
Свивт болон Патрик нар хамтдаа далайн эргээр зугаалж, олны дунд явах болсон байна. Патрик болзоот өдрүүдийнхээ талаар өөрийн твитэртээ “Гайхалтай өдрүүд байлаа, долдугаар сарын дөрвөн хамгийн сайхан өдөр байсан. Өдөр бүр тийм сайхан байна гэж найдаж байна” гэжээ.
Свивт хуучин найз залуу Кенидийгээс салаад багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Юта мужид болсон кино наадамын үеэр анх Патриктай танилцаж байжээ. Тэд саяхныг хүртэл жирийн найзуудын холбоотой байсан бол сүүлийн үед олны дунд болзох болсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна.
Дуучин бүсгүй бүр Шварцнигерийн гэрт нь зочлон гэрийнхэнтэй нь үдийн зоог барьж нэлээд дотно харьцаатай болсон гэнэ. Тэрбээр Патрикийн гэр бүл таалагдсан талаар ярьжээ. “Хэрэв би хэн нэгэнтэй зургаа татуулж олны өмнө гарвал харилцаагаа дуусгана гэсэн үг биш. Миний болон түүний нэр хүндэд хүчтэй нөлөөлнө гэж бодохгүй байна. Би хайрлахдаа ямар нэг дүрэм ашигладаггүй. Яагаад гэвэл хүн хэнд дуралснаа хэзээ ч мэдэхгүй” хэмээн “In style” сэтгүүлд ярилцлага өгчээ.