Өдрийн зурхай: Арилжаа хийхэд сайн, үс авахад муу
Аргын тоолол: Лхагва гараг. Долоодугаар сарын хорин тавны өдөр.
Билгийн тоолол: Буд гараг. Зуны адаг улаагчин морин сарын долооны өдөр.
Жил өдөр: улаагчин гахай
Суудал, мэнгэ: хий, хоёр хар
Үс авах: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Өдрийн үр: Арилжаа хийх, шүтээн босгох, тушаал зарлиг гаргах, хөрөнгө талбих зэрэг зөөлөн үйлд сайн. Лхагва гараг тул эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг болох, сүмийн тахил засах, амьдралд тустай ажил хийхэд сайн. Хатуу үйл, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацахад муу. Замд гарахыг тэвч.
Барилдлага: рашаан
Шүтэн барилдлага: хүрэлцэхүй
Нар ургах, шингэх цаг: 05:26-20:35