Баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь гарчээ

Баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь гарчээ. Нэгдсэн шугамд холбогдсон ус түгээх газрууд долоодугаар сарын 10-нд ердийн цагийн хувиараар буюу 10.00-14.00, 16.00-20.00 цагийн хооронд ажиллана. Харин 11,12-нд амраад 13-наас ердийн цагийн хувиараар ажиллах юм байна. Мөн баярын өдрүүдэд зуслангийн зөөврийн усны жижүүрийн машин амралтгүй ажиллах аж. Баярын өдрүүдэд УСУГ болон зөөврийн ус халамжийн алба, салбаруудын нэгдсэн албуудад хариуцлагатай жижүүр ажиллах гэнэ.
Ц.Болор