Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жони Симпсон: Монгол эмэгтэйчүүд өндөр боловсрол эзэмшсэн ч ажлын байранд хувиргаж чадахгүй байна

2015-9-24
0
ЖИРГЭХ

        НҮБ-ын Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Жендэрийн ахлах мэргэжилтэн Жони Симпсоныг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзан,  тэтгэврийн насны зөрүү, хотын ажиллах хүчний жендерийн асуудал, өндөр албан тушаал дахь эмэгтэйчүүдийн хүйсийн тэнцвэрт харьцаа, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, намуудын эмэгтэй гишүүдийн талаар болон Монголоос НҮБ-ын Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд оролцох оролцоог дэмжих чиглэлээр санал солилцсон юм. Энэ үеэр хатагтай Жони Симпсонтой уулзаж, цөөн асуултад хариулт авснаа хүргэе.



-Таныг Монголд анх удаа ирж байгаа гэж сонссон. Ирсэн зорилгыг тань сонирхвол?


-Тийм ээ, би Монгол оронд анх удаа ирж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагад бүсийн жендер эрхэлсэн ажилтнаар томилогдоод удаагүй тул хариуцсан бүс нутгийнхаа орнуудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг судлахаар ирсэн юм.

-Монгол Улс жендерийн асуудлаар бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?


-Зүүн хойд азийн бүс нутгийн улс орнуудыг ажиглахад, бүгд өөр өөрийн онцлогтой байдаг. Монгол Улс тийм ч доогуур ороогүй. Эмэгтэйчүүд нь өндөр боловсрол эзэмшсэн байна. Гэхдээ үүнийгээ ажлын байранд хувиргах тал дээр хангалтгүй санагдлаа. Тухайлбал, эзэмшсэн боловсролдоо дүйцэх өндөр цалинтай эсвэл илүү шийвэр гаргах түвшний ажил эрхэлж байна уу гэвэл үгүй байна. Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол гэх мэт эмэгтэйчүүд голдуу ажилладаг салбарт ажиллагсдын цалин эрэгтэйчүүд олноор ажилладаг салбарынхантай харьцуулахад бага байгаа нь анзаарагдлаа. Бүсгүйчүүд олноороо ажилладаг салбарт эрчүүдийг оруулснаар цалин нэмэгддэг. Аль ч хүйсийн хүмүүст илүү боломж гардаг. Тиймээс энэ туршлагыг монголд нэвтрүүлэх хэрэгтэй. Ер нь эрэгтэй, эмэгтэй хүний ажил гэсэн ялгааг арилгах нь зүйтэй. Ижил үнэлгээтэй ажлаас эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн цалин авдаг байх ёстой. Албан тушаалын тухайд, зөвхөн Монгол гэлтгүй, бусад орнуудад ч мөн ялгаагүй, шийдвэр гаргах өндөр түвшинд эмэгтэйүүдийн оролцоо тун бага байгаа. Дунд дүвшинд ч хангалтгүй. Эмэгтэйчүүд төрийн өндөр алба хашсанаар эрэгтэйчүүдийн олж хараагүй асуудлыг гаргаж ирэх нь илүү байдаг. Иймд эмэгтэйчүүдийг аль болох олноор нь шийдвэр гаргах өндөр түвшинд оруулж ирэх нь чухал.

Бас нэг асуудал бол ажлын байрны бэлгийн дарамт. Би Монголд ирээд удаагүй. Энэ хугацаанд хүмүүстэй ярилцаж байхдаа дээрх асуудал нэлээд гардаг болохыг мэдлээ. Бэлгийн дарамт үзүүлж байгаа хүн нь дарамталж байна гэдгээ мэддэггүй, нөгөө талаас хохирогч нь дарамтлуулж байгаагаа ухаардаггүй. Тэгэхээр энэ талын ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах нь чухал.
 


-Манай парламентын 76 гишүүнээс 11 нь эмэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн парламентад эмэгтэйчүүд 15 хувийг эзэлж байгаа. Бусад орнуудад энэ үзүүлэлт хэр өндөр байдаг вэ?


-Эмэгтэйчүүдийн парламентад эзлэх хувь хэмжээ улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, Скандиновын орнуудад энэ үзүүлэлт нэлээд өндөр. Монголын парламентад эмэгтэйчүүд 15 хувийг эзэлж байна гэдэг тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлт байна. Ер нь бол парламентын гишүүдийн гуч орчим хувь нь эмэгтэйчүүд байх юм бол аливаа хэлэлцэж буй асуудалд үзэл бодлоо илэрхийлэхэд хүчтэй байж чаддаг, мөн шийдвэрт нөлөөлөх боломжтой болдог. Иймд олон улсын жишгээр 30 хувь гэсэн шугам татдаг. Мэдээж, сонгуулиас, сонгуулийн хооронд эмэгтэйчүүдийн эзлэх жин хэлбэлздэг. Би өөрөө Канад улсын иргэн. Манай улсад парламентын 30 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ энэ үзүүлэлтийг хангалтгүй гэж үзээд, цаашид нэмэгдүүлэхийг зорьж багаа. Эмэгтэйчүүд олноороо шийдвэр гаргах түвшинд очихын тулд эхлээд төрийн байгуулагад ажиллаж, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Ингэснээр улс төрд орох сууриа сайн бэлдэж чадна. Эмэгтэйчүүд улс төрд орсноор засаглалын асуудлыг, ялангуяа мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд эрэгтэйчүүдээс илүү үүрэг гүйцэтгэдэг.


-Манайд эмэгтэйчүүд сонгуульд өрсөлдөхдөө гэр бүл, хүүхэд, эрүүл мэнд, боловсролын асуудлыг түлхүү хөнддөг. Сонгогдсоныхоо дараа ч дээр эдгээр салбар, сэдвүүдэд илүү анхаарал хандуулан ажилладаг. Тэдний зарим нь эдийн засаг, уул уурхай, татварын чиглэлийн хуулийн төслүүд дээр Ажлын хэсэг ахалж, идэвхтэй ажилладаг. Ийм тохиолдолд олон нийт ч тэр, хэвлэл мэдээллийнхэн ч тэр энэ юу мэддэгтээ энэ төсөл дээр ажиллаад байгаа юм бэ гэж үл ойшоосон янзтай хандах байдал ажиглагддаг л даа. Ер нь ингэж эмэгтэйчүүдийн ярих, барьж авах сэдвийг зааглах шаардлага байна уу, туршлагаасаа хуваалцаач...


-Ер нь бол амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль аль нь зэрэгцэж оролцдог учраас заавал эмэгтэйчүүдийн асуудал, эсвэл эрэгтэйчүүдийн асуудал гэж ялгах хэрэггүй. Иймд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудалд эрчүүдийг бас түлхүү оролцуулж өгөх нь зүйтэй. Амьдрал дээр эхнэр нь илүү ачаалалтай ажилладаг учраас нөхөр нь арай богиносгосон цагаар ажилладаг, хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэдэг жишээ цөөнгүй байдаг шүү дээ.


-Ээжүүд, ялангуяа залуу эхчүүд, төрснийхөө дараа гэр бүлийн орлого, амьжиргаагаа бодоод ажилдаа яаран ордог. Уг нь хүүхдээ эрүүл, аюулгүй өсгөе гэвэл аль болох удаан хугацаагаар хамт байж, хөхөөр нь хооллох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг аль болох удаан хугацаагаар, ахиухан хэмжээгээр олгож байвал энэ асуудлыг шийдэж болохоор. Энэ талаар ОУХБ-аас ямар бодлого барьж байгаа вэ?


-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Эхчүүдийн эрхийг хамгаалах конвенцийг баталсан. Судалгаанаас хараха, ээжүүд хүүхдээ хараад ажлаасаа хэт удаан хугацаагаар хөндийрвөл буцаад ажилдаа ороход мэдлэг, мэдээлэл, ур чадварын хувьд хоцрогддог. Ингэснээрээ зөвхөн  мөнгөн хэлбэрийн бус их хохирол амсдаг. Тиймээс ээжүүдийг ажлаас нь удаан хугацаанд чөлөөлөх нь буруу юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Монголын парламент саяхан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль баталсан байна. Энэ хуулиар ээжүүд хүүхдээ хүнд харуулаад ажилдаа богино хугацаанд эргэн орох боломжоор хангагдаж байгаа гэж ойлгож байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их ажил хийдэг гэсэн судалгаа байгаа. Энэ нь эмэгтэйчүүд албан ажлын хажуугаар гэрийн ажлаа амжуулж, үр хүүхдэдээ анхаарал хандуулж чаддагтай холбоотой. Тиймээс зөвхөн ээжүүд хүүхдээ хараад гэртээ суух биш аавууд ажлаа амжуулаад хүүхдээ харах боломжийг хангах нь бас чухал юм.

anbuleg.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    6 цаг 33 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    6 цаг 40 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    16 цаг 26 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    16 цаг 39 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    16 цаг 48 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    17 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    17 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    17 цаг 10 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    17 цаг 10 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК