Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Нйислэлийн XI, III дугаар сургуулийн байранд шалгалт хийжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Нйислэлийн XI, III дугаар сургуулийн байранд шалгалт хийжээ. Уг шалгалтаар цаашид эдгээр сургуулийн байранд сургалт явуулах боломжгүй болсон тул шинээр барилга барих шаардлагатай гэж дүгнэжээ. Гэвч энэ оны улсын төсөвт зөвхөн XI дугаар сургуулийн хичээлийн байрыг өргөтгөх зардал баталсан аж. Харин өргөтгөл барих газрын талбайн доогуур орон сууцны дулааны шугам сүлжээ байгаа учраас тэнд барилга барих боломжгүй гэсэн хариуг орон сууц ашиглалтын “Сан комфорт” компани мэдэгдсэн байна. Хэрвээ энэ жилдээ эдгээр сургуулийн барилгыг нураахгүй бол 2011-2012 оны хичээлийн жилд засвар хийж, үйл ажиллагаагаа явуулах юм байна. Нийслэлийн өмчийн хорооноос шинэ байр барих шийдвэр гаргавал сурагчдыг ойролцоох сургуульд түр хичээллүүлэх гэнэ.
Ц.Болор