
Ийнхүү ижил хүйстнүүд хоорондоо цусаа солилцох боломжтой болж байгаа аж. Хятадын ижил хүйснүүдийн эрхийг хамгаалах байгууллагын тэргүүн Шу Бин хятадын ижил хүйстнүүдийн өмнөөс уг хууль цуцлагдсанд баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр энэ хууль ижил хүйстнүүдийн эрх болон тэдний нэр хүндэд халтай хууль байсан гэдгийг огцолсон.
2008 онд Сичунь мужид болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн шархдаж бэртсэн. Тухайн үед цусны донорын дутагдалд орж байсан хэдий ч ижил хүйстнүүдийн цусыг аваагүй улмаас олон хүнд тусалж чадаагүй юм. Түүнээс хойш энэ хуулийг эргэн харж олон дахин хэлэлцсэний эцэст өдгөө хуулинд өөрчлөлт оруулж байгаа нь энэ аж.
Хятад улсад ДОХ-ын анхны тохиолдол 1980 онд Аргентиний жуулчинаас халдварласан хэмээн бүртгэгдсэн байдаг. Тэр цагаас хойш ДОХ-ын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа аж.
Э.Мөнх