Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: Б.Гарамгайбаатар, Тэс петролиум хоёрын хэн нь худал хэлж байна вэ?

2016-6-12
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, АН-аас Хэнтий аймагт нэр дэвшигч Б.Гарамгайбаатарыг “Тэс петролиум” ХХК-д 500 гаруй сая төгрөгийн өртэй гэх мэдээлэл цацагдсан. Тус компани нь Б.Гарамгайбаатарыг өртэй учир УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс хасч өгөхийг хүссэн албан бичгийг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлсэн гэж буй. Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар " Би ямар ч компанид өргүй. Миний нэр төрд халдах гэсэн оролдлого" гэх тайлбарыг хэлээд байгаа юм. Ингээд тэдний байр, суурийг 24VS24 онцолж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр зарим байгууллагын зүгээс УИХ-ын 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатар миний нэр хүндэд илтэд халдсан, гүжирдлэгийн чанартай, хуулийг буруу тайлбарласан, бусдыг төөрөгдүүлсэн, хууль, төрийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилготой мэдээлэл гарсанд харамсаж байна. Миний бие Б.Гарамгайбаатар “Тэс петролиум” ХХК-тай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд “Тэс петролиум” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зураагүй, зээл, шатахуун аваагүй ба түүнд аливаа өр, төлбөргүй болно. Түүнчлэн надад шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр байхгүй ба миний зүгээс Сонгуулийн ерөнхий хороог хуурч мэхлээгүй. Үүнийг нотлох албаны баримтуудыг олон нийтэд хүргэж байна. Сонгуулийн тухай хуулийн 125.4.1-т “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх” гэсэн шаардлага нэр дэвшигч буюу иргэн Б.Гарамгайбаатарыг хэлж байгаа болно. Гэтэл “Тэс петролиум” ХХК нь “Монроуд” ХХК-тай холбоотой иргэний маргааны асуудлаа өөр хувь хүнд тохох, Б.Гарамгайбаатар авсан мэт гүтгэн гүжирдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль зөрчиж буй үйлдэл юм. Компани нь үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг хуулийн этгээд. Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн тухай хуулийн 128.2-т заасны дагуу хуулийн хүрээнд холбогдох байгууллагаас гаргасан лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэдэг бөгөөд хуульд заасан шаардлгагыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалздаг хуультай. Эдгээр лавлагаа, тодорхойлолтыг даар хавсаргав. Дээрх бодит баримтуудаар нотлон мэдэгдэхэд миний бие нэр дэвшигчид тавигддаг хуулийн шаардлагыг хангасан учраас Сонгуулийн ерөнхий хороо намайг бүртгэсэн гэж ойлгож байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 111.1-т “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”, 111.2.-т “Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж тус тус заасан бөгөөд Иргэний хуулийн 21.2-т заасны дагуу “иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй” ба тус хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу тухайн иргэний хохирлыг барагдуулах үүргийг хүлээдэг. Тиймээс дээрх худал мэдээллийг гаргасан, түгээсэн, тараасан этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулахаа үүгээр мэдэгдэхийн зэрэгцээ Хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим мэдээллийн сайтууд бэлтгэн гаргаж буй мэдээллийн бодит байдлыг нягтлан шалгаж, хуулийн хүрээнд хэн нэгний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчихгүй байхыг уриалан сануулья. 

   “Тэс петролиум” ХХК

“Монроуд”, “Тэс петролиум” ХХК-иуд 2014 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 473 641 400 төгрөгийн үнэ бүхий шатахуун авсныхаа төлбөрийг төлөөгүй. Энэ мөнгийг гэрээний дагуу 2014 оны аравдугаар сарын 1-ний өдөр төлөх ёстой байсан юм.   “Тэс петролуим” ХХК нь Хаан банктай шугамын зээлийн гэрээ байгуулаад эргэлтийн журмаар буцаан төлдөг байсан. Гэтэл “Монроуд” мөнгөө төлөө­гүйгээс болоод валютын ханшийн алдагдал   33 211 628.81 төгрөгөөр бас хохироод байна. Ингээд нийт 506 853 028. 81 төгрөгийн хохирол “Тэс петролуим” ХХК-д учирсныг шүүх тогтоосон.

Б.Гарамгайбаатарын 100 хувь эзэмшдэг “Монроуд” ХХК-иас 506 853 028.81 төгрөгийг гаргуулан “Тэс петролиум” ХХК-д олгуулах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны араванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 763 дугаар магадлалаар гаргасан. Мөн шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32016/19037 дугаар захирамж, 2133 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар энэ удаагийн сонгуулиар Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр болоод байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 125.4-ийн 125.4.1 дэх хэсэгт заасан “нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, 125.4.3-т заасан “...нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” гэсэнтэй харшилж байна . Тиймээс Б.Гарамгайбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах талаар хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хариу өгөхийг хүсч байна.

Б.Гарамгайбаатар нь хуульд заасан шаардлагыг хангахгүй болох нь тодорхой болмогц өөрийн өмчлөлийн өртэй компаниа хүү Г.Тэнгисийн нэр дээр шилжүүлэх замаар өр төлбөргүй мэт дүр эсгэн, Монгол Улсын сонгууль, түүнийг зохион байгуулж байгаа төрийн байгууллага болох СЕХ-г, улмаар сонгогчдыг хууран мэхэлж, залилан нэрээ дэвшүүлэн бүртгүүлэх гэж байна.  

 

 

 

     

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Б зар гэж олон жил оролдсон нь би баяртай байна, миний бөөрийг ($780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн ADITY баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.74)
    Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа
    2026 оны 02 сарын 07 | Хариулах
  • Б зар гэж олон жил оролдсон нь би баяртай байна, миний бөөрийг ($780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн ADITY баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.74)
    Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа
    2026 оны 02 сарын 07 | Хариулах
  • ИРГЭН (203.91.117.8)
    ХУЛГАЙЧ ХУДАЛЧУУД САНДАРХААРАА АН ЫГ БАРААДДАГ ДАРАА НЬ ХАЯАД ЗУГАТАДЫГ ГҮНДАЛАЙ БЭЛХЭНЭЭ ХАРУУЛСАН БИЗ ДЭЭ
    2016 оны 06 сарын 29 | Хариулах
  • ӨВӨӨ (203.91.117.8)
    ӨРТЭЙ БОЛОХООРОО Л АЙГААД АН ЫГ БАРААДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА ДААНЧ ХУРДАН ДЭВШСЭН ЮМ ӨРНӨӨСӨӨ ХЭДИЙГ ӨГЧ ДЭЭ ЕР НЬ ӨРТЭЙ НО ТОЙ ХҮМҮҮС Л АН Д ОРДОГ ЭСВЭЛ МӨНГӨТЭЙ САЙД БОЛОХ ГЭСЭН НӨХДҮҮД АН РУУ ЗҮТГЭДЭГ ХАЙРАН Ч АРДЧИЛАЛ ХУДАЛЧ ХУЛГАЙЧДЫН ҮҮР БОЛОХ ГЭЖ ДЭЭ
    2016 оны 06 сарын 20 | Хариулах
  • сонгогч иргэн (122.201.31.128)
    бүүр шүүхийн шийдвэрүүд нь ил тод байсан,бултах нөхцөлгүй л юм бсан.Гэхдээ энэ хүн хэтэрхий цайсан этгээлд байхаа...
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.219.202)
    Хувь хүн, хуулийн этгээд хоер өөр болохоор энд хууль зөрчиж нэр дэвшсэн асуудал алга. Харин хувийн компани нь бусдыг хохироосон нөхөр нэр дэвшиж явна гэдэг ес суртахууны хувьд муухай. Сонгогчид л шийдэж дээ.
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (103.229.122.127)
    Хэнтийчүүд бид энэ худалч луйварчинг дахин сонгох хэрэггүй
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • зочин (122.201.21.164)
    өрөө төлөөч
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.143)
    Garamgai hulgaich chin yu ch gej gurduj medne. Ih Hurald dahin songogdoj hulgaigaa nuuh gej ulairaad baigaa hun!
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • зочин (202.126.89.199)
    Луйварчинд юмаа алдсан бол энэ төрийн үед олж авна гэж санахын хэрэггүй. Гарамгайбаатар луйварчин царайлаад л АН -ын л төлөө улаараад солиороод байдаг нь луйвараа нуугаад гарах л ганц зорилго. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихаад байхад хүртэл улаахгүй луйввардаад байгаа нь ард түмэнээ тэр дундаа хэнтийчүүдийг тэнэг гэж л бодсоных байхдаа. ард түмэн мэдэх байлгүй дээ.
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • mart (202.9.40.233)
    Oor namiinkh baisan bol songogdokh erkh avch chadakhgui l yum baina.
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.23.216)
    Гарамгайбаатар худал ярьж байгаа шүү. Хэнтийчүүдээ!!!
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • уншигч (43.242.243.81)
    Энэ бол Гарамгай баатарын бухаж л байгаа хэрэг Монроуд ХХК гэж бичсэнээс гарамгайбаатар гэж бичээгүй гэх ухааны юм бичээд байгаа хэрэг Монроуд хэнийх вэ гэдгээс л...Энэ компаниа өөрийнхөө хүүгийн нэр дээр биччихээд бухаж байгаа нэг муу үнэгэн заль
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.212.118.32)
    дамбаочирын зам гэдэг шиг гарамгайбаатарын зам гэж бас алдартай муу зам байна шүү. одоо бас язартлаа идэж уучаад юу цуслах гээд улайраад байнаа.
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • хм (202.9.41.222)
    Өргүй байхад тас гөжирдөхгүй шдээ.
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • зочин (122.201.22.72)
    Гэмгүй юм бол зүгээр л очоод шалгуулчих л даа
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.106.102)
    мэдээж ардчилсан намын сэгсийсэн хулгайч л худлаа ярьдаг жамтай
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.106.102)
    мэдээж ардчилсан намын сэгсийсэн хулгайч л худлаа ярьдаг жамтай
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.127)
    Хууль Гууль болно гэдэг чинь энэ шүү дээ. Энэ цаг үед их юм үзэж, элгээрээ хэвтэж байна
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.115.35)
    мэдээж ардчилсан намын сэгсийсэн хулгайч л худлаа ярьдаг жамтай
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Zochin (103.57.92.10)
    Huvi hun kompani 2 uur biz de?
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    6 цаг 6 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    6 цаг 19 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    6 цаг 28 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    6 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    6 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    6 цаг 51 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    6 цаг 51 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    22 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 46 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    23 цаг 1 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    23 цаг 46 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    23 цаг 49 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК