
Учир нь уг хэргийн гэрч хуралд ирээгүй байна. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, М.Алдар, өмгөөлөгчөөр Ж.Энхтуяа, С.Жанцан, Р.Отгонцэцэг, Б.Манлайжав, улсын яллагчаар Н.Отгонцэцэг нар оролцов. Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь нотлогдвол 10-15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.
Тэднийг өнгөрсөн сарын 8-нд шүүх байсан ч даргалагч шүүгч Ч.Хосбаяр хөдөө ажлаар явсан учраас өнөөдрийг хүртэл хойшлоод байсан билээ.
Б.Чимэг