“Төв аймгийн таван сумын 6-23 сартай хүүхдийн бичил тэжээлийн холимогийн
хэрэглээг нэмэгдүүлж, хооллох дадлыг сайжруулах” загвар төслийн нээлт
Зуунмод хотод болжээ.

“Төв аймгийн таван сумын 6-23 сартай хүүхдийн бичил тэжээлийн холимогийн хэрэглээг нэмэгдүүлж, хооллох дадлыг сайжруулах” загвар төслийн нээлт Зуунмод хотод болжээ. Ирэх жилийн гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх уг төслийг Төв аймгийн “Либераль эмэгтэйчүүдийн оюуны сан” төрийн бус байгууллага, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран хэрэгжүүлэх байгаа аж.
Энэхүү төсөл нь 6-23 сартай хүүхдийн хоол тэжээлийн архаг дутагдлын тархалтыг 15 хувиар бууруулах зорилготой юм байна. Судалгааны дүнгээр Төв аймгийн 0-3 насны хүүхдийн 32 хувь цус багадалттай, 10,8 хувь нь тураалтай, 29,9 хувь нь өсөлт хоцролттой байгаа юм.
Ц.Болор