Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Америк дахь Монголчуудын хөдөлмөрийн яармаг болно

2015-9-22
0
ЖИРГЭХ

 \АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо\

 

...Гадаадын их дээд сургуулиудыг төрийн сангийн зээл болон хувиараа зардлаа төлөөд төгсч байгаа олон монгол залуучууд нь Монголын хөгжилд нэмэртэй боловсон хүчин. Хэдийгээр янз бүрийн сургуулиудыг сонгон суралцаж төгсч байгаа хэдий ч нийтлэг талаас нь харах юм бол эдгээр залуус дэлхийн хөгжлийн чиг хандлагад тодорхой хэмжээгээр суралцаж байгаа гэсэн үг. Бидний нэрлэдэгээр "цагаачлалын 2-р үе" буюу гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж өндөр мэдлэг чадвар эзэмшихээр зорьж ирж байгаа залуусын хувьд "харлаж" ажил хийх зорилго огт үгүй бөгөөд сайн боловсрол эзэмшээд Монголдоо очиж ажиллах сонирхол илүү байгаа нь бидэнд таатай сэтгэл төрүүлдэг юм. Гадаад оронд "хар ажил "хийж мөнгө олох бус, өөрсдийн оюун санаагаа хөгжүүлж "толгойгоороо" амьдралаа авч явах хүсэл ухамсар нь давамгайлж байгаа гэсэн үг. Энэ бол анзаарахгүй, хайхрахгүй орхиж боломгүй үзэгдэл. Тэдэнд бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа. Харин тэд энэ талаар мэдээлэл солилцож өөрсдийгөө хөгжүүлэх, Монголдоо очиж ажиллах боломж арга замыг эрэлхийлж байна.

 

Өнгөрсөн жилийн 10-р сард АНУ-д суралцаж байгаа болон сургууль төгссөн залуус нэгдэн Чикаго хотноо "Хөдөлмөрийн Яармаг-2014" арга хэмжээг анх удаа санаачлан зохион байгуулсан юм.

 

Монголын болон Америкийн компаниудаас урьж харилцан мэдээлэл солилцож, санаа бодол туршлагаа хуваалцсан энэ арга хэмжээнд 200 гаруй оюутнууд, 25 орчим аж ахуйн нэгж, албан байгууллагууд оролцсон. Мэдээж хоорондоо уулзаж "бужигнах"-аас,  Монголдоо очиж ажиллах боломжийг илүүтэй сонирхож байлаа.  Эхний арга хэмжээ болохоор алдаа оноо байсан хэдий ч залуус зорилгодоо хүрэх боломжоо мэдэрсэн нь сайн үр дүн байв. Монголын компаниудад харилцан санал болгож мэдээлэл солилцсон энэ арга хэмжээний бодит үр дүнг хараахан мэдрээгүй боловч, энэ арга хэмжээг тасалдуулалгүйгээр байнга зохион байгуулж байх нь олон залуусыг Монгол руу хөтлөхөд нэмэр болох юм байна гэдэг урамшил одоо ч миний санаанд байгаа.

 

Хэдийгээр Монголд эдийн засгийн хямралаас үүдэн аж ахуйн нэгж компаниудын санхүүгийн байдал сайнгүй байгаа ч залуус маань "Хөдөлмөрийн Яармаг-2015" арга хэмжээг ирэх 10-р сарын 09-11 ний өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо зохион байгуулах гэж байна.

 

Тэдний хувьд нэгэнт эхэлсэн энэ санаачлагаа тасалдуулахгүй байх, нөгөө талаас ийм үйл ажиллагааны сайн үр дүн нь уйгагүй, тасралтгүй оролдлогуудын ачаар бий болно хэмээн үзэж байгаатай холбоотой. Энэ жилийн арга хэмжээг АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам, Сан-Франциско дахь Консулын Газар, Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Төв Бирж, Америкийн хот хотуудын оюутан залуусын байгууллага болох MASA, MYUC, AMSA, "Human Prosperity"  зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа. "Гадаад улс орнуудад алдаж буй Монголын үнэ цэнэтэй баялаг бол өндөр мэдлэг, ур чадвартай боловсон хүчин юм.

 

"Гадагшилал" буюу "Brain Drain" урсгалыг зогсоох, чиглэлийг нь дотогш эргүүлэхэд энэ төрлийн "Хөдөлмөрийн Яармаг" ууд маш чухал үүрэг гүйцэтгэх ба энэ нь "Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг"-ийг
зохион байгуулах гол шалтгаан, үндэслэл юм" хэмээн зохион байгуулагчид тайлбарлаж байна.

 

3 өдөр үргэлжлэх энэ арга хэмжээний ЭХНИЙ ӨДӨР нь: Зохион байгуулагч багийнхан энэ өдрийг "албан бус" өдөр болгон зарласан ба оюутан залуусаа Монголын болон Америкийн байгууллагын төлөөлөгчидтэй танилцуулан "нүүр хагалах" зорилготойгоор үйл ажиллагаа нь явагдана. ХОЁР ДАХЬ ӨДӨР нь: "Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг-2015" арга хэмжээний албан ёсны нээлтийн өдөр.Энэ өдөр оюутан залуус маань:

 

-Монгол ХН төлөөлөгчдийн яриа

 

-Мэргэжлийн танилын хүрээ

 

-Төгс CV+ Aмжилттай ярилцлага

 

-Мөрөөдлийн ажил

 

зэрэг богино сургалтуудад хамрагдаж, улмаар өөрсдийн CV- гээ хянуулан, ярилцлагын ур чадвараа дээшлүүлэх сургалтын өдөр болно. ГУРАВ ДАХЬ ӨДӨР нь: Оролцогч оюутнууд урьд өдрийн олж авсан мэдлэг зөвлөлгөөгөө бодитоор хэрэгжүүлэн Яармагт оролцоно \энэ нь Монголын болон Америкийн компаниудтай мэдээлэл солилцох арга хэмжээ юм\. Яармагийн дараа:

 

-Хичээлээс гадуурх клуб-Нийгмийн идэвхи

 

-Нэгийн хөгжил нийгэмд

 

зэрэг урт хугацааны, явцын дунд ач холбогдол бүхий арга хэмжээ, сургалтууд хаалтын үйл ажиллагааны өмнө үргэлжилнэ.
...Энэ Яармагийг зохион байгуулагчдийн урьдчилж хийсэн судалгаагаар АНУ-д суралцаж төгссөн оюутнуудын хувьд 2016 оны төсөөллөөр, Монголд ажиллаж байгаа 10%, АНУ-д ажиллаж байгаа 38%, сургуульдаа сурч байгаа 52% байгаа бол, ийм "Хөдөлмөрийн Яармаг"-ийг тасралтгүй зохион байгуулснаар 2024 он гэхэд Монголд ажиллаж байгаа 64%, АНУ-д ажиллаж байгаа 25%, сургуульд суралцаж байгаа 2%, бусад үзүүлэлтээр 10% болно хэмээн үзэж байгаа аж. Яг одоогийн байдлаар бакалавр болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн оюутнууд 54% -ийг эзэлж байгаа бөгөөд оюутнуудын
ажиллахыг хүсч байгаа салбрууд нь: нягтлан бодох, хууль, эрүүл мэнд, бизнес, инженер, мэдээллийн технологи, улстөр, санхүү, судалгааны чиглэлүүд, компьютерийн ШУ, уул уурхай, үйлдвэрлэл, төрийн захиргаа зэрэг салбрууд голчилж байгаа гэнэ.

 

Аливаа арга хэмжээг зохион байгуулна гэдэг амаргүй. Арга хэмжээг зохион байгуулах байр танхим, оролцогчдыг угтаж үдэх, байрлуулах зочид буудал, хоол,  бичиг хэргийн зардал, зарим зочдыг урих, зохион байгуулахад гарах олон зардлууд бий. Энэ бүх зардлыг босгох амаргүй ч залуус минь бүх л боломжоороо хичээж байгаа.

 

Тийм болохоор энэ арга хэмжээнд "ач холбогдол" өгч оролцох байгууллага компаниуд, оролцож амжихгүй байлаа ч ийм үүсгэл санаачлагыг дэмжих байгууллага, компани, хувь хүмүүс jobfair@oyutan.org  хаягаар холбогдох, арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.CareerFair.Oyutan.org  сайт руу орж авч болно. Энэ арга хэмжээний зохион байгуулалтын зардлаас илүүгээр гадаадад суралцаж ажиллаж байгаа залуус өөрсдөө чадвартай боловсон хучний гадагшаа чиглэсэн урсгалыг тогтоож Монгол руугаа чиглүүлэх гэж  хичээж байгаа нь хамгийн чухал санаачлага юм.

 

Бид яагаад энэ санаачлагыг дэмжиж болохгүй гэж? Хүссэн ч эс хүссэн ч энэ ажлыг бид хэзээ нэгэн цагт хийх л болно, өөр сонголт бий гэж үү? Харин яг одоо энэ арга хэмжээнд оролцох оюутан залуус, энэ арга хэмжээг дэмжих аж ахуйн нэгж, албан байгууллага, компаниуд хэрэгтэй байна. Эндээс л бидний хүсээд байгаа эрдэм мэдлэг, авьяас чадвартай Монголын хойч үе бий болно доо. Цөөн биш жил энэ залуустай хамтран ажиллаж, тэднийг боломжоороо дэмжиж ирсний хувьд би энэ залууст итгэж байгаа.

                                              Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    8 цаг 59 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    11 цаг 9 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    17 цаг 13 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    17 цаг 21 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    17 цаг 30 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    17 цаг 41 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК