
Буриадын Улаан-Үд хотод өчигдөр нээгдсэн олон улсын “Нүүдэлчдийн дуу хоолой” наадам гурван жилийн түүхэндээ анх удаа кино үзлэгээр эхэлжээ. Манай Д.Бямбасүрэнгийн “Чингисийн эр хоёр загал”, Буриадын найруулагч Баяр Дышеновын “Эхийн хал”, Буриадын “Сансар” студийн “Шэнээхэний ертөнц” кинонууд наадмыг нээх аж. Сонирхолтой нь энэ наадамд Монгол, Буриад, Тувагийн урлагийнхнаас гадна Африк, Бразил, Ямайкийн хамтлагууд оролцож байгаа ажээ. Мөн дөрвөний өдөр Хялгын районы Укурик тосгонд буддын шинэ дугана нээж, ойролцоо нь байдаг Должид хатны овоог лам нар тахисан байна.
Лондоны олимпод оролцох ОХУ-ын байт сурын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг өчигдөр танилцуулсныг үзвэл дөрвөн хүнтэй энэ багт Буриадын иргэн, буриад монгол үндэстэн, 22 настай Инна Степанова багтжээ.