Өчигдөр шөнө ОХУ-ын өмнөд муж болох Краснодарт дуу цахилгаантай ширүүн бороо орны улмаас үер болжээ. Богино хугацаанд орсон устай борооны улмаас хамгийн багадаа 45 хүн нас барсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Энэ муж нь Хар тэнгистэй ойрхон байдаг тул үерт газрын тос тээвэрлэдэг хэд хэдэн усан онгоц өртсөн байна. Албаныхан онц байдал зарлаж, Москва хотоос нисдэг тэргээр тусламж явуулж байгаа аж.
Б.Баяр