зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Пүрэвдорж: Өрх толгойлсон эмэгтэй ажилтандаа жилд 2 тонн нүүрс олгодог

2015-9-29
0
ЖИРГЭХ

        “I Love Mongolia 2015” түншлэлийн баг Монгол орныхоо хөгжил цэцэглэлтээс гадна орон нутгийн төсөвт үнэтэй хувь нэмэр оруулдаг “Шилдэг татвар төлөгчид”-ийг онцлон ярилцаж буй. Энэ удаад Ховд аймгийн бүтээн байгуулалт, барилгын салбарт тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Ховдын Хаш Өргөө” ХХК-ийг онцоллоо. Ингээд тус компанийн захирал А.Пүрэвдоржтой цөөн хором ярилцсанаа хүргье.

 

Тэрбээр барилгын салбарт 40 гаруй жил ажилласан нэгэн аж. Анх сантехникчээс ажлын гараагаа эхэлж танилын хүрээгээ тэлсээр өдгөө барилгын салбарт өрсөлдөхүйц томоохон компанийн захирал болжээ.

 

- Шилдэг татвар төлөгч  “Ховдын Хаш Өргөө” ХХК-ийн талаар танилцуулахгүй юу?
 
- Манай компани барилга, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Анх 1990 онд “Ховдын Өргөө” ХХК гэсэн нэртэйгээр байгуулагдаж, 2008 онд “Хаш өргөө” нэртэй болж өргөжсөн.


 
- Энэ хугацаанд ямар, ямар ажил хийж гүйцэтгэсэн бэ?
- Манайх Ховд аймгийн төвд 2007 оноос хойш Стандарт хэмжил зүйн газрын шинэ барилга, Хар ус тусгай хамгаалалттай газрын конторын барилгыг аймгийн төв дээр, хөдөө орон нутагт Баян-Өлгий аймгийн Улаан-Ус суманд 150 хүүхдийн дотуур байрны барилга, Ховд аймгийн Алтай суманд 400 хүний суудалтай соёлын төвийн барилга, Манхан суманд 100 хүүхдийн цэцэрлэг, 15 ортой эмнэлгийн барилга, 2014 онд Ховд аймгийн Булган суманд 320 хүүхдийн хичээлийн шинэ байр, Дөргөнө суманд 250 хүүхдийн сургуулийн барилгыг тус, тус чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтанд оруулсан.

 

- Жилдээ аймаг, орон нутагт хэдэн төгрөгний татвар төлж байна вэ?

- Сүүлийн 5 жилийн дотор 6 тэрбум орчим төгрөгийн ажил хийсэн. Үүнээс 282 сая төгрөгийг аймаг орон нутагт төвлөрүүлсэн байна. Мөн нийгмийн даатгалд 71.1 сая төгрөг, ажилчдын цалинд 844, 5 сая төгрөгийг тус тус төлсөн байдаг.

 

Эдийн засгийн хүндрэлтэй ороо бусгаа цаг үед зөв менежменттэй, сайн түнштэй хамтарч чадвал бизнес ганхахгүй гэж А.Пүрэвдорж захирал ярилцлагын үеэр дурдсан юм.

Түүний байгуулсан “Ховдын Хаш Өргөө” ХХК нь 2008 онд 10 барилгын засварын ажил авч, чанартай хийж гүйцэтгэсний эцэст томоохон бүтээн байгуулалтын тендерт оролцох эрхтэй болжээ.

-Өрх толгойлсон эмэгтэй ажилтандаа жилд 2 тонн нүүрс олгодог-

 

- Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар, ямар ажил хийсэн бэ?

- Ажилчдаа орон сууцаар хангахын тулд бодит тусламж үзүүлдэг. Мөн барилгын чиглэлээр суралцаж байгаа ажилтныхаа хүүхдийн сургалтын төлбөрийг төлж байна. Мөн өрх толгойлсон эхчүүдийнхээ амжиргаанд дэмжлэг үзүүлж, жилдээ хоёр тонн нүүрсний урамшуулал  олгодог.

 

- Боловсон хүчнээ хэрхэн бэлтгэж байна вэ?

