Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4751 4752 4753 4754 4755 4756 4757
  • Сонгуулийн дараах гунигтай бодол
    2017 оны 6 сарын 28
    2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал авч МАН аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН аас нэр дэвшигч С.Ганбаатар нар удаалж, нэр дэвшигчдийн хэн нь ч 50 % ийн босго даваагүй учраас 2 дахь санал хураалт 2017 оны 7 сарын 9 нд явагдахаар товлогдов.
  • Сонгуулийн мониторингийн дүнг танилцуулна
    2017 оны 6 сарын 28
    1:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хийсэн Иргэний нийгмийн ажиглалт, мониторингийн дүнг танилцуулна. Хаана: Нээлттэй нийгэм Форумын хурлын танхим

    11:00 цагт: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд буюу Сүхбаатарын талбайн баруун 17.00 хүртэл цуглаантай. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Улсын комисст ажилладаг ажилчдын хууль бус үйлдэл ”авилгал,хээл хахууль”-ийн талаар мэдээлнэ.

    MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: “СУДАЛГААНААС НӨЛӨӨЛӨЛ” зорилго дор энэ сарын 05-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Анагаахын оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

    11:30 цагт: “Би чадна” олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто аяллын талаарх мэдээллийг сонирхоорой.

    Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

    12:00 цагт: Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаатай холбоотой шаардлагыг СЕХ-д хүргүүлэх тухай мэдээлнэ.

    14:00 цагт: Бакула Рэнбүчийн Бэтүб хийдэд Типитакадара буюу Ганжуур Данжуурын нийт 150 орчим боть судрыг хаанаас нь ч асуусан алдалгүй хариулах, цогцоор төгс цээжилсэн Ганжуурын Гурван сав аймгийг эзэмшигч цолтой хуварга Гандамала ном айлдана. Жич: Үнэ төлбөргүй.

    14:30 цагт: НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг ”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарласан. МУ-ын ЗГ-аас 2012 онд ”Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги” төлөвлөгөөг батлан, 2020 он гэхэд зам тээврийн ослын улмаа гэмтсэн болон нас барсан хүний тоог тус бүр 50 хувь бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд МУ тодорхой конвенцуудад нэгдэн орсон бөгөөд НҮБ-с олон улсын стандарт, шаардлагыг хангасан гэрээ, хэлэлцээрт дахин нэгдэн орох зөвлөмж өгсөн. ОУ-ын гэрээнд нэгдэн орох асуудлыг МУ-ын ЗГ-ын хуралдаанд танилцуулан, дэмжиж УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн.

    Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яам - НҮБ хамтран сургалт, хуралдаан зохион байгуулах гэж байна. НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын мэргэжилтнүүд сургалтыг орох юм. Хаана: Blue Sky Tower - Crystal хурлын зааланд
  • Эерэг энергийг өөртөө үүсгэх нь
    2017 оны 6 сарын 28
    Энерги нь бясалгал хийх үед спортоор хичээллэх үед гэх мэтээр янз бүрээр цуглардаг ч хотоос зайдуу гарч цэвэр агаар хийгээд нам гүн байдалд байгалийн сайхныг ажин таашаахад хамгийн ихээр цуглардаг. Түүнчлэн дараах байдлаар цуглуулах боломжтой:

    Бүлээн устай ваннд орох нь цусны эргэлтийг сайжруулж сэргээдэг учир энерги ихээр хуримтлагддаг.

    Та хэн нэгэнтэй хамт байхдаа эерэг энерги бусдад халдварладаг гэдгийг байнга санаж явах нь зүйтэй. Жаргалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж аз жаргалыг мэдэр. Хүн зөвхөн сэтгэл санаагаар өөдрөг байх үедээ л эрч хүчтэй байдаг.

    Үдийн хоолондоо нүүрс ус багатай хоол ид.

    Ногоон цай зэрэг байгалийн гаралтай энергийн эх үүсвэр хэрэглэж занш.

    Аль болох эрт унтаж амар.

    Хэрвээ таны ажил үйлс бүтэмжгүй байвал та ямар нэгэн инээмсэглэх шалтаг олохыг хичээгээрэй. Инээмсэглэл таньд бэрхшээлийг давах эрч хүч хоромхон хугацаанд алддагдсан энергийг тань нөхөхөд тусална.

    Санаандаа та өөрийгөө аз жаргалтай байгаагаар өвчингүй байгаагаагаар төсөөлөн бод.

    Эерэг үгстэй ном зохиол үгс байнга харж байх.

    Цэнгэг агаарт аль болох удаан бай. Ингэснээр таны бодисын солилцоо сайжирч хорт муу энерги гадагшлах учиртай.

    Бүгдэд эерэгээр ханд. Энэ бол маш чухал. Учир нь сөрөг сэтгэл хөдлөл таны сэтгэл санааны байдалд халдварладаг.

    Урам зориг орохын тулд цоглог хөгжим сонс. Аль болох бөмбөрийн хэмнэл түргэн хүчтэй беаттэй дуу сонс.

    Нарны энергийг хангалттай авч бай.

    Дуулж байгаарай. Дуу дуулахад таны организм хүчилтөрөгчөөр дүүрдэг тул сэтгэх процесс сайжирна.

    Мөн инээд дотоод эрхтэнүүдийн массаж болдгийг санаарай.


    Эцэст нь өгүүлэхэд бидний ажил үйлс бүтэмжгүй байгаа хийгээд бие сэтгэлийн зовлон зовиур юунаас үүдэлтэй вэ гэхээр бидний хуримтлуулж буй энергээс үүдэлтэй. Бид сайн энерги цуглуулах тусам бидний урагшлах зам гэрэлтэх болно. Шинжлэх ухаан хурдацтай өсч буйн хирээр эмгүй эмчилгээг хүмүүс чухалчилж байна. Тэгвэл эмгүй эмчилгээ гэж бидний хуримтлуулах эерэг энергийн үйлчлэл юм.
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
    2017 оны 6 сарын 28
    2017.06.28 / БИЛГИЙН ТООЛЛЫН 5
    ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН
    ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР
    Үс засуулбал: Эд,мал арвижна.
    Наран ургах, шингэх: 04.58-20.50
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Авахуй
    Суудал: Мод
    Аргын тооллын 6 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 5, Их морь одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, тэрсүүд давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
  • Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан байна
    2017 оны 6 сарын 28
    2017 оны 06 дугаар сарын 27-ны 20 цагаас 06 дугаар сарын 28-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн нхэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 33-38 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 33-35 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 32-34 хэм дулаан байна.
  • Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ
    2017 оны 6 сарын 27
    Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ
  • Маргаашаас нутгийн зарим хэсгээр бороо орно
    2017 оны 6 сарын 27
    Маргаашаас нутгийн зарим хэсгээр бороо орно
  • Live: Ардчилсан намаас хэвлэлийн хурал хийж байна
    2017 оны 6 сарын 27
    Live: Ардчилсан намаас хэвлэлийн хурал хийж байна
  • З.Энхболд: Дахин санал хураалтыг ажлын өдөр явуулах ёстой
    2017 оны 6 сарын 27
    Дахин санал хураалтыг ажлын өдрөөр явуулахыг шаардав
  • Дахин санал хураалтын шатанд сонгуулийн сурталчилгаа хийх хориотой
    2017 оны 6 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрлөө.

  • Эрэгтэй бөхчүүд Капсийскэд зодоглоно
    2017 оны 6 сарын 27
    Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн долдугаар сарын 9-10-нд Капсийск хотод болно. Манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (Арслан), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд), 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа (Алдар), 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 97 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл (Аварга) нар дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, шүүгч Б.Эрдэнэболдын хамт оролцоно. Наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох ДАШТ-д оролцох манай найман эрэгтэй тамирчдын тав нь Каспийскэд барилдахаар болсон юм. Өөрөөр хэлбэл эрчүүд маань ДАШТ-ий өмнөх бэлтгэл хэрхэн байгааг шалгах юм. Али Алиевын нэрэмжит тэмцээнд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 2010 онд мөнгө, 2007 онд хүрэл медаль хүртэж байв.
  • Олон улсын ажиглагчид: СЕХ нэгтгэсэн дүнг мэдээлэхэд ил тод байдал хязгаарлагдсан
    2017 оны 6 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй олон улсын ажиглагчид сонгуулийн үйл явцын талаар хийсэн дүгнэлтээ танилцууллаа.

  • М.Энхболд: Санал хураалтад эргэлзэж байгаа бол хамтраад шалгая
    2017 оны 6 сарын 27
    МАН-аас нэр дэвшигч М.Энхболд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сонгуулийн сурталчилгаа эхлэх үед хоёр нэр дэвшигчдэд хандаж ил захидал илгээсэн. Зөв, шударга өрсөлдөхийг уриалж, бэлэг ёсыг бодож алд цэнхэр хадаг хүргүүлсэн.
  • 370.000 ширхэг үнэт цаасыг нийлүүллээ
    2017 оны 6 сарын 27
    Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.805% хүүтэй ЗГҮЦ-наас 389,213 ширхэг буюу 36.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснээс Сангийн яам анх зарласан хэмжээний дагуу нийт 370.000 ширхэг үнэт цаасыг нийлүүллээ.

    Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:

    Д/Д

    ҮЦК-ны симбол

    Компанийн нэр

    Тоо /ширхэг/

    Үнийн дүн /төг/

    1

    BZIN

    ”Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК” ХХК

    232759

    21,888,423,601

    2

    BDSC

    ”БиДиСек ҮЦК” ХК

    101095

    9,506,872,705

    3

    NOVL

    ”Новел инвестмент ҮЦК” ХХК

    22994

    2,162,332,766

    4

    ARD

    “Ард Капитал групп ҮЦК” ХХК

    10700

    1,006,217,300

    5

    GAUL

    ”Гаүли ҮЦК” ХХК

    1296

    121,874,544

    6

    GLMT

    “Голомт секюритиз” ХХК

    1156

    108,709,084

    Нийт

    370,000

    34,794,430,000
  • Live: МАН-аас нэр дэвшигч М.Энхболд мэдээлэл хийж байна
    2017 оны 6 сарын 27
    Live: МАН-аас нэр дэвшигч М.Энхболд мэдээлэл хийж байна.
  • Хохирсон иргэдэд түр суурьшуулах сууцны гэрээг гардууллаа
    2017 оны 6 сарын 27
    Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
  • АТГ: Хоёр хэргийг прокурорт шилжүүллээ
    2017 оны 6 сарын 27
    Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 32 гомдол мэдээллийг шалгажээ.

  • Ц.Элбэгдорж: Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо
    2017 оны 6 сарын 27
    Ц.Элбэгдорж: Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо
  • Сонгуулийн өдөр согтуу 21 жолоочийг илрүүлжээ
    2017 оны 6 сарын 27
    Сонгуулийн өдөр согтуу 21 жолоочийг илрүүлжээ
  • Он гарсаар 44 хүн усанд осолджээ
    2017 оны 6 сарын 27
    Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.
4751 4752 4753 4754 4755 4756 4757
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    29 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    52 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    54 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    1 цаг 8 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    1 цаг 18 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    1 цаг 20 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    1 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    1 цаг 37 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    1 цаг 38 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    1 цаг 54 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    1 цаг 57 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    1 цаг 57 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    2 цаг 10 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    2 цаг 14 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
    2 цаг 56 мин
  • Д.Гэгээ гардан тулааны Азийн аваргаас хос алтан медаль хүртлээ
    3 цаг 10 мин
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэгийг танилцууллаа
    3 цаг 54 мин
  • Зээлийн батлан даалтын сан ACSIC-ийн 34 дэх удаагийн уулзалтад оролцлоо
    3 цаг 58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
    4 цаг 20 мин
  • БНСУ агаарын сөнөөгч онгоцнуудаа хөөргөжээ
    4 цаг 30 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК