Сирийн босогчдын талд дайчид нэгдсээр байна

Сирийн босогчдын талд “Аль-Кайда”-гийн дайчид нэгдсэн тухай Саудын арабын тагнуулын албад мэдээлсэн байна. Эдгээр дайчдын тоо зургаан мянгад хүрч байгаа аж. Мөн Сирийн сөрөг хүчний талд Чеченийн босогчид нэгдэж оржээ. Сирийн босогчид Сири- Турк хил дээрх шалган нэвтрүүлэх цэгийг эзлэн авсны дараа тэнд “Аль-Кайда”-гийн далбаа намирч байсан аж. Сирийн сөрөг хүчний талд Алжир, Саудын Араб, Египет, Тунис, Чечений дайчид байлдаж байгаа нь тодорхой болоод байна.
Д.Ундрах 24tsag.mn