Их Британы “Kids Company” гэдэг буяны байгууллага “Netmums” цахим хуудастай хамтран нэгэн сонирхолтой ажил зохиожээ.

Их Британы “Kids Company” гэдэг буяны байгууллага “Netmums” цахим хуудастай хамтран нэгэн сонирхолтой ажил зохиожээ. Тус арга хэмжээг “Mobiles for Meals” буюу “Хоолоор утсаа” хэмээн нэрлэсэн байна. Хуучирч хэрэглэхээ больсон гар утаснуудаа “T-Mobile”, “Orange” зэрэг операторт тушаах бөгөөд оператор компаниуд гар утасыг нь 5-100 фунтээр үнэлэн чек өгөх аж. Харин мөнгийг нь “Kids Company”-ийн данс руу шилжүүлэх юм байна. Харин эндээс цугларсан мөнгийг бага орлоготой өрхийн хүүхдүүдэд хүнс, тэжээл авч өгөхөд зориулж байгаа юм. Иргэд ямар ч маркын утас байсан, тэр бүү хэл эвдэрсэн, ажиллагаагүй байсан ч хоолоор сольж болох гэнэ.
Ц.Болор