Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6140 6141 6142 6143 6144 6145 6146
  • Нийслэлд ахлах сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олголоо
    2015 оны 9 сарын 09
    Нийслэлд ахлах сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олголоо
  • Монголын багийн тоглолт өнөөдөр эхэлнэ
    2015 оны 9 сарын 09
    БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 7-14-ны өдрүүдэд Зүүн Ази тивийн орнуудын хөлбөмбөгийн фестиваль зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү 14 хүртэлх насны тамирчид оролцож буй хөлбөмбөгийн наадамд зохион байгуулагч Хятад орноос гадна Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Япон, ХонгКонг мөн Макау, Гуам, Монгол зэрэг 10 орны баг тамирчид өрсөлдөхөөр болоод байгаа билээ.

    Тэгвэл энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй 14 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүний тэмцээн өнөөдөр албан ёсоор эхлэх юм байна.
  • Ерөнхий сайдын айлчлал эхэллээ
    2015 оны 9 сарын 09
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр урд хөршийг зорисон.
  • Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-д айлчилна
    2015 оны 9 сарын 09
    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ оны 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-д айлчилна.
  • “Хүүхдийн спортын V их наадам”-д оролцогчдын зардлыг тухайн аймаг нь хариуцана
    2015 оны 9 сарын 09
    “Монголын хүүхдийн спортын V их наадам”-ын нээлт энэ сарын 12-нд болох гэж байна. Энэхүү тэмцээнд нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан 2500 гаруй өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаа билээ.
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    2015 оны 9 сарын 09
    цахилгаан
  • ҮАБЗ хуралдаж юу хэлэлцэв?
    2015 оны 9 сарын 09
    ҮАБЗ-ийн хуралдаан болов
  • Прокурорын газраас дотоод ажлын өдрийг зохион байгуулжээ
    2015 оны 9 сарын 09
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар дотоод ажлын өдрөөрөө ахмад прокурорыг урьж тус дүүргийн нийт прокурор, ажилтнуудтай уулзалт ярилцлага зохион байгуулжээ.

    Уулзалтанд прокурорын байгууллагад тасралтгүй 35 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад прокурор Н.Наст дүүргийн прокурорын урилгаар хүрэлцэн ирж, прокурор болон прокурорын байгууллагын ажилтнуудад өөрийн ажлын арга барил, арвин туршлагаасаа хуваалцсан ба прокурор, ажилтнуудын сонирхсон асуултанд хариулж нийт прокурор, ажилтнуудад ажлын өндөр амжилт хүсчээ.
  • Эмч: Гадуур тархаж буй ханиад гэдэс, ходоодыг өвчлүүлж байна
    2015 оны 9 сарын 09
    Тэгвэл өнөөдөр бие даагчид ээлжит бус чуулганы талаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Болорчулуун “Монгол улсын ЗГ-ыг болчимгүй үг, бодлогогүй үйлдэлтэй хүн толгойлж буйд харамсаж байна. Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймгийн 200 мянга гаруй иргэдийн төлөөлөл болж сонгогдсон Бие даагч гишүүд болон Үндсэн хуулийн бус аргаар намын жагсаалтын ард нуугдаж УИХ-ын гишүүн болсон Ерөнхий сайд нарын хооронд зарчмын асар их ялгаа бий” гэдгийг хурлынхаа үеэр онцолсон юм. Мөн бие даагчид Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Сангийн сайдын ажлыг давхар хийж байгааг буруушаагаад, ”Чоно борооноор гэдэг шиг Дубайн гэрээг баталгаажуулах асуудлыг гүйцээхээр ажиллаж байна. Хэрэв түүнийг огцруулах асуудал орж ирвэл хоёр гараа өргөөд дэмжинэ. Тийм учраас сайд нарыг яаралтай томилох хэрэгтэй. Үүний цаагуур хулгай яваад байна” гэсэн юм.
  • Цагдаагийн хэлтсүүдэд сургалт зохион байгууллаа
    2015 оны 9 сарын 09
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-аар тус дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүдийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулан сургалт зохион байгуулсан байна.

    Тус прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэн, Г.Золзаяа нар Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 24 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт, хяналтын прокурор Ж.Энх-Амгалан, А.Амгалан нар Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 22 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт, орлогч прокурор С.Батсүрэн, туслах прокурор Б.Эрхэмбаяр нар Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 20 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт тус бүр 1 цагийн сургалт явуулжээ.
  • Шинэ сайд нар тамгаа гардаж авав
    2015 оны 9 сарын 09
    Шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардууллаа
  • “Буянт-Ухаа” руу үнэгүй автобус үйлчилж байна
    2015 оны 9 сарын 09
    анай улсад анх удаагаа болж буй туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтүйчүүдийн илд сэлэм буюу ”sabre”, эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэм буюу ”foil” тэмцээний аваргууд тодорлоо.

    Эрэгтэйчүүдийн илд сэлэмний төрөлд 32 сэлэмчин өрсөлдсөнөөс Вьетнам улсын тамирчин Ан Ву Тан алтан медалийн эзэн болж, Азийн аварга болсон бол БНСУ-ын Жонхюн Ли, Хонгконгийн Тин Лов Хо нар мөнгө, хүрэл медаль авлаа.

    Эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний төрөлд мөн 32 тамирчин өрсөлдсөнөөс Ливан улсын Мона Шайто тивийн аварга болсон бол БНСУ-ын Хюе Жи Ким мөнгө, Тайваны Тин Лов Хо, БНСУ-ын Сежо Ли нар хүрэл медалийн эзэн боллоо.

    Өнөөдөр ”Ulaanbaatar 2015” тэмцээн эрэгтэйчүүдийн хүнд сэлэм буюу ”epee”, эмэгтэйчүүдийн илд сэлэмний төрлийн тэмцээнээр үргэлжилж байна. Шигшээ тулаанууд 17:00 цагаас эхэлнэ.

    Тэмцээний өдрүүдэд УДЭТ-аас “Буянт-Ухаа” спорт цогцолбор чиглэлд шугамын автобус цаг тутам үнэ төлбөргүй явж байна.
  • Өршөөлийн хууль, бүрэн эрхийн асуудлаас болж М.Батчимэг гишүүн хэргээс ”мултарч” байгаа юм биш биз?
    2015 оны 9 сарын 09
    Өршөөлийн хууль, бүрэн эрхийн асуудлаас болж М.Батчимэг гишүүн хэргээс мултарч байгаа юм биш биз?
    УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноосон талаар мэдээлэл сар гаруйн дараа дуулиан тарьж байна гэхэд болно. Сар гаруйн өмнө гэж байгаа нь уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд болж дээрх шийдвэрийг гаргасантай холбоотой.
    Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч төрийн нууцтай холбоотой хэрэг учир нам дарагдан өнгөрсөн нь энэ бололтой. Хэргийг талаар уг шүүхээс дэлгэрүүлэх гэсэн боловч “Төрийн нууцтай холбоотой мэдээлэл учир хэнд ч, ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өглөө.
    З.Пагмажав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байна.

    Хамгийн гол нь эх орноосоо урвасан гэх хэрэгт буруутгагдсан З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх байсан гэх мэдээлэл өнөөдөр дэлгэгдсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байгаа юм.
    Тэрбээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан аж. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан билээ. Мөн М.Батчимэг гишүүний хувьд Тайванийн Улс төрийн их сургуулийн Улс төр судлалын магистрантурт сурч төгссөн юм.

    Тэгэхээр энэ асуудал яахын аргагүй дуулиан тарихаас өөр аргагүй юм. Учир нь М.Батчимэг гишүүн Тайвань улсад ажиллаж байсан. Гэтэл зөвлөх нь Тайвань улс руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргасан болж таарч байгаа юм.
    Тэгэхээр эх орноосоо урвасан хэргийн цаана төрийн нууцыг задруулсан гэх этгээд байх нь дамжиггүй. Энэ эрхэм далд байдлаар дарагдан өнгөрч байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, ямарваа туслах даргынхаа үүрэг даалгавраар л янз бүрийн зүйл хийдэг. Мөн эх орноосоо урваж мэдээлэл дамжуулсан гэж үзвэл мэдээллийг өгсөн хүн гэж байж таараа. Тэгэхээр мэдээлэл өгч байсан хүн хэн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр үүний цаана эрхэм гишүүн М.Батчимэг байгаа гэж ард иргэд хардаж байна.
    Өнгөрсөн удаад манай сайт Өршөөлийн хуульд ороогүй заалтуудад төрийн нууцтай холбоотой зүйл заалтыг тусгаж өгөөгүй байгаа нь учир дутагдалтай байна гэж мэдээлж байсан.
    Тэгвэл уг хэргийн гол эзэн нь Өршөөлийн хуульд хамрагдаж, нөгөөтэйгүүр “бүрэн эрх”-ийн асуудал яригдаж хэргээс мултарч байж болзошгүй гэх бор шувуу нисч байна.



    УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноосон талаар мэдээлэл сар гаруйн дараа дуулиан тарьж байна гэхэд болно. Сар гаруйн өмнө гэж байгаа нь уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд болж дээрх шийдвэрийг гаргасантай холбоотой.


    Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч төрийн нууцтай холбоотой хэрэг учир нам дарагдан өнгөрсөн нь энэ бололтой. Хэргийг талаар уг шүүхээс дэлгэрүүлэх гэсэн боловч “Төрийн нууцтай холбоотой мэдээлэл учир хэнд ч, ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өглөө.
  • Орон нутгийн иргэдэд замын хөдөлгөөний дүрмийг таниуллаа
    2015 оны 9 сарын 09
    Орхон аймгийн Прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг 2015 оны эхний хагас жилийн байдлаар судлан судалгааны дүнгийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар орон нутгийн “Өнөөгийн Эрдэнэт” сонинд нийтлүүлж, аймгийнхаа 10,000 орчим үүрэн телефон хэрэглэгч нарт зам тээврийн ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мессэжийг “Мобиком” ХХК-иар дамжуулан хүргэн ажилласан нь үр дүнтэй ажил болжээ.

    Мөн 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар орон нутгийн болон хот хоорондын такси үйлчилгээний компанийн жолооч нарт холбогдох мэдээллийг өгч, сургалт зохион байгуулсан байна.
  • “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр СХД-т болно
    2015 оны 9 сарын 09
    Жил бүр Засгийн газрын яамд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж салбарынхаа үйл ажиллагааг нийтэд сурталчилдаг уламжлалтай. Хууль зүйн яам, түүний харъяа агентлагуудын “Нээлттэй хаалганы өдөр” энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.



    Өдөрлөгийг энэ жил дүүрэг бүрт зохион байгуулах бөгөөд өнөөдөр Баянгол дүүрэгт боллоо. Хууль зүйн яамны мэргэжилтнүүд болон дүүргийн удирдлага харъяа агентлаг, газрын дарга нар иргэдэд үзүүлж буй үйлчилгээ болон байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулж үйл ажиллагааг эхлүүлсэн юм.



    Энэ өдөр агентлагууд чиг үүргийнхээ дагуу хийж буй ажил, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна зарим үйлчилгээнүүдийг шуурхай үзүүллээ. Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газраас хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөл олгож, байгууллагынхаа түүхэн танилцуулгыг хийж, гэрээт хилчин, байгууллагын хүний нөөцийн бүртгэлтэй холбоотой зарим үйлчилгээг нэг цэгээс шуурхай үзүүлсэн байна.



    Хил хамгаалах албанд гэрээтээр алба хаах сонирхолтой залуус энэ үеэр мэдээлэл авч бүртгүүлж байлаа. Мөн Цагдаагийн ерөнхий газар, УБЕГ, Архивын ерөнхий газар, Тахарын ерөнхий газар зэрэг байгууллагууд иргэдээс өргөдөл гомдлыг хүлээн авч, газар дээр нь зарим асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.



    Нээлттэй хаалганы өдөр маргааш Сонгинохайрхан дүүрэг дэх Соёмбо кино театрын өмнөх талбайд үргэлжинэ.
  • Найралт эх одтой, шар хулгана өдөр
    2015 оны 9 сарын 09
    Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
  • Бороо орохгүй. 15-17 хэм дулаан
    2015 оны 9 сарын 09
    2015 оны 09 дүгээр сарын 08-ны 21 цагаас 09 дүгээр сарын 09-ны 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус , өдөртөө 16-18 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
  • Есөн аймаг тоон системд бүрэн шилжжээ
    2015 оны 9 сарын 08
    Ирэх аравдугаар сар гэхэд улс даяар аналоги системийг бүрэн унтрааж, тоон системд шилжинэ.
    Ирэх аравдугаар сар гэхэд улс даяар аналоги системийг бүрэн унтрааж, тоон системд шилжинэ.

  • Хилчид “Шилдэг ахлагч”-ийг шалгаруулж байна
    2015 оны 9 сарын 08
    Орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч, хөгжсөний 82 жилийн ойг тохиолдуулан Хил хамгаалах байгууллагын “Шилдэг ахлагч” шалгаруулах тэмцээн явагдаж байна.
  • “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлнэ
    2015 оны 9 сарын 08
    Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлсэн бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас уг хөтөлбөрийн хоёр дахь үе шат хэрэгжиж эхлээд байна.
    Хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг Сангийн яамтай хамтран, салбарын бусад яамд, орон нутгийн захиргаадыг оролцуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал бөгөөд Ерөнхий консул Маркус Валдфогел нар гарын үсэг зурлаа.
    Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх төсөл Монгол Улсын онцлогттохирсон төвлөрлийг сааруулах тогтолцоогхэрэгжүүлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг бий болгохыг зорьж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагын дор төслийн нэгжээр дамжин 3 жил 6 сарын хугацаанд хэрэгжих уг төслийн үр дүнд орон нутгийн удирдлагын чиг үүрэг, хариуцлага, захиргааны эрх мэдлийг тодорхой болгох, бүхий л нөөцийг нийтэд тэгш, хүртээмжтэй зарцуулах бодлогын баримт бичиг, хууль, дүрэм журам, үйл явцыг боловсронгуй болгоход чиглэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
6140 6141 6142 6143 6144 6145 6146
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    1 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    3 цаг 28 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    4 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    4 цаг 14 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    4 цаг 39 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    4 цаг 56 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    5 цаг 23 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    5 цаг 25 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    6 цаг 1 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    6 цаг 6 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    6 цаг 17 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    6 цаг 29 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    6 цаг 35 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    6 цаг 51 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    6 цаг 57 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    20 цаг 54 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    21 цаг 52 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    22 цаг 56 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    23 цаг 13 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК