УИХ-ын даргыг томилсноор УИХ дахь бүлэг байгуулагдах боломжтой боллоо. Парламентад суудалтай намууд бүлэг байгуулах албан бичгээ УИХ-ын даргад 24 цагийн дотор өгөх ёстой.

УИХ-ын даргыг томилсноор УИХ дахь бүлэг байгуулагдах боломжтой боллоо. Парламентад суудалтай намууд бүлэг байгуулах албан бичгээ УИХ-ын даргад 24 цагийн дотор өгөх ёстой. Харин дөнгөж сая АН-аас бүлэг байгуулах бичгээ өгснөөр АН-ын бүлэг байгуулагдахаар боллоо. АН-ын бүлэгт А.Бакей, Ж.Батзандан, Н.Батбаяр, Х.Баттулга, М.Батчимэг, Д.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Х.Баярсайхан, С.Баярцогт, Л.Болд, Б.Болор, Р.Бурмаа, Г.Ганбат, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, М.Зоригт, Б.Наранхүү, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав, Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, С.Эрдэнэ, З.Энхболд, Б.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд багтаж байна. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс бүлэг байгуулах бичгээ өгөөгүй учраас түр хойшилсон байна. УИХ-ын чуулганы дараагийн хурлыг жич зарлахаар болж өнөөдрийн чуулган өндөрлөлөө.
24tsag.mn