Талбайн теннисний шигшээд өрсөлдөх эмэгтэйчүүд тодорлоо

Өчигдөр талбайн теннисний эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодорсон байна. Польшийн Агнешка Радванска Германы Керберийг 6:4, 6:3-аар, “Их дуулга”-ын 13 түрүүт АНУ-ын Серена Уильямс (6), дэлхийн чансааны хоёрт явж буй Беларусийн Виктория Азаренкаг 6:3, 7:6 (8:6)-аар буулган авч, шигшээд шалгарлаа. Өдгөө дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Радваньска “Их дуулга”-д амжилт үзүүлж, шигшээд шалгараад байгаа бол “Уимбльдон”-оос дөрвөн цом хүртсэн Серена зүлгэн талбай дээрх долоо дахь шигшээдээ шалгарлаа. Серенагийн дүү Венустэй хосын төрөлд тоглож байгаа бөгөөд хагас шигшээд шалгараад байна. Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон” Лондон хотноо үргэлжилж байгаа билээ.
Д.Ундрах 24tsag.mn