Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цаг тооны бичгийн тухай сонирхолтой баримтууд

2016-2-15
0
ЖИРГЭХ

Цаг тооны бичгийг анх манай эрины өмнөх 4000 жилийн үед эртний египетчүүд цаг хугацааг хэрхэн тооцдог байсныг үндэслэн зохиосон гэж үздэг. Нил мөрний ус ихсэж багасахаас египетчүүдийн газар тариалан ихээхэн хамаардаг байсан тул он цагийг нарийвчлан гаргах хэрэг тулгарч, одон гарагийн мэдлэг дээрээ тулгуурлан анхны календарь буюу цаг тооны бичгийг зохиожээ. Египетийн тэрхүү цаг тооны бичиг одоогийн бидний хэрэглэдэг календарь шиг нэг жил нь 365 хоногтой байлаа. Харин өндөр жил гэж байсангүй. Ингэхэд тэд шинэ оны эхний өдрийг долдугаар сарын 19-нөөс эхэлдэг байжээ. Яагаад гэхээр энэ өдөр нар мандахад Сириус нэртэй од тун хурцаар гэрэлтэн харагддаг байж.

1699 онд I Петр хааны зарлигаар Орост цаг тооны шинэ бичиг шинээр зохиогдож, дэлхий үүсч бий болсон гэх манай эрины 5508 оноос эхлэн тооцжээ. Ингэхэд Петрийн өмнөх үеийн цаг тооны бичгээр 1963 оныг 8471 он гэх байсан аж.

 

Нарны хуанлийн үндсэн нэгжийг он гэнэ. Тэр нь янз бүр байлаа. Тухайлбал, египетчүд 365 гэж үзэж байсан бол ромчууд 355 хоногтой гэх жишээтэй. Ингэхэд нарны хуанлийн шинэчлэлийг манай эрины өмнөх 46 он буюу Юлий Цезарийн үед одон оронч Созигений санаачлагаар өөрчлөн шинэчилж байжээ. Юлийн энэхүү цаг тооны бичгээр  дөрвөн жилийн гурав нь 365 хоног, нэг буюу өндөр жил нь 366 хоногтой байв. Тиймээс нэг жилийн дундаж үргэлжлэх хугацааг 365,25 хоног буюу он солигдох мөчид 0,0078 өдрөөр уртасдаг гэж үздэг байсан бөгөөд 400 жилд хуанлийн жил гурав хоногоор хоцордог аж. Үүнтэй холбогдуулан Ромын хамба XII Григорий 1852 онд шинэ цаг тооны бичиг зохиож, 11 хоногийг хасаж тооцдог болсон байна. Ингэснээр аравдугаар сарын 4-ний өдрийн дараа шууд аравдугаар сарын 15 хэмээн тоолж эхэлдэг байжээ. Мөн хэрвээ тухайн он 400-д хуваагдахгүй мөртөө 100-д хуваагдаж байвал өндөр жил хэмээн тооцох болсоноор Григорий болон Юлианы он тооллын ялгаа улам ихсэж, XVII зуун гэхэд бараг 10 хоног болсон байна. Харин 1918 онд энэ хоёр тооллын зөрөө 13 өдөр болж, европчууд хоёрдугаар сарын 14-ныг Григорийн он тооллын эхлэл болгон авчээ.

 

“Долоо” гэсэн утгатай есдүгээр сар яагаад 9-д бичигдэх болсон бэ?

Есдүгээр сарыг оросууд сентябрь  гэнэ. Гэхдээ энэ үг нь латины «septem» буюу “долоо” гэсэн утгатай аж. Мөн октябрь, ноябрь и декабрь ч латины 8, 9, 10 гэсэн тоо юм байна. Энэ ямар учиртай вэ гэхээр эртний ромчууд оны эхлэлийг гуравдагуур сараас тоолдог байсантай холбоотой гэнэ. Хэдийгээр Юлий Цезарийн үеэс эхлэн оныг нэгдүгээр сарын нэгнээс эхлэн тоолдог болсон ч нэрийг нь огт өөрчлөөгүй үлдээсэн учраас ийнхүү мөнхөрчээ.

 

Цаг тооны бичиг, хөзөр хоёр юугаараа адилхан бэ?