- Мэргэжлийн 20 гаруй ажилтантай. Харин шинэ залуу боловсон хүчнээ МСҮТ-ийн төгсөгч болон хөдөлмөрийн хэлтсээс ирсэн хүмүүсээр бүрдүүлж байна. Мөн ахмад ажилчдаа дагалдуулж, дадлагажуулж мэргэшүүлж авдаг. Зарим инженер ажилчдыг курс сургалтад суулгадаг. Тухайлбал өнгөрсөн онд компанийхаа инженерүүдийг Шанхай, Шинжань Уйгарт нэг жилийн сургалтад хамруулж 5 сая төгрөгөөр суралцуулсан.

 

- Тендер хэр үнэн бодит байдаг вэ? Ер нь концессийн гэрээгээр ажиллаж байв уу?

- Концессийн гэрээгээр ажиллаж байсангүй. Харин хөдөө орон нутаг гэдэг утгаараа тендер шударга явагддаг гэж үздэг. Манайх олон жил барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан дадлага туршлагатай, инженер техникийн ажилчидтай учраас тендерийн хувьд бэрхшээл байдаггүй. Түүнчлэн авсан төслөө цаг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, хүлээлгэж өгдөг учраас манайд том давуу тал болдог.

Тухайлбал, өнгөрсөн онд 350 сая төгрөгөөр улсаас санхүүжүүлэх ёстой Булган сумын 320 хүүхдийн хичээлийн шинэ  байрыг бид өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан. Харин сая векселийн гэрээгээр жилийн дараа оруулсан хөрөнгөө авлаа. Мөн 1 тэрбум 40 сая төгрөгийн өртөгтэй 100 хүүхдийн барилгыг ашиглалтад оруулахаар энэ жил тендерт шалгарч, 700 сая төгрөгөөр барьж долоодугаар сард ашиглалтад оруулсан. Одоо 350 сая төгрөгийг төрөөс авах дутуу байна. Гэсэн хэдий ч хичээлийн шинэ жил эхлээд дотуур байр маань 150 хүүхдийг хүлээж аваад хичээллэж байна.

 

- Зөвхөн барилга угсралт гэлтгүй өөр ямар салбарт үйл ажиллагаагаа эрхэлж байна вэ?

- Ер нь барилга угсралт ч гэлтгүй, дотооддоо барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж эхэлж байгаа. Тухайлбал замын бордурь, худгийн кальцо зэрэг жижиг хийцүүдийг талбай дээрээ хийж эхэлж байна. Энэ жил компанийхаа дотоод нөөц бололцоог ашиглаад 50 ортой зочид буудлын барилгыг ашиглалтанд оруулсан төдийгүй аймаг орон нутагтаа өнгө нэмж, 30 хүнийг ажлын байраар хангах нөхцлийг бий болгосон.

 

- Эдийн засгийн хямрал аймаг нутагт хэрхэн нөлөөлж байна вэ?

- Гайгүй дээ. Хямраад байна л гээд байдаг. Манай компаний хувьд хямрал төдийлөн нөлөөлөхгүй байна. Урьдчилж аймаг орон нутаг, хятадын компаниудтай түншлэлийн гэрээтэй ажилладаг учраас эрсдлийг харьцангуй бэрхшээл багатай давж гарч байна. Ер нь тендер авбал барилгын материал нь бэлэн учраас эхний ээлжинд өөрийнхөө хөрөнгөөр, хятадын компанийн тусламж дэмжлэгээр 50 хувийг нь барих боломжтой.

 

- Цаашдын зорилго, зорилт?

- Нийгмийн хариуцлагын хүрээнд компанийхаа ажилчдыг орон сууцаар хангах зорилго тавиад байна.  Ингэснээр ажилчдаа тогтвортой ажиллах нөхцлөөр хангах төдийгүй цаашид ажлын үр бүтээмжийг ч нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Дашрамд хэлэхэд, “Ховдын Хаш Өргөө” ХХК нь эдийн засгийн хямралтай үед ажилчдадаа 50-80 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, орон сууцжуулсан байна. Мөн аймгийн болон бусад байгууллагын тэмдэглэлт арга хэмжээнд хандив, тусламж өгөх зэргээр ажилладаг аж. Түүнчлэн 2011 онд Ховд аймгийн БОАЖГ, Хар ус нуурын УТХГН хамгаалалтын захиргааны шинэ барилгын ажлыг гүйцэтгэсэн нь “Аймгийн шилдэг барилга”-аар шалгарсан байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    7 цаг 15 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    18 цаг 48 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    18 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    19 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    19 цаг 48 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    20 цаг 4 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 11 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    20 цаг 39 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК