Далай ламын төрсөн өдрөөр Халимагт үнэгүй бялуу тараана

Өнөөдөр тохиож буй ХIII Далай ламын төрсөн өдрийг Европт хамгийн хөлтэй тэмдэглэх газар нь Халимаг болж байна. Угаас энэ өдрийг халимаг монголчууд хэзээнээс чухалчлан тэмдэглэж ирсэн юм. Халимагийн бурхан шашны төв Элстэй хотын “Бурхан шашны алтан сүм”-д өнөө өглөө буюу Улаанбаатарын цагаар өдрийн 12:00 цагт лам нар сан тавьж Далай ламын хөргийг хүндэтгэн зална. Улмаар Дээрхийн гэгээний шавдан батдахын ерөөл айлтгаж ном хурах аж.
Хурлын дараа сүсэгтэн олонд баярын идээ тараана. Үд дунд сүмийн хурлын танхимд Америкийн найруулагч Рик Рэйн 2006 онд бүтээсэн “Далай ламд тавьсан 10 асуулт” хэмээх баримтат киног үзүүлэх гэнэ. Үдээс хойш энэ мэт арга хэмжээ үргэлжилсээр оройн 18 цагт Элстэйн төв талбайд баярын концерт тоглож, ард нийтийн өргөн зугаалга болох бөгөөд энэ үеэр Халимагийн төв хийд, бусад сүмүүд, бизнесмэнүүдийн зүгээс хурсан олонд баярын бялуу үнэгүй тараана гэнэ.