
УИХ болон НИТХ-ын шинэ бүрэлдэхүүн ажилдаа орлоо. Зуны 30-р олимпийн нээлт эхлэхэд цөөн хоног эхэлж байна. Монголоороо гоёсон монгол наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.
Бид гэр бүл, ахан дүүс, хотол олноороо цуглаж магнай тэнийн баяраа хуваалцдаг. Монгол төрийн хоймроос та бүхэнд сайхан наадамлахын өлзийтэй ерөөөлийг өргөн дэвшүүлье. Түмний цэнгэл их баяр наадамдаа нийт иргэддээ амжилтын дээдийг хүсэн ерөөе. Их түүхт, эрх чөлөөт монгол түмний цэнгэл баяр, бахархалын дээд монгол наадам ийнхүү эхэлж байгааг наадмын хүндэт индрээс даяар олноор тунхаглан зарлаж байна. Даяар олноороо сайхан наадаарай.
Мөнх хөх тэнгэр минь Монголын төр, монгол түмнийг минь ивээг” гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү үг хэлснийхээ дараа гараа алдалж, монгол ёсолгоо хийсэн юм.


Б.Баяр