-
2015 оны 9 сарын 10
Ерөнхий сайд “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо
2 цаг 36 минутын өмнө
Print Zasag and PDF
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтын “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо.
БНХАУ-ын “Торгоны зам” санаачлагаас гадна Монгол Улсын Засгийн газраас ”Талын зам”, ОХУ “Эдийн засгийн коридор” санаачилгыг гаргаад байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод Монгол Улс хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй орон учраас Торгоны замын талаар гаргасан гурван орны санаачилгыг нэгтгэж хамтран ажиллаж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар энэ оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон гурван талт уулзалтын үеэр Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоо зэргийг уялдуулах талаар уулзсан гэдгийг хэллээ.
Ази Европыг холбосон хамгийн дөт зам бол Торгоны зам. Иймээс Монголын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, байгалийн хий болон газрын тосны хоолой, эрчим хүчний шугамыг барих зэргээр бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуралдааны үеэр илэрхийллээ.
Мөн Торгоны зам нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжилд чухал ач холбогдолтой учраас энэ санаачлагыг улс орон болгон өөрийн эрх ашигт нийцүүлж өөрөөр ойлгох тохиолдол бий. Торгоны зам санаачилгын дүнд манай бүс нутгийг хамарсан сүлжээ бий болно. Энэ сүлжээнд улс орон бүр өөрсдийн санаачлага, бололцоогоороо нэгдэж орох боломж байгаа талаар Ерөнхий сайд илэрхийлсэн нь хуралдаанд оролцогчдын сонирхлыг татаж байлаа.
Хуралдааны бусад панелистаар Гүрж улсын Ерөнхий сайд, Малайзын Худалдаа эдийн засгийн сайд, БНХАУ-ын судлаач болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд хуралдаан цаг гаруй үргэлжилсэн юм. Бизнесийн төлөөлөгчийн хувьд торгоны зам геополитикийн хариуцлага чухлыг онцолсон бол судлаачийн зүгээс Торгоны зам санаачилгатай холбоотойгоор Хятад, Японы харилцааг онцолж, хамтран ажиллах нь эдийн засгийн үр ашигтай гэдгийг тодотгож байсан юм. Хуралдааны дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын CCTV-д ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ
-
2015 оны 9 сарын 10
Иргэний нисэхийн ерөнхий газраас Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд шинээр нэмж ажиглалтын 2 станц суурилуулан албан ёсоор хүлээн авч, өнөөдрөөс үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
-
2015 оны 9 сарын 10
ОНГОНЫ ОТРЯД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНУУЛЛАА
-
2015 оны 9 сарын 10
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутгасан. Түүнийг шүүх хурал яг одоо Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд боллоо.
-
2015 оны 9 сарын 10
Онцгойгийнхон 7 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хүлээн авлаа
-
2015 оны 9 сарын 10
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЖ БАЙНА
-
2015 оны 9 сарын 10
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутгасан. Түүнийг шүүх хурал яг одоо Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болж байна.
-
2015 оны 9 сарын 10
УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ
-
2015 оны 9 сарын 10
Японы нутгийг Этау хар салхи дайран өнгөрсний дараа их хэмжээний ширүүн бороо орсон нь зарим мужуудад үерийн аюул авчраад байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй бороо, үерийн улмаас олон ямнган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарчээ.
-
2015 оны 9 сарын 10
Ч.Сайханбилэг зуны Давосын чуулга уулзалтын нээлтэд оролцлоо
-
2015 оны 9 сарын 10
Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг өргөн барив
-
2015 оны 9 сарын 10
“Парламент 2015” шатрын тэмцээн болно
-
2015 оны 9 сарын 10
“Хиндүжа групп”-ийн бүсийн захирал Пракаш Хиндүжа бараалхлаа
-
2015 оны 9 сарын 10
Нийслэлд газар өмчлүүлэх цахим бүртгэл өчигдөр өдрийн 12.00 цагт дуусгавар болсон билээ. Тэгвэл дөрөвдүгээр ээлжийн уг бүртгэлд 26 мянган иргэн сонгогдсон байна. Албаныхны мэдээлж буйгаар нийтдээ 147 мянган иргэн газар өмчлөхөөр хүсэлт ирүүлжээ. Эдгээр иргэдээс 26 мянга нь сонгогдсон гэсэн үг юм.
Газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн хувьд маргаашнаас сонгосон байршлынхаа харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар өмчлөх эрхээ баталгаажуулах аж. Баянзүрх, Хан Уул дүүрэгт сонгогдсон иргэд харьяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны газрын байранд очно. Харин Сонгинохайрхан дүүргийн байршилд сонгогдсон иргэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд 27 дугаар хорооны байранд очиж сонгогдсон эрхээ баталгаажуулна гэдгийг сануулъя.
-
2015 оны 9 сарын 10
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв
-
2015 оны 9 сарын 10
Засгийн газраас боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын хуулийн төслийн эсрэг Токиогийн төвд олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийлээ.
-
2015 оны 9 сарын 10
анхан шатны шүүх хурал энэ оны нэгдүгээр сард болсон ч хэргийн мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм.
Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийг шүүх хурал хаалттай болсон байна. Учир нь насанд хүрээгүй байхдаа бусадын амь насыг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг учир ийнхүү хаалттай болжээ. Ингээд 20 цагийн орчимд анхан шатны шүүхийн шийдвэр гарч н.Батнямд цаазаар авах ял, мөн хоёр залууг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гарсан байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлэлд дээрх хэрэгт холбогдсон залуус чинээлэг айлын хөвгүүд гэдэг ч одоог хүртэл хэн гэж хүмүүсийн хүүхдүүд болох нь хэвлэлийнхэн бидэнд олддоггүй юм.
-
2015 оны 9 сарын 10
Эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй компанийн удирдлагуудтай уулзлаа
-
2015 оны 9 сарын 10
Ё.Отгонбаяр, А.Тлейхан нар махны экспортыг нэмэгдүүлэхийг дахин шаардлаа
-
2015 оны 9 сарын 10
Шинэ клип: Ганбаа ”Motive” - Зүрхний үргэлжлэл