Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6078 6079 6080 6081 6082 6083 6084
  • Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцов
    2015 оны 10 сарын 07
    Улсын бүртгэлийн Ерөнхий газрын удирдлагуудтай санал солилцов
  • Монголд олон улсын дрифтийн тэмцээн болно
    2015 оны 10 сарын 07
    Монгол дрифтчин залуустаа нэгэн таатай мэдээг дуулгая.

    Тун удахгүй анх удаагаа Монгол улсад олон улсын дрифтийн тэмцээн болох гэж байна. ”D.Vision” дрифт тэмцээнийг Premium Sport байгууллагын Монгол дахь Z& Z Vision компани зохион байгуулж байгаа юм.

    ”Российский Дрифт Альянс”, ”Уральская Лига Дрифта”, ”Битва”, ”Bullet Дрифт Битва”, ”Drift Street Legal”,” Казахстан”, Буриад улс, Татарстан улсад болсон билээ. Тэгвэл зургаа дахь бүс болох Монгол улсад ”D.Vision” дрифт тэмцээн аравдугаар сарын 11-нд Скай резорт болохоор товоо зарлалаа.

    Ийнхүү Монголын тамирчид Сибирийн бүсийн тамирчидтай тулалдах нь ээ.
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2015 оны 10 сарын 07
    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Монгол хүн ”Brazilian got talent”-ийн 2-р байрт шалгарлаа
    2015 оны 10 сарын 07
    Монгол хүн Brazilian got talent-ийн 2-р байрт шалгарлаа
  • Анагаах ухааны Нобелийн шагналтнууд тодорлоо
    2015 оны 10 сарын 07
    Шведийн Каролинска институц өчигдөр 2015 оны анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналтнуудыг нэрлэлээ. Тодруулбал, энэ жил Ирландын эрдэмтэн Уильям Кампбелл, Японы Китасато их сургуулийн хүндэт профессор Сатоши Омура, Хятадын эрдэмтэн Ту Юю нарын гурван эрхэмд Нобелийн шагналыг олгохоор болсон байна. Кампбелл, Омура нарын эрдэмтэд “шимэгч хорхойн үүсэлтэй халдварт өвчнийг эмчлэх” эмчилгээг нээснээр Нобелийн шагналыг дагалдан ирэх мөнгөн дүнгийн тал хувийг авахаар болсон бол үлдсэн хувийг “хумхаа өвчний шинэ эмчилгээ”-г нээсэн Хятадын эрдэмтэн Ту Юю хүртэх юм байна. Сонирхуулахад, Нобелийн шагналыг найман сая ам.доллар дагалддаг билээ.
  • Хууль зүйн байнгын хорооны хурал зарлагдлаа
    2015 оны 10 сарын 07
    Хууль зүйн байнгын хорооны хурал зарлагдаад байна. Уг хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм. Уг хуралдааны ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байна. Хууль зүйн байнгын хороо өмнө нь хоёр удаа зарлагдсан бөгөөд хоёулаа ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдсон бөгөөд энэ удаа ч хойшлох магадлалтай байна.
  • АН-ын бүлэг хаалттай хуралдаж байна
    2015 оны 10 сарын 07
    Яг одоо Төрийн ордны А танхимд Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар 2016 оны төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлийг хэлэлцэх юм байна.


    Хуралдаан хаалттай явагдаж байна.
  • Б.Түвшинбат өнөөдөр эхний тулаанаа хийнэ
    2015 оны 10 сарын 07
    Катарын Доха хотод боксын ДАШТ эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 70 гаруй орны 260 боксчин 2016 оны олимпийн 23 эрхийн төлөө тулалдах юм. Монгол Улсаа төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль цаашлаад олимпийн эрх авахын төлөө 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар оролцож байна. ОУХМ Э.Идэрхүү эхний тулаанаа Пан Америкийн наадмын хүрэл медальтай Венесуэлийн Диас Азокар Хосөтой хийхээр болсон.
    Харин 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөжээ. Тэрээр хуваарийн дагуу энэ сарын 8-нд ринг дээр гарах юм. Ингэхдээ Индонезийн Корнелис Квангу Лангу, Японы Томояа Цүбой нарын аль ялсантай нь хүч үзэх аж. 60 кг-д ОУХМ Д.Отгондалай эхний даваанд мөн л гоц мөргөсөн байна. Дэлхийн аваргын алт, мөнгө, гурван хүрэл медальт Италийн Доменико Валентино, Европын аваргын мөнгөн медальт Голландын Лакруз Энрико нарын аль ялсантай нь Д.Отгондалай тулалдах юм. Харин өнөөдөр 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогтоо дэлхийн аваргын хүрэл медальт Чехийн Зденек Чладектай эхний тулаанаа хийхээр боллоо.

  • Тэсрэх бөмбөгийг 30 жилийн турш цэцгийн ваар болгон ашиглаж байжээ
    2015 оны 10 сарын 07
    Дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөгийг 30 жилийн турш цэцгийн ваар болгон ашиглаж байжээ
  • Б.Болор: ТӨХ, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгана
    2015 оны 10 сарын 07
    Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг” уулзалтад оролцлоо. Энэ үеэр түүнээс Төсвийн тодотголтой холбоотой зарим асуудлаар тодруулга авлаа.
  • Хүнсний ногооны хураалт 83.1 хувьтай байна
    2015 оны 10 сарын 07
    Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан.

    Энэ сарын 6-ны байдлаар нийт 137.2 мянган га талбайгаас 114.2 мянган тонн үр тариа, 10.3 мянган га-гаас 129.4 мянган тонн төмс, 5.3 мянган га-гаас 58.5 мянган тонн хүнсний ногоо, 14.1 мянган га-гаас 20.9 мянган тонн тэжээл, 10.1 мянган га-гаас 5,5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

    Улсын хэмжээнд үр тариа 46.2, төмс 85.1, хүнсний ногооны хураалт 83.1 хувьтай байна. Ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байгаа юм. Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр 10 дугаар сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, 6-наас 7-нд шилжих шөнө ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас, 7, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 6-нд Булган, Сэлэнгийн нутгаар 16-18м/с, Төв аймгийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 9-нөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
  • Ирэх жилээс 9 яамтай ажиллаж, зарим агентлагийг татан буулгана
    2015 оны 10 сарын 07
    Ирэх жилээс 9 яамтай ажиллаж, зарим агентлагийг татан буулгана
  • М.Хүдэрбаатар: Ард түмнээ, улс орноо боддог л бол шүүмжлэлийг хүлээж авах ёстой
    2015 оны 10 сарын 07
    М.Хүдэрбаатар: Ард түмнээ, улс орноо боддог л бол шүүмжлэлийг хүлээж авах ёстой
  • Энэтхэгт 6 кг жинтэй хүүхэд төржээ
    2015 оны 10 сарын 07
    Энэтхэгт 6 кг жинтэй хүүхэд мэндэлжээ
  • Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжилсан хэвээр байна
    2015 оны 10 сарын 07
    Авлигын хэргээр гурван шатны шүүхээс ял сонсон ялаа эдэлж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Тулгын ах Б.Хуяг нарыг Интерполоор 3 дахь жилдээ эрэн сурвалжлагдаж байна.

  • Ш.Оргил:Сүхтбаатар хотод халаалтгүй өвөлждөг орон сууцнууд олон байсан
    2015 оны 10 сарын 07
    Манай сурвалжлах баг 21 аймгийн бүтээн байгуулалт болоод түүнд хувь нэмрээ оруулагч шилдэг татвар төлөгчдийг цувралаар танилцуулж буй. Энэ удаад Сэлэнгэ аймгийн топ татвар төлөгч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ыг онцолж байна.

    Тус компани нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотыг дулаанаар 100 хувь хангадаг орон нутгийн өмчит томоохон аж ахуйн нэгж юм. Жилд дунджаар улс, орон нутгийн төсөвт 200-400 орчим сая төгрөгийн татвар төлдөг байна. Тэр ч утгаараа орон нутгийн шилдэг татвар төлөгчөөр гурван жилд дараалан шалгарч “Шилдэг татвар төлөгч”-ийн “Хөх дэвтэр”-ийн эзэн болжээ. Ингээд тус компанийн захирал Ш.Оргилтой ярилцсанаа хүргэе.

    - Компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

    - Манай “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮ газар нь Сэлэнгэ аймгийн хоёр дахь дулааны станц юм. 1990 оноос Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр болж аймгийнхаа бүх халаалтыг явуулдаг байсан. Улмаар 2000 онд Сүхбаатар хотын дулаан түгээх, дамжуулах, үйлдвэрлэх гэсэн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, цахилгаан дулаан бус зөвхөн дулааныг үйлдвэрлэдэг болсон.

    130 ажилчинтай аймгийн төвдөө томоохон аж ахуй нэгж байгууллага юм.

    - Улс болон аймгийн зүгээс үйл ажиллагаанд тань бодитой тусламж үзүүлж чаддаж байна уу?

    - Орон нутгийн өмчит газар гэдэг утгаараа улс болоод аймгийн төсвөөс тусламж үзүүлдэг. Улс болоод аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар манай зуух, шугам шинэчлэгдсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд 6 тэрбум төгрөгийн шинэчлэлт явагдсан. Улс, аймгаас дэмжиж өгч байгаа нь бидний ажилд маш том нэмэр болж байгаа.

    - Дулааны цахилгаан станцууд зарим тохиолдолд алдагдалтай ажиллах нь их. Танай байгууллагын хувьд?

    - Манайх зардлаасаа илүү гарч чадахгүй алдагдалтай ажиллаж байгаа. Аль болох өөрсдөө аж ахуйн тооцоот гэдэг утгаараа Сүхбаатар хотынхоо дулааныг тасалдалгүй, найдвартай, тав тухтай хангахыг зорьдог. Нэгдсэн үйлдвэр байхаа болиод дангаараа Сүхбаатар хотын дулааны станц гэдэг болсноос хойш алдагдалтай ажиллаж байгаа гэж хэлж болно. Дулаан цахилгааныг хосолж үйлдвэрлэдэггүй учир нүүрс, ус, шатахуунаа гаднаас нийлүүлж авах шаардлагатай болдог. Үүнийгээ хэрэглэгчдийг дулаан байлгах үүднээс халааж гаргадаг.

    Гэтэл өнөөдөр түүхий эдийн үнэ өсөлттэй, дулааны үнэ нэмэгдэхгүй байгаа нь зарлага гарах нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашлаад манай хэрэглэгчид Дархан, Эрдэнэт, Улаанбаатартай манайхыг харьцуулдаг. Тэд эрчим хүчний үйлдвэртэй тул түүхий эдээ дотооддоо бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр газруудтай харьцуулж дулааны үнэ өндөр байна гэх зүйл ярьдаг. Тэгвэл манайх ийм биш ээ. Харин орон нутаг хийгээд улсаас дэмжээд Сэлэнгэ аймаг ядаж Сүхбаатар хотынхоо хэмжээнд дулаанаар хангачихдаг цахилгаан дулааныг хосолдог ТЭЦ болчихвол энэ бүх алдагдал, иргэдийн бухимдал арилна. ТЭЦ-тэй дан ганц дулааны станц хоёрыг харьцуулашгүй юм.

    Сонирхуулахад, зун боллоо гэхэд манай аймаг хэрэглээний халуун ус байхгүй байсан. Тэгвэл 4 жилийн өмнө бид өөрсдөө санаачилж зуух тавьж зөвхөн төвлөрсөн орон сууцанд ажлын таван өдөр хэрэглээний халуун ус тавьдаг болсон. Гэхдээ хэрэглээний халуун усыг өдөр бүр 24 цагаар авдаг байх хэрэгтэй байна.

    Одоо манайх 1200 гаруй айл өрх, 300-гаад аж ахуй нэгж, мөн аймгийн төвийн төрийн байгууллагуудын дулааныг хангаж байгаа.

    - Хүчин чадлын хувьд?

    - Анх 40 мвт-ын дулаан гаргах чадалтай байсан. Үүнээс хойш тоног төхөөрөмж ч хуучирчээ. Одоо бол анх суурилагдсан хүчин чадлынхаа 60 хувьд л хүрч ажиллах болсон. Одоогоор дөрвөн зуухтай.

    - Хаягдал үнс ашигладаг уу?

    - Тоосгоны үйлдвэр, хувь хүмүүс, замын компаниуд манайхаас үнс авдаг. Түүнээс биш бид бизнесийн чиглэлээр ашиглах боломж байдаггүй. Иргэд үнс авч хашааныхаа нүх сүвийг бөглөх сонирхолтой байдаг. Тэдгээр хүмүүст мөн үнсээ өгдөг.

    - Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

    - Нүүрс, усаа гаднаас авдаг. Тухайлбал, Шарын гол, Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхайгаас нүүрсээ авдаг. Мөн усаа Сэлэнгийн компаниас гэрээлэн авдаг. Манайх эрчим хүчний үйлдвэр биш тул түүхий эдээ авч, дулаан өгдөг 7 сарын хугацаанд 32 мянган нүүрс ашигладаг.

    - Нийгмийн хариуцлага, татвар төлөлтийн тухайд?

    - Нийгмийн хариуцлага гэдэг үүднээс спорт, урлагийн хэмжээнд чадлаараа оролцож, идэвхтэй байдаг. 2012 оноос хойш гурван жил дараалж шилдэг татвар төлөгч болсон. Үүний үндсэн дээр татварын байгууллагын дээд шагнал болох “Хөх дэвтэр” шагналыг авсан байгаа. 2012 онд 200 сая, 2013 онд 276.8 сая, 2014 онд 414.8 сая төгрөгийг татварт төлсөн.

    - Цаашдын зорилго, зорилт?

    - Аж ахуйн аргаар хямд нүүрсээ авч дулаанаа хангаад ашигтай ажиллахыг зорьж ажиллаж байна. Ерөнхийдөө Сүхбаатар хотоо дулаанаар найдвартай хангах бол туйлын зорилт. Манай Сүхтбаатар хотод халаалтгүй өвөлждөг орон сууцнууд олон байсан. Харин бидний зүгээс ажлын бүтээмж, амьдрах нөхцлийг нь сайжруулахыг зорьж ажилласнаар өнөөдөр нэг ч халаалтгүй байр байхгүй болсон байна.

    Бид үүнийгээ цаашдаа улам бататгаж ТЭЦ-тэй болох асуудлыг хүчтэй тавьж ажиллаж байна.

    - Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна?

    - Хүнд алдагдалтай ажиллаж байгаа хэдий ч гэр хороололд ажилладаг ажилчдадаа нэг удаад нэг тонн нүүрс үнэгүй өгдөг.

    Сар болгон хоолны мөнгө ажилчдадаа өгдөг. Өнөөдөр манай ажилчид 1000 төгрөгөөр нэгдүгээр, хоёрдугаар хоолоо сэтгэл ханамжаар дүүрэн идчихэж байна. Харин орон сууцанд амьдардаг ажилчдынхаа халаалтын мөнгөнд хөнгөлөлт, урамшуулал олгодог. Аль болох халаалтын мөнгийг чөлөөлж ажилдаа ирэхдээ сэтгэл хангалуун байх талаас нь анхаардаг.

    - Ярилцсанд баярлалаа.

    “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ нь гол түүхий эд болох нүүрсээ Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайгаас авдаг тул дулааны үнэ харьцангуй өндөр байдаг аж. Мөн гэрээлэн усаа гаднаас авдаг нь эрчим хүч ашиглалтын үнэд нөлөөлдөг байна. Гэхдээ цахилгаан, дулааныг хосолж түгээдэг болчихвол аймгийн хэмжээнд 100 хувь алдал, чирэгдэлгүй ажиллаж чадна гэж тус газрын дарга Ш.Оргил ярилцлагын үеэр дурдсан юм.
  • Орон нутгийн зорчигчид замдаа бие засаж болохгүй!
    2015 оны 10 сарын 07
    зорчигчид орон нутгийн замд ил задгай бие засах бую хог хаявал 5000 мянган төгрөгөөр торгохоор заажээ. Эл зүйл заалтаа ажлын хэсгийнхэн тайлбарлахдаа 30 км тутамд бие засах газар байгуулна. Хэрэв тэнд бие засахгүй бол торгоно гэсэн хариулт өглөө.

  • МАН Сонгуулийн хуульд доорх өөрчлөлтийг хийх саналтай байна гэв
    2015 оны 10 сарын 07
    МАН Сонгуулийн хуульд доорх өөрчлөлтийг хийх саналтай байна гэв
  • Шуурхай: Г.Маралмаа ухаан алдлаа
    2015 оны 10 сарын 07
    Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд үргэлжилж байна.
  • Т.Цогт, Г.Маралмаа нарт яллах дүгнэлтийг уншиж танилцууллаа
    2015 оны 10 сарын 07
    Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд үргэлжилж байна.

    Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 100.1, 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгаж байгаа юм.

    Шүүх хурал эхэлмэгц Г.Маралмаа хурлыг хойшлуулах хэд хэдэн хүсэлт гаргасан ч бүтэлгүйтсэн.

    Тэгвэл дөнгөж сая улсын яллагч Д.Цолмон Т.Цогт, Г.Маралмаа нарт үүсгэсэн яллах дүгнэлтийг уншиж танилцууллаа. Одоогоор тэдэнд хэдэн жилийн ял төлөвлөснөө дуулгасангүй. Гэхдээ Т.Цогт, Г.Маралмаа нарын гэм буруутай тогтоогдвол хуулийн дагуу тэдэнд 15-25 жилийн хорих ял оноох юм.

6078 6079 6080 6081 6082 6083 6084
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    41 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    41 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    1 цаг 5 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    1 цаг 22 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    1 цаг 49 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    1 цаг 51 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    2 цаг 28 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    2 цаг 32 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 35 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    2 цаг 44 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    2 цаг 55 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    3 цаг 1 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    3 цаг 18 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    3 цаг 23 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    17 цаг 20 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    18 цаг 19 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    19 цаг 22 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    19 цаг 39 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    19 цаг 46 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    20 цаг 15 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК