Баяр наадмаар Нийслэлийн мэргэжилийн хяналтын газрын 200 гаруй
байцаагчид Төв цэнгэлдэх, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Хүй долоон
худагт ажиллахаар болжээ.

Баяр наадмаар Нийслэлийн мэргэжилийн хяналтын газрын 200 гаруй байцаагчид Төв цэнгэлдэх, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Хүй долоон худагт ажиллахаар болжээ. Тэд худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэлд хяналт тавих аж. Энэ талаар тус газрын ХХААҮҮХ-ийн дарга О.Нарантуяа “Гар дээрээс худалдаа эрхлүүлэхгүй, дүүрэг бүрт шорлог зарах хоёр зөвшөөрөл өгсөн. Гэхдээ утаа гаргахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх бүх аж ахуйн нэгж цэнхэр майхнаар жигдэрнэ” гэв.