Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтийн тээврийг шинэчлэх ажил нэг л биш ээ

2015-8-05
0
ЖИРГЭХ

        Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, цахим картаар үйлчлүүлдэг болгох ажил нээлтээ хийгээд нэлээд хэд хонож байгаа билээ. Гэтэл өдгөө цахим картаар үйлчлүүлж байгаа иргэд бараг алга.

 

Уг нь албаны хүмүүсийн мэдээлж буйгаар өнгөрсөн сарын 30-ны өдрийн байдлаар 500 мянган ширхэг “U money” карт хэвлэсэн бөгөөд 150 мянган ширхэг картыг худалдан борлуулсан гэх мэдээллийг өгсөн.

 

Гэтэл хачир дээрээ иргэд өнөөдрийг хүртэл картаа худалдаж аваагүй, хаанаас худалдан авах, хэрхэн үйлчлүүлэх гэх мэдээллийг бүрэн аваагүй л байх юм.

 

Нийтийн тээврийн шинэчлэх энэ ажлын хэрэгжилт хэр байгааг сонирхохоор нэлээд хэдэн автобусаар зорчлоо.

 

Хуучин автобусанд хойд талын хаалгаар орж, урд талын хаалгаар бууж үйлчлүүлдэг байсан. Харин нийтийн тээврийн шинэчлэх ажлын хүрээнд урд хаалгаар сууж, хойд хаалгаар буудаг болжээ. Энэ нь бас л нэг шинэчлэл гэлтэй.

 

Эхний автобусанд сууж картаа уншуулав. Харин бидний араас ганц нэгэн хүнд л карт уншуулж байгаа харагдлаа.  Харин зарим нэг нь хойд хаалгаар орж, кондукторт мөнгөө хураалгаж байсан бол нөгөө хэсэг нь урд хаалгаар орж мөнгөний хайрцагт мөнгөө хийж байв.

 

Кондуктор “Хайрцагт 500 төгрөг л хийнэ шүү. Хариулт нь гарц ирэхгүй. Картаа уншуулсан хүмүүс хойд хаалган дээр ирж бас картаа уншуулах ёстой шүү. Хэрэв уншуулахгүй бол карт чинь хаагдана” хэмээнэ.

Картаа уншуулсан иргэд “Их ачааллын үед бол энэ үнэхээр бүтэхгүй юм байна. Дүүрэн хүн чихчихсэн үед яаж хойшоо яваад картаа уншуулдаг юм” гэцгээн кондукторыг загнах шахам уцаарлацгаана.

 

Харин хайрцагт мөнгөө хийсэн үйлчлүүлэгч нарт жолооч тасалбар авч өгөх ёстой гэх боловч тийм зүйл харагдсангүй.

 

Залуучууд хайрцагт мөнгөө хийгээгүй байж хийчихсэн гэж хэрэлдээд үнэгүй зорчих болсон

 

Ийнхүү хойд хаалган дэргэд байрлах карт уншигчинд картаа уншуулж, кондуктараас зарим нэгэн зүйлийг тодруулав. Тэрбээр нэр хэлж, зураг авахуулахыг хүссэнгүй. Зөвхөн асултанд хариулахыг зөвшөөрлөө. Түүнээс цахим картаар үйлчүүлэх ажил хэр явагдаж байгаа болон иргэд хэрхэн хүлээж авч байгаа талаар асуувал “Уг нь нийтийн тээврийг шинэчлэнэ гэж байгаа нь сайхан л юм. Гэхдээ энэ ажил амьдралд хэрэгжинэ гэдэг худлаа.

 

Өнөөдөр картаар үйлчлүүлж байгаа хүн бараг алга байна. Бас дээр нь картыг хоёр уншуулах нь буруу юм шиг санагдаж байна. Урд хаалгаар орж ирсэн хүн картаа уншуулахын тулд хүмүүсийн дундуур хойшоо зүтгэнэ гэдэг ёстой бүтэхгүй хэрэг. Бас дээр нь есдүгээр сараас ачаалал нэмэгдээд ирэхээр хүн болгоныг урд хаалгаар суулгах гээд дараалал үүсгээд зогсоод байх болоод байна. Ёстой л картын бараанд дугаарлаж байгаа юм шиг зүйл болох байх. Иргэдийн хувьд эхлээд автобусныхаа өнгө үзэмж, үйлчилгээг сайжруулчихаад дараа нь карт энэ тэрээ зохион байгуулахгүй л гэцгээж байна” гэсэн хариултыг өгөв.

 

Мөн түүнээс та бүхэнд тэгвэл өдрийн норм, орлого гэх зүйлийг өгч байгаа юу хэмээн лавлахад “Өгч байгаа. Орой болгон бааз дээрээ очиж бүх тооцоогоо хийж байгаа. Бидний ажлыг хөнгөвчилсөн зүйл байхгүй. Харин ч нэмэгдүүлээд байна. Зарим залуучууд урд хаалгаар орж мөнгөө хайрцагт хийгээгүй байж хийчихсэн гээд л хэрэлдээд үнэгүй зорчоод байх юм. Уг нь урд хаалгаар орж, хайрцагт мөнгөө  хийсэн, картаа уншуулсан хүмүүсийн жолооч хянах ёстой гэж байгаа ч үнэндээ тэр бүгдийг нэг бүрчлэн хянах боломжгүй бас тэр бүгдийг шүүж, энэ нь өгсөн энэ нь өгөөгүй гээд зарга шүүх цаг зав байхгүй шүү дээ” гэв.

 

Нийтийн тээврийн нэлээд хэдэн чиглэлийн автобусанд үйлчлүүлэхэд дээрх дүр зураг нэг л хэвийн давтагдаж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

 

Ямартай ч нэлээдгүй хөрөнгө мөнгө зарцуулж хийсэн энэхүү ажлыг үр дүнтэй болгож, бодит амьдрал хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй байна гэдгийг холбогдох албаны хүмүүст дахин дуулгая. Түүнчлэн нийтийн тээврийн шинэчлэл хэмээгдэж буй энэхүү ажил салхинд бүү хийсээсэй гэх иргэд олон байна.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Зочин (202.179.20.88)
    bid yagaad busad orond tsahim kart heregleed niitiin unaand suuj bolood baidag. uuniig ehk orondoo nevtruuleh geheer eldev um yarij tuvugshuuj baih um. bid busad oron shig soyoltoi baimaar b.na shuu dee irgen bur anhaarah heregtei. uursduu hicheeh heregtei zaaval hen negen darga hun hucheer hiilgeh bodloosoo salah heregtei. hajuud hun chin mungu tuluhgui bol TA YAGAAD IRGEN HUNIIHEE uurgiig bieluulj tuund shaardlaga tavij bolhgui gej. bidnii dasah gej baigaa shine soyold iim l zuil dutaad baigaa um bugdeeree l hicheeh heregtei b.na shuu dee irgedee
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.225.253)
    sain shan l heregjij bna sh de. tiim ch olon kartgui hun algal bgaa sh de.
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.74.139)
    Ууртай кондукторын хэрүүл сонсохгүй тайван зорчиж байна. Нэмж хэлэхэд ердөөсөө хэцүү зүйл ажиглагдаагүй шүү. Кондуктортой автобус манайд л байсан. Дэвшил гэж харж байна. Харин ч нэг нэгнийхээ араас оочерлоод соёлжиж эхэлж байна манайхан. Тэгэхгүй бол зэрэг чихцэлдээд л дайрч унагаачих гээд л хэцүү байдаг байсан.
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • zochin (122.201.21.2)
    Бусад улсын нийслэлд аль хэдийнээ хэрэглээд сурсан зүйлийг манайхан хэрэглэх нь дэвшил. Гэхдээ хэрэгтэй сайн санааг нь огт аваагүй юм шиг. Хэрэглэх сэдэл хэрэгцээ ашиг тусийг нь орхигдуулаад л байх шиг
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
    • Зочин
      чамтай санал нэг бна. би дэлхийн 20иод орноор зорчсон. энэ үйлчилгээнд хэцүү юм юу ч байхгүй. харин манай нийтийн тээврийн автобуснууд арай дэндүү бохир заваан байдаг.
      2015 оны 08 сарын 05
  • Зочин (27.123.214.108)
    Ажилгүй болж байгаа кондукторын бичсэн нийтлэл үү. Тасалбар таслалгүй мөнгө иддэг ааш муутай, хүн ялгаж харьцдаг кондуктор цалингаа урамшуулал гэдэг гсн. Үндсэн орлого нь цавчаа. Өдөрт 40,с буудаггүй гэсэн.
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.108)
    Ажилгүй болж байгаа кондукторын бичсэн нийтлэл үү. Тасалбар таслалгүй мөнгө иддэг ааш муутай, хүн ялгаж харьцдаг кондуктор цалингаа урамшуулал гэдэг гсн. Үндсэн орлого нь цавчаа. Өдөрт 40,с буудаггүй гэсэн.
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.24.253)
    Иргэд өөрсдөө мэдээ уншихгүй залхуу байна
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • зочин (103.229.122.218)
    Карт уншуулах нь дэвшил. Кондукторгүй зорчих нь харин хэрүүл уруулгүй тайван байсан. Харин буухдаа картаа уншуулдаг нь ямар учиртай юм бол. Гартаа хол хүнсээ барьж яваа мань мэт нь цүнх торноосоо дахиад картаа тэмтчих гээд төвөгтэй байх бололтой. Бусдаар бол хэцүү юм алгаа
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.123.78)
    mehanik aldaagaa zasahgui mongonii hoinoos hootsoldood yu ch ugui
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.123.78)
    songuuliin har mashinaas dor
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.123.78)
    lovon junai chin
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • zorchigch (202.170.81.170)
    konduktoruud mungu awaad baikhiin, ter zuw vv.
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.249.130)
    Болохгүй гээд байвал болохгүй шүү дээ, зөв бодлогыг замд нь буруу болгох улсууд зөндөө л байна, Бодлого зөв ч хэрэгжилтэндээ буруу хийгээд байна шүү дээ
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.120.106)
    bolomjoonii sanagdaj baigaa sh de.harin uvuu emee nar huuhduuddee kart avch ugch unegui tuulaichlaad baigaa surag bsan.hungululttei kartiig hyanaj baigaa yum ogt alga.er ni zohion baiguulalt tal deeree anhaarah heregtei bh.konduktaruud bol tsavchaa alga bolsond l unduutsaad baigaa bh kkkk
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.177)
    солонгостой хамтарсан копаны мөнгө угаалт ХАНГҮГ ШУЛААЧИДАД ХЭДЭН САЯ ДОЛЛАР ӨГЧ БАЙХЫН ОРОНДХЭДЭН КОНДУКТАРАА АЖИЛТАЙ ЦАЛИНТАЙ БАЙЛГАЖ БАЙСАН БОЛ МОНГОЛД Л ХЭРЭГТЭЙ ЭНЭ БОЛ ШИНЭЧЛЭЛ БИШ МӨНГӨ УГААЛТ
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (185.64.197.176)
    Kartaa buren buh ard tumendee buren taraaj baij hariuytskagatai ehleecheeeeee.nugliin nudiig gurilaar huurahaa zogsoo.Zarim aar tigtohgui hunusiin uhmasar doroi bn shuu dee,tegeed nuguu abaagui hunuusee tirgoh ajilaa oligtoihon hiigeed uguuchee
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (185.64.197.176)
    Hairan saihan zub ajilaa ingej ner hundiig ni unagaah um
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
    • zochin
      sanal neg b.naa saihkan l ajil b.na shuu dee. bugd soyold surmaar b.na shuu dee heden haltar tugrugiig mongolchuud l atgaj yavdag shuu dee
      2015 оны 08 сарын 05
  • u (199.40.204.245)
    goyo dampuu ajlin mungu idelt gj saihan heljee ha ha
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • 2015 (199.40.204.245)
    tr muu card ni yamar unetei iin yaahaaraa solongos company bgan be u smart card gj company ni ene bs henii business yum boloo
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • 2015 (199.40.204.245)
    niitiin teevriihen heniig demjeed bgan be bs nugu solongoschuud bn le shde u smart card gj company ni
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • n (210.137.153.113)
    хачир дээрээ genuu kkk manaihan yum bichih gej alnaa alna
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • tsogt (202.21.106.166)
    Kartaar unshuulj baigaa zorchigchdod hungululttei uilchleechee. 400 yum uu 450 ch yum uu! Konductard iduulj baisan mungunii aldagdal zogsood odoo bol avtobus kompan hangalttai orlogtoi bolnoo. jaahan uyan hatan uilchilgee uzuulj baij amjilttai yavagdana. kart borlogdono.
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
    • dsfa
      yg zov kart avlaaa gd hongololt bhgui bol hen 3600 togrog.r avah yum be
      2015 оны 08 сарын 05
  • Zochin (202.131.230.238)
    Kart ni haana ch zaraad bgaan buu med arai gej daraalald orood zogsoj 500 tugruguu ugsun tegehed hajuu tald bgaa humuus uguhgui l shuud shuud orood bnlee arai l shudarga bus bas muulah gesen ym bish gehdee shinechlelt gevel ene arai l bishee Hiisen kompani ni ene tal deer ajillamaar ymaa
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • yyyy (202.70.36.86)
    автобусанд суудаггүй хүмүүс сэтгэгдэл бичихээсээ ичээч ээ
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • ааа (202.170.80.25)
    Тэгж байгаад сайхан л болношдээ. Шүүмжлэх юмаа олж ядсан юм.
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.21.165)
    сэтгэлийн тэнхээгүй хүмүүс өөрчилөлтийг эсэргүүцдэг харин урам зоригтой бие даасан бүтээлч хүмүүс өөрчлөлийг дуртай хүлээн авч өөрийгөө түүнд зохицуулдаг. хэсэг хугацааны дараа тэд амжилтанд хүрдэг эсэргүүцэгчид харин дагалдан бясагч болдог.
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
    • zochin
      yag zuv saihkan ug b.na
      2015 оны 08 сарын 05
  • Зочин (112.72.13.239)
    манайхан үнэн гутранги үзэлтэй юмаа хэрэгжих гээд явж байгаа даа сайхан болно
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • tseegii (150.129.142.75)
    Yag buuhdaa l unshuulchihdag sh dee yun hetsuu baigaa yum
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • зочин (203.91.118.178)
    карт нь хэтэрхий үнэтэй юм 1000 төгрөг байхад болнош дээ.тийм болохоор хүмүүс авахгүй байгаа юм.
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • zochin (203.194.113.178)
    yaah gej ingej bdag yum bee ihleed udaagui bn sh de humuus bugd kartaa avchihval ene bdal gaigui bolon sh de huuchin setgelgeeneesee salaach
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.36.164)
    гоё дампуу ажлын мөнгө идэлт
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Äóòóó ìºí㺠ýìýýãèéí êàðò (202.21.124.19)
    Óðä õààëãààð îðîîä äóòóó ìºí㺠õèéãýýä á¿¿ð òºí㺠áàéõã¿é áîë ýìýýãèéíõýý êàðòûã óíøóóëæ áîëîõ þì øèãýý
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    1 цаг 31 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    1 цаг 36 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    1 цаг 39 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    1 цаг 47 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    2 цаг 6 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    2 цаг 54 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    3 цаг 28 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    3 цаг 58 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    4 цаг 28 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    4 цаг 46 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    4 цаг 52 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    5 цаг 22 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    5 цаг 33 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    5 цаг 36 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    6 цаг 47 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    7 цаг 3 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    7 цаг 37 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    7 цаг 43 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    7 цаг 55 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    8 цаг 7 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК