Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6062 6063 6064 6065 6066 6067 6068
  • Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлогын 50 хувийг өрөнд төлнө
    2015 оны 10 сарын 14
    Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлийн төлбөрт төлөх нь
  • Малайзын сүйрсэн онгоцны ослын шалтгааныг танилцууллаа
    2015 оны 10 сарын 14
    Малайзын сүйрсэн онгоцны ослын шалтгааныг танилцууллаа
  • Э.Бат-Үүлийг огцруулах асуудлаар мэдээлэл хийж байна
    2015 оны 10 сарын 14
    Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барина
  • Хуулийн төслүүдийг өргөн барив
    2015 оны 10 сарын 14

    Хуулийн төслүүдийг өргөн барив
  • 150 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ
    2015 оны 10 сарын 14
    Өнөөдөр Сайншанд сумын 6-р багт 150 хүүхдийн 10-р цэцэрлэг нээлтээ хийж бяцхан хүүхэд багачуудын сурч, хүмүүжих орчин нэгээр нэмэгдлээ.

    Нээлтийн ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, АЗДТГ-ын дарга С.Бөххүү, АЗДТГ-ын НХХ-ийн дарга Ч.Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш ажилчидад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

    Дорноговь аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Шинэ Дорноговь” тогтвортой хөгжлийн хөтөлбөр манай аймагт амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тус хөтөлбөрийн “сургууль, цэцэрлэг, дотуур байрын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтод ихээхэн анхаарал тавьж ажилласнаар 2009-2015 онд цэцэрлэг-15, сургууль-3, дотуур байр-9-ийг шинээр барьж, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд 24 тэрбум 924.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна.
  • “Аэро Монголиа”-ийн онгоцны хөдөлгүүрт нь гэмтэл гарсан байжээ
    2015 оны 10 сарын 14
    Өнгөрсөн бямба гаригт Өмнөговь аймгийн Ханбумбат руу ниссэн “Аэро Монголиа” компанийн “Фокер 50” онгоц ослын буулт хийв. Тус компанийн Оюутолгойн ажилчдыг зөөдөг гэрээт онгоц энэ сарын 11-нд буюу ням гаригт Ханбумбатаас ажилчдыг очиж авах байсан ч онгоц Улаанбаатарт ослын буулт хийснээр буцах хүмүүс “МИАТ” компанийн онгоцыг дуудуулсан байна. Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт “Буулт хэвийн. Манай хүмүүс шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэллээ. Онгоцонд 48 зорчигч байсан. Өглөөний 10:25-д буулаа” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Гэхдээ энэ асуудлыг хэвийн буулт гээд орхих асуудал огт биш ажээ. Бүхэл бүтэн 48 хүний эрдэнэт амь насыг хариуцаж явсан онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч, ослын буулт хийнэ гэдэг аюултай явдал. Онгоц агаарт нисч явахдаа хөдөлгүүр нь гэмтэж нэг хөдөлгүүрээрээ бууна гэдэг унаж байгаагаас өөрцгүй. Эх сурвалжийн хэлж буйгаар “Аэро Монголиа” компанийн JU8250 дугаартай “Фокер 50” онгоцны зүүн хөдөл­гүүрт гэмтэл гарч бямба гаригийн өглөөний 10:24 цагт ослын буулт хийсэн байна. Зүүн хөдөлгүүрийн маслын даралт унасан гэнэ.



    Олон хүний амь насны асуудал яригдаж, “Аэро Монголиа” компанийн онгоц ослын буулт хийгээд хоёр хонож байхад ИНЕГ-ынхан ямар ч мэдээлэлгүй сууж байна. Бямба гаригт ослын буулт хийсэн мэдээллийг даваа гаригт ИНЕГ-аас тодруулахад “Манай байгууллагад ямар ч мэдээлэл ирээгүй. Даргын ширээн дээр мэдээлэл ирсэн байж магадгүй” гэсэн тайлбар өгч байна. Авиа компаниудынхаа нислэгт хяналт тавьж, хариуцаж байх үүрэгтэй ИНЕГ асуудалд иймэрхүү байдлаар хойрго хандаж байна.



    Ер нь “Аэро Монголиа” компанийн хариуцлагагүй үйлдэл ганц энэ удаагийнх биш. Тус компанийн онгоц ослын буулт хийж, зорчигчдын амь насаар дэнчин тавьсан үйлдэл цөөнгүй бий. Хоёр жилийн өмнө Улаанбаатар-Говь-Алтай чиглэлд ниссэн “Аэро Монголиа” компанийн 8250 дугаартай “Фокер 50” онгоцны цонх цуурснаас эргэн газардаж ослын буулт хийсэн. Гэтэл тус компаниас цонхонд цууралт гарах тохиолдол ямар ч авиа компанид байдаг л зүйл гэж тайлбарлаж байсан.



    Мөн Ханбогд-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэх байсан “Аэро Монголиа” компанийн “Фокер 50” онгоц хөөрч байхдаа салхинд цохигдож, хажуу бөөрөөрөө унасан гэх мэдээлэл ч байна. 2010 онд “Аэро Монголиа” компанийн Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд нислэг үйлдэж байсан “Фокер-50” онгоцонд эвдрэл гарсны улмаас агаарт зургаан цаг эр­гэлдсэний эцэст арайхийн газардсан талаар мэдээлэл гарч байсан.



    Одоогоос есөн жилийн өмнө Чойбалсангаас Улаанбаатарын чиглэлд нисч байсан “Аэро Монголиа” компанийн “Фокер- 50” онгоцны битүүмжлэл алдагдаж агаарын даралт тогтворгүй болсны улмаас 70 орчим настай иргэн онгоцонд амиа алдсан гэх ноцтой мэдээллийг ИНЕГ-ынхан тав хоногийн турш нууцалж байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан. Тус компанийн зөрчил, алдаа, дутагдлыг нууцалж байдаг ИНЕГ-ынханд ч хариуцлага бий шүү гэдгийг сануулах цаг болжээ.

  • Монголын урлагийг дэлхийд хэрхэн сурталчлах тухай хэлэлцэв
    2015 оны 10 сарын 14
    СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫНХАН МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙД ХЭРХЭН СУРТАЛЧЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ PDF Хэвлэх И-мэйл
    2015 оны 10-р сарын 14, Лхагва гариг, 10:52

    “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд Гадаад хэргийн яамнаас зохион байгуулж буй ээлжит хэлэлцүүлэг “Монгол Улсыг соёл урлагаар гадаадад сурталчлах нь: цар хүрээ ба чадамж” сэдвийн дор энэ сарын 13-ны өдөр боллоо.

    Өнөөдөр бид соёл урлагаар дамжуулан эх орноо дэлхийд хэрхэн сурталчилж байгаа тухайд Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг зохион байгуулах нэгдмэл тогтолцоо алдагдсан хэмээн СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн тодорхойлсон. Мөн “Монгол Поп” төслийг амжилттай эхлүүлээд байгаа Төрийн соёрхолт, дуучин Д.Болд эх орноо гадаадад сурталчлах ажилд залуусын сонсох дуртай орчин үеийн хөгжмийн урсгалыг ашиглах, үүнд үндэсний онцлогоо тусган дэлхийд таниулахын ач холбогдлыг онцлов.

    МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал “Бүхий л соёлыг багтаан харуулж болох кино урлагийг олон улсын үзэгчдэд хүргэхийн тулд чанартай сайн хөрвүүлэг байх хэрэгтэй. Харин манайд энэ чиглэлийн нэгдсэн бодлого, мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна” хэмээсэн.

    Хэлэлцүүлгийн үеэр манай соёл урлагийн салбарын “томчууд” өөрийн байр сууриа илэрхийлж, манай соёл урлагийн салбарын дэлхийд өрсөлдөх чадвар, тулгараад буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэж болох талаар саналаа хэлж байв. Монголын кино урлагийн академийн тэргүүн найруулагч Б.Цогтбаяр чухал сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж буйд талархал илэрхийлээд Төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр зөвхөн үндэсний дуу хөгжим үзүүлэхээс гадна Монголын уран сайхны кино үзүүлэх, кино өдрүүдийг зохион байгуулах нь илүү ач холбогдолтой хэмээн онцолсон.

    Төрийн соёрхолт, Ардын Жүжигчин Н. Сувд хэлсэн үгэндээ “Гадаад хэргийн яам өмнө нь соёл урлагийн салбарынхантайгаа нягт хамтран ажилладаг байсан. Энэ хамтын ажиллагааг дахин сэргээж, соёлын асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй байна. Мөн Соёлын гадаад хамтын ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөө санхүүжилтийг зохицуулах нэгж байвал их сайн” хэмээсэн юм. Төрийн шагналт, МУГЖ Д. Сосорбарам тус хэлэлцүүлэг хэдий ач холбогдолтой ч Улсын Их Хурал, Засгийн газарт очоод хана мөргөх вий хэмээн эмзэглэж буйгаа нуусангүй. Учир нь соёлын асуудлыг ач холбогдлыг ойлгож, анхаардаг улс төрч ховор хэмээн тэрээр тайлбарлаж байв.

    Харин Найруулагч Н.Болд зарим гадаад улсууд монгол үндэсний соёлыг хариуулсан чанартай сайн уран бүтээл хийгээд эхэлчихсэн байгаа тул тэднээс түрүүлж явах цаг болсоныг сануулсан юм.

    Монголын соёл урлагт хүч хөдөлмөрөө зориулж ирсэн зүтгэлтнүүд санал шүүмжлэл, зөвлөгөөгөө нээлттэй илэрхийлж, сонирхолтой өрнөсөн хэлэлцүүлгийн дүнд Монгол Улс өөрийгөө гадаадад сурталчлах өв соёл, өгөгдөл хангалттай байна. Харин цаашид соёлын гадаад сурталчилгааг нэгдсэн бодлогоор зангидах, төр, хувийн хэвшлийн хамтарсан үндэсний систем бий болгох шаардлага байгаа нь харагдсан юм. Найруулагч Ч.Найдандорж “Соёлын салбар нэгдсэн бодлогогүй явж ирснээс болж манай олон чадварлаг урлагийн зүтгэлтэн гадаадад ажиллаж байна. Төр өөрөө цаашид бодлоготой, түүнийгээ санхүүжүүлэх хөрөнгөтэй байж бодитоор улсаа гадаадад соёл урлагаараа дамжуулан сурталчлах бололцоо бүрдэнэ” гэсэн юм.

    Хэлэлцүүлэгт найруулагч З.Батбилэг, Т.Алтантуяа, зураглаач Д.Ангараг, ХБК-ын циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлтбаатар, УДБЭТ-ын уран сайхны удирдагч С.Энхбулаг, Монголыг урлагийн зөвлөлийн дэд захирал О.Одгэрэл нар тус бүрийн зорьж хэрэгжүүлж буй ажлынхаа тухай танилцуулж, гадаад сурталчилгааны чиглэлээр үнэтэй санал хэлж байв.

    “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд хийгдэж буй эдгээр цуврал хэлэлцүүлэг хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг хамруулан үргэлжлэх юм. Энэхүү хөтөлбөрт салбар бүрийн мэргэжилтнүүдийн саналыг бодитоор тусгах чиглэлд ГХЯ онцгойлон анхаарч байна.
  • Тариалангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
    2015 оны 10 сарын 14

    Тариалангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчиллөө
    2015 оны 10 сарын 14
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/776 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 26 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулав.

    Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Иргэдийн 70 хувь нь смарт картаа авчээ
    2015 оны 10 сарын 14
    Нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт 700 мянга гаруй иргэн үйлчлүүлдэг байна.
  • ”ДЮЦ” ХХК-ны автобус хоёр хүн унагаж гэмтээжээ
    2015 оны 10 сарын 14
    БЗД-ийн нутаг ХСИС-ийн урд замд Мазда Титан маркийн авто машины жолооч И нь явган зорчигч 13 настай эмэгтэй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
    БЗД-ийн нутаг ДЮЦ ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 02 настай эрэгтэй Э нарыг 2 хүнийг унагаж гэмтээсэн.

    Монгол улсад Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч эрхэмсэг ноён Иоахим Гаук, эрхэмсэг хатагтай Даниела Шадт нарын Монгол улсад хийх төрийн айлчлал 2015 оны 10 дугаар сарын 14-нөөс 16-ны хооронд хийгдэх гэж байна. Зочины айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн дээрх 2 өдрийн хугацаанд хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож хөдөлгөөнд оролцоно уу. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандана уу.
  • Өчигдөр 67 жолоочийг журамлажээ
    2015 оны 10 сарын 14
    2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 375 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 228 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-4, явган зорчигч- 11, зорчигч-3. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ болж байна
    2015 оны 10 сарын 14
    Хүндийн өргөлтийн спортын мастер, нэрт дасгалжуулагч, ахмад тамирчин Рияны Даривханы нэрэмжит залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймагт аравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд Дархан, Өвөрхангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотоос “Самбуусан”, Багануур, “Монголжонш”, “Есүүдбатууд”, “Сувинер Хаус” клубүүдийн нийт 10 байгууллагын 85 тамирчин өрсөлдөж байна.

    Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /X.13/ эмэгтэй 44 кг, 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, эрэгтэй 48 кг, 52 кг, 56 кг, 62 кг, 69 кг-ын жингийн аваргууд тодорлоо.

    Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин ОУХМ А.Бум-Аюуш өсвөр үе 6, залуучуудын огцом, түлхэлт, нийлбэрээр 3, насанд хүрэгчдийн ангилалд түлхэлттэй өргөлтөөр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
  • Л.Эрхэмбаяр: Ерөнхий сайдыг огцруулахгүй
    2015 оны 10 сарын 14
    Л.Эрхэмбаяр: Ерөнхий сайдыг огцруулахгүй
  • Гурван сумын нутаг түймэртэй байна
    2015 оны 10 сарын 14
    Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/ “Буриадын голын Ямаат” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 13-ны 17:07 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
  • “Хүүхдийн найрал дууны хоёрдугаар шатны шалгаруулалт 16-нд болно
    2015 оны 10 сарын 14
    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох,
  • “Ганга нуурыг хамгаалах захирамж гаргажээ
    2015 оны 10 сарын 14
    Ганга нуурыг хамгаалахаар болжээ. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Ганга нуурыг хамгаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан байна.
  • Бас нэг сайхан боломж
    2015 оны 10 сарын 14
    Бас нэг сайхан боломж
  • ”Нүүдэлчин монгол” үзэсгэлэн нээлтээ хийнэ
    2015 оны 10 сарын 14
    Монголд гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзий бие даасан ”Нүүдэлчин монгол” гэрэл үзэсгэлэн гийн нээлтээ өнөөдөр ”Blue Moon” арт галерейд хийх гэж байна. Тус үзэсгэлэн 10 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Гэрэл зурагт дуртай хэн бүхнийг урьж байна.
  • Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших сургуулилт боллоо
    2015 оны 10 сарын 14
    Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Японы Хүүхдийг ивээх сан, Нийслэлийн боловсролын газар, БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах 63 дугаар анги хамтран тус дүүргийн 97 дугаар дунд сургуулийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох дадлага сургуулийг зохион байгуулав.

    received_946177905439299

    97 дугаар дунд сургууль нь хичээлийн 2 байртай. Хичээлийн нэгдүгээр байр 1970 онд баригдсан. Хичээлийн 2-р байр 2007 онд баригдсан аж. Уг сургуульд нийт 1-12 дугаар ангийн 69 бүлгийн 2400 хүүхэд суралцдаг. 155 багш ажилтантай юм байна. Өнөөдрийн дадлага сургуулилтад 1-12 дугаар ангийн 35 бүлгийн 1142 хүүхэд оролцлоо.

    Дадлага сургуулийг зохион байгуулахад тус сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн хүүхдүүд идэвхитэй оролцсон бөгөөд хүүхдүүдэд мэдээлэл өгөх, аюулгүй талбайд хүрэх чиглэлийг заах, газар хөдлөлтийн үед хүүхдүүдэд зааварчилгаа өгөх зэргээр сургуулийн гамшгаас хамгаалах орон тооны бус штабын гишүүдтэй хамтран ажиллав.

    received_946176212106135

    Дадлага сургуулийн үеэр гамшгийн үед сургуулиас аюулгүй талбайд гарах, анги хүүхдүүдийн бүртгэлийг хэрхэн хийх, гэмтэж бэртсэн хүүхдүүдэд хэрхэн анхны тусламж үзүүлэх, хүүхдийг аврах, гамшгийн үед сургуулийн орон тооны бус штаб хэрхэн ажиллах, галыг хэрхэн унтраах зэрэг дадлага сургуулийг хийж туршиж үзлээ.

    Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар ангийг түшиглэн байгуулсан “Сургалтын танхим”-ын нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан юм.
6062 6063 6064 6065 6066 6067 6068
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    14 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    31 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    58 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    1 цаг 0 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    1 цаг 37 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    1 цаг 41 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    1 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    1 цаг 53 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    2 цаг 4 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    2 цаг 10 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    2 цаг 27 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    2 цаг 32 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    16 цаг 29 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    17 цаг 28 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    18 цаг 31 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    18 цаг 48 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    18 цаг 55 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    19 цаг 24 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    20 цаг 36 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    21 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК