Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол бүжигчдийг дэлхий үнэлж байна

2015-4-13
0
ЖИРГЭХ

        Нийслэл хотод бүжгийн спортоор хичээллэдэг хүүхэд залуучуудын дунд Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр зохиогдлоо. Тэмцээнд 5-30 нас хүртэлх 210 гаруй тамирчин оролцсон юм. Энэ үеэр бид Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч Ц.Алтанцэцэгтэй ярилцлаа.

 

-Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд хэчнээн баг тамирчин хэдэн  насны ангиллаар оролцож байна вэ?

 

-Нийтдээ 200 гаруй хүүхэд залуучууд энэ удаагийн тэмцээнд оролцлоо. Тэмцээнд 5 наснаас 30 насны тамирчид оролцсон. Стандарт латин бүжгийн төрлөөс 5 насны ангилалд 20 төрлийн тэмцээн явагдана. Үдээс өмнө бага нас өсвөр насны ангилал харин үдээс  насанд хүрэгчид -гэсэн зохион байгуулалтаар тэмцээн зохиогдсон.   

 

-Бүжгийн спортоор хичээллэхийн давуу талыг та юу гэж тодотгодог вэ?

 

-Маш их ач холбогдолтой. Тухайн хүүхдүүдэд бие бялдар, гоо зүйн мэдлэг олж авахаас гадна  хүмүүжил, харьцааны соёлд бүрэн суралцдаг. Өөрөөр хэлбэл бүжгийн спортод хосоороо бүжиглэдэг. Ингэснээр хоёр тамирчин нэгнээ мэдэрч ойлгохгүйгээр  амжилтад хүрнэ гэж байхгүй. Үүний тулд нэгнийгээ хүндлэх, хайрлах зайлшгүй шаардлага бий болдог. Энэ нь эргээд хүүхэд багачууд залуучуудын хүмүүжил зан төлөвт нь асар их үр өгөөж өгдөг.  

 

-Манай улсад бүжгийн спорт хэдийнээс үүсэж хөгжиж эхэлсэн юм бэ?

 

-Хамгийн анх 1983 онд Монголын залуучуудын холбооноос спорт бүжгийн тэмцээнийг одоогийн спортын төв ордонд зохион байгуулж байлаа. Миний хувьд тухайн үед Санхүү эдийн засгийн техникумд суралцаж байх үедээ Цагаан сарнай бүжгийн хамтлагийг байгуулж тус тэмцээнд оролцож явсан түүхтэй. Үүнээс хойш хамтлагийг залуу үеийнхэн маань Улаан сарнай хамтлаг болгон өргөжүүлж одоог хүртэл улс болон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож явна. Мөн 1985 оноос Улаанбаатар хотод зохиогдож эхэлсэн хаврын баяр бүжгийн спортын фестиваль зохиогдож байлаа.  Тухайн үеийг одоотой харьцуулахад 32 жилийн хугацаанд Монгол Улсын бүжгийн спорт өндөр төвшинд хөгжжээ. Өндөр төвшин  гэдэг нь хамрах хүрээний талаас тайлбарлавал зүгээр байх. Энэхүү спортоор бага наснаасаа хичээллэж эхэлсэн мянга мянган залуучууд улс орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна.  Харин амжилтын хувьд манай улсын баг тамирчид жил бүр олон улсын тэмцээн уралдаанд оролцох бүртээ үргэлж эхний 10-т багтсан амжилтын буухиаг дагуулжээ. Тухайлбал ХААИС-ийн “Хатан Туул” бүжгийн хамтлаг болоод “Мoon dance” бүжгийн хамтлагууд маань энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхний 10 байрт шалгарсан байх жишээтэй.  Энэ нь Монгол бүжигчдийг дэлхий үнэлж эхэлсний илрэл гэж хэлж болно.

 

-Бүжгийн спортын төрөл одоогоор манайд ямар системээр хөгжиж тэлж байна вэ?

 

-Улаанбаатар хотын хэмжээнд бол клубын системээр хөгжиж байна. Харин хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэж сурагч багш эцэг эхчүүдийн хамтын хүч итгэлцлээр сургалт явагдаж байна гэж хэлэхэд буруудахгүй. Өнөөгийн энэ байдлын үндсэн шалтгаан нь материаллаг бааз болоод боловсон хүчний асуудалтай шууд холбоотой. Тухайлбал тэмцээн уралдаан зохион байгуулах зориулалтын  томоохон заал, танхимууд одоог хүртэл байгуулагдаагүй байна. Мөн мэргэжлийн багш нар дутмаг байгаа нь эргээд залуу үедээ зааж сургах, хөгжүүлэх тэднийг  улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд өрсөлдөхөд хүндрэл дагуулж байна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэвэл өнөөх нь хөрөнгө оруулалт, төсөв мөнгөний асуудлаас хамааралтай болж байгаа юм. Сэтгэл зүрхээ бүжгийн спортод зориулсан цөөхөн хэдэн хүний нуруун дээр Монголын бүжгийн спортын өнөөдрийн хөгжил тогтож байна. Дээр хэлсэнчлэн бүжгийн клубууд мөн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бүжгийн спортын жижиг холбоодыг нэгтгэн  удирдлага менежментийн нэгдсэн тогтолцоонд оруулахаар өнөөдөр манай МБСХ ажиллаж байна. Харин миний бие Улаанбаатар хотын бүжгийн спортын холбооны ажлаа хүлээн аваад жил хүрэхгүй хугацаанд эдгээр  асуудлыг шийдвэрлэхээр холбооныхоо хамт олонтой хамтран ажиллаж байна.

 

-Цаашид Монголын бүжгийн спортын баг тамирчдын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд нэн шаардлагатай хийх ажил юу байна вэ?

 

-Нэгдүгээрт 5-30 хүртэлх насны бүжгийн спортод сэтгэл зүрхээ зориулаад явж буй залууст бэлтгэл сургуулилтаа хийх зориулалтын заал танхимын хүрэлцээ маш дутмаг байна. Хоёрдугаарт мэргэжлийн багш нарын хүрэлцээ хүний нөөцийн асуудал тулгамдаж байна. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө мөнгөний асуудал чухал нөлөөтэй байгаа юм. Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнийг зохин байгуулахад манай холбоо бие даан дийлэнх санхүүжилтээ олсон. Нийслэлийн биеийн тамир спортын газраас үлдсэн багахан санхүүжилтийг олгосон. Аливаа бүс, орон нутгийн шинж чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад хөрөнгө мөнгөний асуудал хамгийн их дутагддаг. Үүнийг нийслэлийн төр захиргааны удирдах байгууллага болон салбарын яамны  анхааралд хүргэхээр миний бие НИТХ-ын төлөөлөгчийн хувиар ажиллаж байна.  Тамирчид маань олон улсад нэрээ гаргаад эхэлсэн энэ үед хэтийн төлөвтөө Улаанбаатар хотод ч мөн олон улсын зэрэглэлтэй тэмцээн уралдаан зохион байгуулах боломж гарахыг ч үгүйсгэхгүй. Үүнийг хийхийн тулд эхлээд бид материаллаг баазаа бэлдэх шаардлагатай байгаа юм.

 

- Холбооны зүгээс гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?

 

 -Мэдээж гадаад харилцаагаа хөгжүүлж олон улстай туршлага судлахыг үргэлж зорьж ирсэн. Саяхан БНСУ-ын Инчон хотын бүжгийн спортын холбоотой манай Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ ажлын хүрээнд Инчон хотод  бүжгийн спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Мөн бүжгийн спорт өндөр төвшинд хөгжсөн Латин Америк болоод Европын орнуудаас мэргэжлийн сайн багш нарыг урьж авчирч багш нараа сургах шаардлагатай байгаа  юм. Үүнийг мөн л ажил хэрэг болгох зорилгоор тодорхой ажлуудыг хийж байна.

 

Г.Даша 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Сайн санаат (202.179.20.85)
    Маш сайхан байна амжилт хүсье. Монголчууд бүгдээрээ бүжигчин байвал мөн гоёо.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    5 цаг 54 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    6 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    7 цаг 7 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    7 цаг 33 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    8 цаг 56 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    9 цаг 23 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    9 цаг 44 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    10 цаг 31 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    10 цаг 46 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    10 цаг 55 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    11 цаг 8 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    11 цаг 11 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    11 цаг 21 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    11 цаг 53 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    12 цаг 58 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    13 цаг 7 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    13 цаг 10 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    13 цаг 11 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    13 цаг 15 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    13 цаг 27 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК