуур нь урьд өмнөхөөс илүү жижигхэн болж байгаа аж.







  • Гандангийн дэнж ийм болно
    2017 оны 6 сарын 28
    Монгол орон нь түүх, өв соёлын арвин баялаг уламжлалтай хэдий ч тэдгээрийг харуулсан цогц хэмжээгээр бүтээн байгуулсан томоохон дурсгалт байгууламж өнөө хир байхгүйг үндэслэн уг газрыг аялал жуулчлалын салбараар дамжуулан дэлхий нийтэд таниулан сурталчлах төв болгон хөгжүүлэх үзэл баримтлалыг тусган боловсруулж байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт, Гандан аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Зүүн хойд Азийн, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно”, “Гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгох” гэж заасныг үндэслэн Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын баялаг өв, арвин уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгох ажлыг эхлүүлээд байна.



    Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнжийн нийт 857 нэгж талбараас эхний ээлжинд төсөл хэрэгжих Гандангийн дэнж, орхоны 2, 3, 4-р гудамжыг хамарсан 74 нэгж талбарын 1,8 га газарт гандангийн түүхэн хэв маягийг хадгалсан Гандан аялал жуулчлалын төслийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Гандангийн дэнжийн 857 нэгж талбарын 376 иргэдийг судалгаанд хамруулж, Гандангийн аялал жуулчлалын төслийн үндсэн ойлголт, мэдээлэлиргэдэд хүргэхээр нарийвчлан тайлбарласан гарын авлага, танилцуулгыг 800 орчим иргэдэд хүргэж ажилласан бөгөөд иргэд сайнаар хүлээн авч бидний ажлыг дэмжиж хамтран ажиллаж байна. Гандангийн дэнжийн уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан 1.9 га талбайд 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ, 300 айлын орон сууцны барилга дурсгал шашны эртний эдлэлийн дэлгүүр, хүрээ соёл харуулсан музей, уламжлалт монгол үндэсний хоолны газар, хувцас урлал, соёл урлаг, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болно.Гандантэгчинлэн хийд орчим нь манай улсад байгаа цорын ганц суурьшил бүхий цогцолбор тул хүрээний соёлыг хадгалсан уран барилгын уламжлалт төрхийг илэрхийлэх элемент бүхий барилгажуулалттай орчин, аялал жуулчлалын төв болгоход дээрх өв уламжлан оршин сууж буй иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан чиглүүлэх, идэвхижүүлэх, дэмжих замаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    Энэхүү ажлын хүрээнд дараах асуудлуудыг шингээж авч үзлээ.

    Гандангийн дэнжийн уламжлалт төрх, үйл ажиллагааг сэргээх
    Орон сууц, орчны нөхцөлийг сайжруулах
    Аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох
    Дээрх төсөл хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын нийт 20% буюу 40,000 айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдох бөгөөд үүнийг дагаад гэр хорооллоос үүдэлтэй агаар, хөрсний бохирдол 30-40 хувиар бууруулна.

  • Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглалтын дүнг танилцууллаа
    2017 оны 6 сарын 28
    Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээ ТББ-уудын нэгдлийн 100 гаруй ажиглагч Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглажээ.
  • Сэрэмжлүүлэг: Могойд хатгуулах тохиолдол ихэсчээ
    2017 оны 6 сарын 28
    Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулах тохиолдол ихсэх хандлагатай байна.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн 22 жолоочийг саатуулжээ
    2017 оны 6 сарын 28
    2017 оны зургадугаар сарын 27-ны мягмар гаригт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 226 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 171 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас дөрвөн хүн гэмтсэн.


  • Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ
    2017 оны 6 сарын 28
    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ.

    Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийн голомтод 22 алба хаагчийг хүргэсэн.

    Өнөөдөр буюу 2017.06.28-ны өдрийн 08:30 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ-ын 26 албан хаагчийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргээд байна.

    Эдгээр түймрүүд нь Минжийн хангайд буюу машин болон явганаар очих боломжгүй газар гарсан тул ийнхүү алба хаагчдийг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн юм.

    Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
  • Цэргүүдээ зодож, гэмтээсэн ахлагчид 2.6 жилийн ял оноожээ
    2017 оны 6 сарын 28
    Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э нь цэргүүдээ зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх шийдвэрлэжээ.
  • Танилц: Их дээд сургуулийн босго оноо, төлбөр ямар байх вэ
    2017 оны 6 сарын 28
    Их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл ирэх сарын 1-ээс эхэлнэ. Энэ жилийн хувьд, төрийн өмчийн их, дээд сургуулиуд бүгд элсэгчдээ цахимаар бүртгэх аж. Тэгвэл их дээд сургуулиудын босго оноо болон төлбөр ямар байхыг танилцуулж байна.
  • Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймрийн утаа нийслэл орж ирээд байна
    2017 оны 6 сарын 28
    Он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймэрт урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай өртсөн байна.
  • ”Bikini fashion show 2017” болоход хоёрхон хоног үлдлээ
    2017 оны 6 сарын 28
    Монголын анхны усны хувцасны ”Алтжин” брэндийн бикини загварын шоу болоход хоёрхон хоног үлдээд байна. Охид бүсгүйчүүд, загварын ертөнцийнхөнд хүлээлт үүсгээд буй уг шоу маань олон онцлог, давуу талтайг энд задлах дэмий биз. Ямартаа ч Монголын топ моделиудаас эхлээд мэргэжлийн бикини моделиуд уг шоуны гол эзэд байх нь дамжиггүй. Уншигч та илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/altjinfashion/?fref=ts хаягаар сонирхоно уу.
  • Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын шүүх хурал хойшилжээ
    2017 оны 6 сарын 28
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял аваад буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа,
  • Г.Шийлэгдамба нарыг ирэх сарын 06-нд шүүхээр болжээ
    2017 оны 6 сарын 28
    Авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэргийг ирэх сарын 6-нд шүүхээр болжээ. Тус хэргийг өмнө нь хоёр ч удаа хэлэлцэхээр товлож байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нь шүүх хуралд
  • Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай хэлэлцэнэ
    2017 оны 6 сарын 28
    Хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

    №

    Хэлэлцэх асуудал

    Засгийн газрын гишүүн
    1.
    Хөрөнгө шийдвэрлэх тухай
    У.ХҮРЭЛСҮХ
    2.
    Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнах тухай*
    Ж.МӨНХБАТ
    3.
    Хөрөнгө гаргах тухай*
    Ж.МӨНХБАТ
    4.
    Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай*
    Ж.МӨНХБАТ
    5.
    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    6.
    Санхүүгийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    7.
    Хөрөнгө гаргах тухай
    С.БЯМБАЦОГТ
    8.
    Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
    С.БЯМБАЦОГТ
    9.
    Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл*
    Н.НОМТОЙБАЯР
    10.
    Мөнгөн шагнал олгох тухай
    Г.ЧУЛУУНБААТАР
    11.
    Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай
    П.СЭРГЭЛЭН
    12.
    Төв, суурин газрын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай
    П.ГАНХҮҮ
    13.
    Бусад асуудал*
    Ж.ЭРДЭНЭБАТ

    Танилцуулах асуудал

    14.
    Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
    У.ХҮРЭЛСҮХ
    15.
    БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явцын талаар
    Б.ЧОЙЖИЛСҮРЭН
    16.
    Хаврын тариалалтын явцын талаар
    П.СЭРГЭЛЭН
  • Сонгуулийн содон үзэгдлүүд
    2017 оны 6 сарын 28
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн даваа гарагт болсон ч харамсалтай дахин санал хураалтаар үргэлжлэхээр болов. Гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй учир нөхцөл байдал өөрөөр эргэж, 7 дугаар сарын 10-нд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж, маргааш нь Үндэсний их баяр наадмаа нээх төлөвлөгөөг эргэн харахад хүргэж байна. Гэхдээ долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог бөгөөд содон сонин үзэгдлүүдээрээ бусад сонгуулиас ялгарч байна. Ингээд сонгуулийн содон үзэгдлүүдийг тоочъё.
  • 225 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
    2017 оны 6 сарын 28
    Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 148 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.

    Өнгөрсөн долоо хоногт 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 208, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 12, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 5 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан байна. Одоогоор ажиллагаанд 133 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

    Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ш.Нямаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлэгийн тусламжийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Мөнхдэлгэр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Галсанбат нарын зэрэг 208 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн банк зэрэг байгууллагаас ирүүлжээ.
  • ХОМ-ийг энэ долоо хоногт багтааж мэдээлнэ
    2017 оны 6 сарын 28
    ХОМ-ийг энэ долоо хоногт багтааж мэдээлнэ
  • АН-ыхан СЕХ-нд албан тоот хүргүүлжээ
    2017 оны 6 сарын 28
    АН-ыхан СЕХ-нд албан тоот хүргүүлжээ
  • Зуны улиралд иргэн танд өгөх зөвлөмж
    2017 оны 6 сарын 28
    ЗУНЫ УЛИРАЛД ИРГЭН ТАНД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
  • 24VS24: Дахин санал хураалтыг ирэх сарын 9-нд явуулах нь зөв, буруу
    2017 оны 6 сарын 28
    Монгол Улсын түүхэндээ анх удаагийн төрийн тэргүүнээ дахин санал хураалтаа сонгох гэж байна. Тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль амжилттай зохион байгуулагдсан ч нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болж, уг санал хураалтыг ирэх сарын 9-нд зохион байгуулахаар болоод буй.

4750 4751 4752 4753 4754 4755 4756
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    23 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    45 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    48 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    1 цаг 2 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    1 цаг 12 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    1 цаг 14 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    1 цаг 20 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    1 цаг 31 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    1 цаг 32 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    1 цаг 48 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    1 цаг 51 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    1 цаг 51 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    2 цаг 4 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    2 цаг 8 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
    2 цаг 50 мин
  • Д.Гэгээ гардан тулааны Азийн аваргаас хос алтан медаль хүртлээ
    3 цаг 4 мин
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэгийг танилцууллаа
    3 цаг 48 мин
  • Зээлийн батлан даалтын сан ACSIC-ийн 34 дэх удаагийн уулзалтад оролцлоо
    3 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
    4 цаг 14 мин
  • БНСУ агаарын сөнөөгч онгоцнуудаа хөөргөжээ
    4 цаг 24 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК