
Нигерийн төв хэсгээр орсон ширүүн борооны улмаас үер бууж 21 хүн амиа алдсан тухай Нигерийн засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Үерт цохиогдон 35 орчим хүн төв эмнэлэт хүргэгдээд байгаа аж. Мөн олон арван хүн ор сураггүй алга болжээ. Аврах болон хайгуулын багийнхан үерт автаад буй Нигерийн төв хэсгийн хот Жосын Гангарэ болон Рикко орчмоор аврах болон хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Аадар борооны улмаас Риккогийн гол эргээ халин үерлэж, ойр орчмын айлууд усанд автсан байна.
Одоогоор Нигерийн сургуулиудыг хорогдох байрын зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд тэнд гэр оронгүй болсон хүмүүсийг байршуулж байна. Уг нь Нигерийн төв хэсэгт жилийн энэ үед бороо ховор ордог байна. Гэвч хачирхалтайгаар өнгөрсөн долоо хоногт хүчтэй аадар бороо орсноос Нигерт үерийн гамшиг учирчээ.
Э.Мөнх