Үндэсний их баяр наадам болж буйтай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар хамтран “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” стандартын төслийг боловсруулжээ

Үндэсний их баяр наадам болж буйтай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар хамтран “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” стандартын төслийг боловсруулжээ. Энэ жил морь унаач хүүхдийн стандартад нийцсэн хувцас хэрэгслийн нийлүүлэлтийг Морин спорт уяачдын холбоо хариуцан 40.000 төгрөгийн үнэ бүхий 3000 ширхэг хамгаалалтын малгай, тохойвч өвдөгний хамгаалалтын хамт захиалан олон нийтэд түгээж байгаа аж. Стандарт мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой хурдан морь унаач хүүхдийн унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй уралдаанд оролцуулахгүй юм байна.
Ц.Болор
Сэтгэгдэл (2)