Хөзөрт цаг тооны бичигтэй адилтгах юм зөндөө байдаг. Хөзрийн хоёр өнгө нь өдөр, шөнийг төлөөлнө. Харин цэцэг, бундан, гил, дөрвөлжин нь жилийн дөрвөн улирлыг бэлгэддэг. Мөн нэг төрлийн хөзөр 12 байдаг нь сар, тугаас тамга хүртэлх 13 хөзөр сарны тохиол, нийт 52 хөзөр жилийн долоо хоногийн тоотой адилхан байдаг. Хэрвээ тамгаа нэг, боол 11, хатан 12, ноён 13 гэж гэж тооцвол нийт хөзрийн нийлбэр 364 буюу үүн дээр хар хүнээ нэмбэл жилийн бүх хоног, шарыгаа нэмбэл өндөр жилийн хоногийн тоо гардаг байна. 

 

Цагийг хаана 10 хуваадаг байсан бэ?

 

Франц аугаа их хувьсгалынхаа дараа 1793 онд цаг тооллоо өөрчилсөн байдаг.  Тэд жилийг сар бүр нь 30 хоногтой 12 сард хуваажээ. Сараа тус бүр нь 10 хоногтой “аравт” болгосон байна. Ингэхэд төрийн албан хаагч сард нэг л өдөр амарна. Мөн нэг жилд 5-6 өдөр ямар ч сард хамаарагдахгүй үлддэг бөгөөд тэдгээрийг санкюлотидүүд хэмээн нэрлэнэ. Энэхүү шинэ өөрчлөлтөөр нэг өдөр 10 цаг, нэг цаг 100 минут, нэг минут 100 секундтэй тэнцдэг болгожээ. Ингэснээр шинэ тооллын нэг секунд хуучныхаа 0,864 секундтэй тэнцдэг байсан аж. Харин Наполеон 1806 оны нэгдүгээр сарын 1-нээс өөрчилж, хуучин буюу одоогийнхоо тоололд оруулжээ.

 

Ямар улс 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг тоолоогүй вэ?

Номхон далайн нэгэн арал улс болох Самоад 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг огт тоололгүй өнгөрөөсөн байна. Ийм шийдвэрийг Орон нутгийн засаг захиргаа нь цагийн бүс UTC–11- ийг UTC+13 болгохдоо гаргажээ. Учир нь тус арал улс худалдаа арилжаагаа ихэвчлэн АНУ, Их Британитай хийдэг байсан бол сүүлийн үед Австрали, Шинэ Зеланд руу чиглэх болсон аж. Мөн газар зүйн байрлалын хувьд эдгээр улстай харьцангуй ойрхон оршдог учраас тус улсын цаг тоололтой адилхан болгох үүднээс ийнхүү нэг өдрийг “устгасан” байна.

 

Аль улсынхан мягмар гарагийн 13-наас эмээдэг вэ?

Баасан гарагт 13-ны өдөр тохиохыг ихэнх улсад муу ёр гэж үздэг. Тиймээс ч “Хар баасан гараг” гэх нэр томьёо үүссэн байдаг юм. Тэгвэл Грек, мөн испани хэлтэй ихэнх орон мягмар гарагт тохиох 13-ны өдрийг цээрлэдэг байна. Харин Италид баасан гарагт 17-ны өдөр тохиож байвал муу ёрын гэж үздэг аж. Гэвч ийм өдрүүдэд хүмүүс элдэв үйлдэл хийхдээ ихээхэн болгоомжтой ханддаг тул осол аваар бусдаасаа хамаагүй цөөн гардаг ажээ.

 

“Манай эрин” болоод “Христийн мэндэлсэн” ...

 

Манай эрин гэдэг үеийг Христийн мэндэлсэн гэх оноос эхлэн тоолдог. Ингэхэд Христосыг VI зуунд төрсөн гэж Ромын “Бага” хэмээх Дионисий тогтоосон бөгөөд үүнийг алдаатай гэж үздэг байна. Гэхдээ яг хэдий хэр хэмжэгээр алдсаныг тогтоох боломжгүй бөгөөд ерөнхийдөө манай эрины өмнөх 4-8 жилийн өмнө гэж үздэг учраас ийнхүү Христийн мэндэлсэн гэх оноос тоолдог болсон ажээ.

 

Хүүхдүүдийн нэр маш чухал

 

Африкийн Гана улсад хүүхдийнхээ төрсөн өдөрт маш их ач холбогдол өгдөг. Ялангуяа долоо хоногийн ямар өдөр төрснөөс түүний цаашдын нь хувь заяа ихээхэн хамаардаг гэж үздэг байна. Тиймээс долоо хоногийн нэрийг хүүхдүүддээ ихэвчлэн өгнө. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны “Кофи” гэдэг нь “Баасан”, хөлбөмбөгийн алдарт “Челси” клубын тамирчин Майкл Коджо Эссьений “Коджо” гэсэн нэр “Даваа” гараг гэсэн үг ажээ.

 

Солонгосчуудын нас яагаад европынхноос...

Солонгост хүний насыг төрсөн өдрөөр нь бус нэгдүгээр сарын 1-нээс нэгээр нэмэгдсэн гэж үздэг. Тэд эхийн хэвлийд байх буюу хий насыг нь нэг гэж тоолдог бөгөөд төрөөд нэг жил болсны даараа нэгдүгээр сарын 1-нээс нь хоёр нас хүрсэн гэж тооцдог байна. Тиймээс анх сургуульд оруулж байгаа хүүхдийн эцэг эхээс  багш нар нь сурагчийнхаа насыг асуухдаа солонгосынхоороо юу, эсвэл европынхоор уу хэмээн асуудаг ажээ.

 

“Пи” тооны баярыг хэзээ хийдэг вэ?  

Энэхүү тоонд албан ёсны бус хоёр ч баярын өдөр байдаг. Эхнийх нь гуравдугаар сарын 14. Америкчууд 3,14 гэсэн утгаар нь ийнхүү хүндэлдэг. Хоёрдахь баярын өдөр нь зургадугаар сарын 22. Европчууд үүнийг 22/7 гэж бичдэг бөгөөд “Пи” тоо буюу түүний 3,14 –т хамгийн их дөхөж очих утга гэж үздэг байна.

 

Шведүүд яагаад удсан бэ?

 

1699 онд Швед Юлианы он тооллоос Григорийн он тоололд шилжихээр шийдвэр гаргажээ.  Тэгэхдээ бусдын адил урьд нь хуримтлагдаад байсан 11 өдрийг харайгаад гарчихсангүй. Тэд өндөр жилүүдийг өнгөрүүлснээр 40 жилийн дотор хоногийн зөрөөгүй болно гэж тооцжээ. Гэтэл 1704, 1708 онд өндөр жил тохиосноор шведүүдийн цаг тоолол Юлианы тооллоос нэгээр түрүүлж, Григорийнхоос 10 хоногоор хоцорч эхэлсэн байна. Тиймээс 1711 онд XII Карл хаан цаг тооллоо өөрчлөхөөс татгалзаж, Юлианыхаа цаг тоололд шилжжээ. Тэд хоёрдугаар сард хоёр өдөр нэмснээр 1712 оны хоёрдугар сар 30 хоногтой болсон байна. Ийнхүү 1753 онд буюу бараг хагас зууны дараа  бусдын жишгээр Григорийн он тоололд шилжсэн ажээ.

 

Өндөр жилийг хэн тогтоосон бэ?

 

Энэ ойлголтыг анх Гай Юлий Цезарь цаг тооллын бичигт оруулж иржээ. Хоёрдугаар сарын 24-ний өдрийг гуравдугаар сар эхлэхээс өмнөх зургаа дахь өдөр гэж үзээд нэмэгдэл өдрийг дараагийн хоногт нь тооцон, “Хоёрдугаар зургаа дахь өдөр” гэж нэрлэсэн байна. Энэ нь латинаар «bis sextus» буюу өндөр жил гэсэн утгатай ажээ.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.94.221)
    ЗӨВ ШҮҮҮ
    2016 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.153.115.177)
    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    14 цаг 57 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    15 цаг 14 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    15 цаг 37 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 48 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    16 цаг 45 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    17 цаг 52 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    18 цаг 14 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    19 цаг 36 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    20 цаг 6 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    20 цаг 14 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    20 цаг 24 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    20 цаг 28 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    21 цаг 24 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    21 цаг 50 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    21 цаг 58 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    22 цаг 21 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    22 цаг 25 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    22 цаг 38 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    22 цаг 43 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    22 цаг 44 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК